Зөвхөн гунигтай хүмүүст үйлчилдэг баар

Санкт-Петрбург хотыг Оросын  сэтгэл гутрал, депрессд автсан хүмүүсийн хот гэж үздэг. Уур амьсгал, цаг уурын байдлаас нь болж хүмүүсийн сэтгэл санаа тиймхэн байдаг үгүйг мэдэхгүй ч Достоевскийн амжилтын эхлэл болсон уг хотод "Угрюмочная"  хэмээх баар нээгджээ. Энд таны сэтгэл санааг дэмжиж, хэзээд ярилцахад бэлэн бармен, салсан найз охин, хөвгүүн эсвэл дургүй даргынхаа зургийг өлгөж дарц шидэж сэтгэлээ сэргээж болох булан ч байдаг гэнэ. 

Зөвхөн гунигтай хүмүүст үйлчилдэг баар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү уйтгар гунигт автсан хүмүүсийн сэтгэлийг сэргээх газар нь Оросын рокеруудын Рубинштейн гудамд байрладаг. Энд виски, дарс, коктейль гээд төрөл бүрийн зүйлсээр үйлчилдэг. Хамгийн хачирхалтай нь "Маяковский"  хэмээх гар бууны хэлбэртэй хундагатай коктейл санал болгодог учир нь зөвлөлтийн алдарт зохиолч Владимир Маяковский толгой руугаа буудаж амиа егүүтгэсэнтэй холбоотой гэнэ. Үүнээс гадна Жоплин хэмээх коктейлийг тариураар хийдэг аж. Тус газрын эзэд Жорж Фарбесс, Оксана Василенко, Роберт Малазони нар уг газрыг дэлхий дээр  ийм төрлийн үйлчилгээ явуулдаг цор ганц газар гэдэгт итгэдэг байна.

"Угрюмочная"-ийн санаачлагчдын нэг Георгий Фарбесс "Санкт-Петербургийн иргэд жилийн ихэнх цагийг шил архитай өнгөрүүлдэг. Согтууруулах ундаа бол хүний сэтгэлийг өдөөж, дотроо байгаа бүх зүйлсээ ярьж, тайтгарахад тусалдаг. Харин Санкт-Петербург хотод цагаа өнгөрүүлэх, тухтай газар байдаггүй. Зарим нь хэт их дуу чимээтэй, бас дүүрэн хүнтэй. Тиймээс энэхүү газрыг нээх санаа төрж, 5 жил төлөвлөсний эцэст нээхээр шийдсэн. Анх Иван Чемлев  найз маань ийм газар нээх талаар зүгээр хошигнож хэлж байсан ч бид 5 жилийн дараа нээсэн." хэмээжээ.

Энэхүү газрын гол зорилго нь үйлчлүүлэгчдээ сэтгэл өөдрөг үдэх юм. Тиймээс үйлчлүүлэгчдээ талх, давсаар угтаж, сэтгэлийн бүх шаналал, зовнилоо хаалганы цаана үлдээж, баяр, жаргалтай байх нь чухал. "Угрюмочная"-ийн дотоод заслыг залуу зохион бүтээгч  Ксения Байшева тохижуулжээ. Эзэд нь түүнийг ажлаа 100 хувь давуулан биелүүлсэн хэмээсэн бөгөөд харанхуй мөртлөө бүдэг шаргал гэрэлтүүлэгтэй, зарим хэсэгтээ хачин, аймшигтай гэмээр мөртлөө нөгөө талдаа инээд хүргэм байдлыг хослуулжээ. 

Танхимын хананд танд туслах үүрэгтэй хуучны диск, спикер өлгөгдсөн байдаг. Энд дуут цэс байдаг бөгөөд та өөрт тулгарсан асуудлаа тодорхойлж, сонгоод зөвлөгөө авах боломжтой. Жишээлбэл, даргатайгаа муудалцсан байлаа гэхэд танд тэр дор нь зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлдэг байна. 
 

Ажилчид нь өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүд байдаг. Тухайлбал, барменууд нь л гэхэд согтуурлын ямар ч зэрэгтэй хүнтэй харилцаж чадвартай болгох сургалтад суудаг. Ажилтнууд үйлчлүүлэгчийн сэтгэл санаа ямар байгаагаас шалтгаалан сонгогддог ба хамгийн гол нь үйлчлүүлэгчдэд ёс суртахууны болон сэтгэл санааны зөв дэмжлэг үзүүлж чадахуйц байх ёстой гэнэ.

Цэсэнд маш олон төрлийн зүйлс байдаг. Гэр аргаар хийсэн амттан, үйлчлүүлэгчдэд зориулсан "Мортал Компат" сет, сэтгэцийн гүн хямралд өртөгсдөд зориулсан 8 төрлийн коктейль, "Хар Муур" хэмээх хар архи,  "Профурсетка" тараг, жигнэмгийн цуглуулга бий.

Мөн та коктейлээ хүлээх зуураа салсан найз охин эсвэл сэтгэлийг тань хямраасан этгээдийн зургийг өлгөн дартс шидэж бонус эдлэх боломжтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()