Өөрийн зохион бүтээсэн зүйлдээ насаараа харамссан хүмүүс

Хүмүүст хэрэгтэй зүйл хийх гэж байгаад өөрийнхөө санаснаас эсрэг үр дүнд хүрэх нь байдаг. Энгийн нэгний ийм үйлдэл бүү хэл, аугаа их нээлт зохион бүтээсэн хүмүүст ч ийм тулгардаг юмсанж. Өмнөө том зорилго тавиад хүн төрөлхтөнд сайн сайхан зүйл хийхээр оролдсон ч тэр нь  дэлхий дахиныг дайны ирмэгт аваачиж, олон мянган хүний аминд хүрэн өөрийнхөө “эцгийг” гомдож харамсахад хүргэсэн тохиолдлуудыг энд дурдах гэж байна.

Өөрийн зохион бүтээсэн зүйлдээ насаараа харамссан хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Динамит

Дэлхийн Энхтайвны шагналыг үндэслэгч Альфред Нобель амьдралынхаа ихэнх хугацааг цэргийн машин техник, түүн дотроо динамит бүтээхэд зориулжээ. Тэрээр илүү их үр ашигтай, илүү их зүйл эвдэн сүйтгэх чадалтай, цэргийн аймшигт машин бүтээх хүсэлтэй байсан юм. Нобель өөрөө тухайн үед бүтээж байгаа зүйл нь хүн төрөлтөд хэмжээлшгүй их гарз авчрах зүйл биш зүгээр л ердийн нэг бүтээл гэж итгэж байжээ. Гэвч түүний энэхүү бүтээлийг дайн тулааны талбарт яаж хэрэглэж байгааг харах өдөр Нобельд ирсэн юм. Чухам энд л Нобелийн бодол, эрмэлзэл бүрэн сүйрч үгүй болсон юм даа.

Динамит

2 Чинжүүгээр шүршигч/ Pepper spray/

Камран Логман бол чинжүүгээр шүршигч бүтээсэн хүн юм. Логман уг нь галт зэвсэг хэрэглэж хүний амь хөнөөх аюулыг зайлуулж олон хүний амийг аварна гэж бодож энэ зэвсгийг сэдэн хийжээ. Гэвч түүний бодож байсан зүйл огт өөрөөр эргэхийг тэр өөрөө харсан юм. Түүний бүтээлийг тэрээр 2011 онд Америкийн Калифорни мужийн Дэвис хотод болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон оюутнуудын эсрэг ашиглахыг харсан байна. Цагдаагийнхан түүний бүтээлээр ямар ч зэвсэггүй энгийн жагсагчид руу шүршиж байх нь тэр. Камран гараа хумхиж суусангүй, энэ аймшигт үйлдлийг зогсоохын тулд зохиогчийнхоо ч нулимсыг асгаруулсан тэр бүтээлийнхээ бүтцийг өөрчлөхөд хүрсэн байна.

Чинжүүгээр шүршигч/ Pepper spray/

3 Цөмийн зэвсэг

Альберт Эйнштейн яг өөрөө цөмийн зэвсгийг бүтээгээгүй ч тус зэвсгийг хийхэд багагүй хувь нэмэр оруулссан юм. Түүний "E = mc²" томьёолол  дэлхий дахинаа цөмийн зэвсэг бүтээх эхлэлийг тавьжээ. Дэлхийн II дайны эхээр Германчуудыг цөмийн зэвсэг үйлдвэрлэхээр оролдож байна гэж таамаглаж байсан ч фашист Герман дайнд ялагдсан ч тэд энэ салбарт муугүй урагшилсан нь ил болсон юм.

Үр дүнд нь их эрдэмтэн ийм нээлт хийсэндээ харамсан уучлал гуйжээ. Альберт Эйнштейн “Хүн төрөлхтөн Дэлхийн гуравдугаар дайнд ямар зэвсгээр тулалдахыг хэлж мэдэхгүй, харин дөрөвдүгээр дайнд бол бороохой, чулуу л барьж тулалдана” гэсэн байдаг.

Цөмийн зэвсэг

4 АК-47 автомат буу

Зөвлөлтийн зохион бүтээгч Михаил Калашниковын автомат бууг мэдэхгүй хүн нэн ховор билээ. Тэрбээр ердөө эх орноо болон эр цэргүүдээ хамгаалахын тулд л энэ зэвсгийг бүтээсэн. Харамсалтай нь түүний зэвсэг Зөвлөлтийн мөнгө олох хэрэгсэл болж,  АК-47-г бөөнөөр нь үйлдвэрлэн дэлхийгээр нэг тараасан нь хамгийн нэрд гарсан, хамгийн их түгсэн үхлийн аюултай зэвсэг болсон юм. Өнөөдөр Калашниковын автомат буу зарим улс орны төрийн далбаан дээр хүр дүрслэгдсэн байдаг.

АК-47 автомат буу

5 Экстази цэвэр химийн гаралтай хар тамхи

Өнөөдөр хамгийн их дэлгэрээд байгаа мансууруулах бодисын нэг болох экстазийг Александр Шульгин 1970 онд бүтээж өөр дээрээ туршжээ. Дараа нь тэр бүтээсэн зүйлээ сэтгэцийн эмнэлэгт хэрэглэх хамгийн үр дүнтэй эм гэсэн өгүүлэл сонинд нийтлүүлсэн юм. Цаг хугацаа өнгөрөх тусам түүний бүтээл эмнэлгийн хашаанаас хальж  баар цэнгээний газар, шөнийн клуб, бусад цэнгээний газруудад хэрэглэгдэх болов. Эмийг хориглосон нь бүр ч аюултай үр дагаварт хүрч түүнийг нууцаар, чанаргүй химийн бодис ашиглан хуурамчаар үйлдвэрлэх нь бүр ч аюултай болох нь тэр. Өнөөдөр экстазийг АНУ-ын зарим мужид зөвшөөрч эмчилгээгүй болсон өвчтөнүүдэд өвчин намдаах зориулалтаар өгдөг байна.

Экстази цэвэр химийн гаралтай хар тамхи

6 Үхлийн тарилга

Доктор Жей Чепмен үхлийн тарилга бүтээхдээ энэрэнгүй үйл бүтээж байна гэж бодож байжee. Америкт 1970-аад онд цаазаар авах ялыг цахилгаан сандлаар гүйцэтгэж, буудаж эсвэл хорт хийн камерт хордуулдаг байлаа. Чепменийхээр бол энэ харгис аргууд нь хоригдлууд болон тэдний ар гэрийнхний хувьд байнгын гомдол дагуулж, хүнийг маш ёс бусаар хороож байгаа мэт сэтгэгдэлтэй байдгийг өөрчлөхөөр оролдсон байна. Ингээд доктор Чепмен илүү энэрэнгүй арга олж, цаазлуулж байгаа хоригдлуудын амьдрах гэсэн их хүслийг багасгахыг бодсон байна. Гэтэл өнөөдөр маш хүнд гэмт хэрэг хийсэн хоригдлууд цаазын ялыг өөрчлөх гэж олон жил оролдон эцэст тайван үхлээр үхэхийг илүүд үзэх болсон нь түүнд таалагдаагүй аж. 

Үхлийн тарилга

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()