Нойлын дагтаршсан толбыг арилгах аргууд

2020-07-19, 15:35
3,848

Нойлд харагдах байдлын хувьд муухайгаас гадна арилгахад тун хэцүү толбо амархан тогтчихдог. Байнгын устай байдаг болохоор арга ч үгүй биз. Үүнийг арилгах олон төрлийн бүтээгдэхүүнүүд байдаг ч заавал ийм хүнд химийн элемент орсон бодис ашиглахгүйгээр гарын доорх зүйлсээр ч арилгах боломжтой байдаг билээ.

Нойлын дагтаршсан толбыг арилгах аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хүнсний сод болон уксус

Эдгээр бүтээгдэхүүнүүд нь гарын доор бэлэн байдаг цэвэрлэгээний хамгийн хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүд билээ. Нойлын толбо ч мөн үүнд хамаарна.

Хүнсний сод болон уксус

1. Нэг аяга уксус хийж нойлынхоо сойзоор үрээд 1 минут хүлээнэ.

2. Үүн дээрээ 1 аяга хүнсний сод нэмж хийгээд дахин нэг аяга уксус хийгээд 10 минут байлгана.

3. Хөөсөрсөн хөөсөөр нь усны түвшнээс нь дээр байгаа толбуудыг үрнэ. 

4. Тэр чигээр нь 30 минут дэвтээгээд толбо нь арилтал усаа хэдэн удаа татахад л болно. Хэрвээ толбо үлдсэн байвал тэр хэсгээ дахиад сайн үрээрэй. 

Боракс болон уксус

Боракс нь цэвэрлэгээнд ихээхэн тус болдог бүтээгдэхүүн билээ.

Боракс болон уксус

1. Аяганыхаа 4 хуваасны 1-тэй тэнцэх хэмжээний боракс нойл руугаа хийгээд сайтар үрнэ.

2. Үүн дээрээ 1 аяга уксус нэмээд 20 минут дэвтээнэ.

3. Дэвтээсний дараа толбоо үрж арилгаад усаа татна.

Бораксын зуурмаг

Энэ аргыг арилгахад маш хэцүү толбыг арилгахад хэрэглэнэ.

1. Нойлынхоо усыг хаагаад, усгүй болгохын тулд усаа татна. 

Бораксын зуурмаг

2. Тал аяга боракс дээрээ өтгөн зуурмаг болгохын тулд тохирох хэмжээний уксусыг нэмнэ.

3. Зуурмагаараа толбоо битүү бүрхэж түрхэх ба боракс маш хурдан хатдаг учир уксусаа яг түрхэхийнхээ өмнө нэмээрэй. 

4. 15-20 минут хүлээгээд толбо болон зуурмагаа үрж арилгаад усаа татна.

Зүлгүүрээр үрэх

Зүлгүүрээрээ дангаар нь эсвэл ус юмуу цэвэрлэгч бодистой хольж байгаад ч үрж арилгаж болно.

Зүлгүүрээр үрэх

Нойлоо тогтмол цэвэрлэх

Нойлын толбоноос сэргийлэхийн тулд заавал үнэтэй цэвэрлэх бодис ашиглаад байх шаардлагагүй. Боракс, уксус, хүнсний сод зэргээр тогтмол цэвэрлээд байхад та нойлдоо толбо тогтоно гэх айдасгүй байх бүрэн боломжтой. 

Нойлоо тогтмол цэвэрлэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()