Дэлхий дээрх хаягдсан хамгийн өндөр барилгууд

Тэнгэр баганадсан өндөр барилгууд хүч чадал, нэр хүндийн бэлгэдэл байдаг. Мөн үе үеийн хүмүүс бүгд л тэнгэрт хүрэхийг эрмэлзэж, улс бүрийн хотууд өндөр барилгуудаараа бахархан гайхуулсаар ирсэн билээ. Тэгвэл орхигдсон өндөр барилгуудыг яах вэ? Эдгээр барилгуудыг дахин ашиглах найдвар бий юу? Харамсалтай нь тэдгээр барилгууд зарим нь хууль бус оршин суугчдаар дүүрч, эвдэрч сүйдсэн байхад зарим нь дахин ашиглагдах найдвартай хэвээр байсаар л байна. Ингээд та бүхэнд Бангкогоос Дэтройт хүртэл, Бэйрутаас Мехико хот хүртэлх дэлхийн хамгийн өндрөөр нэрлэгдсэн 8 барилгыг танилцуулж байна.

Дэлхий дээрх хаягдсан хамгийн өндөр барилгууд Хадгалах
2019-08-25, 18:36

Япончууд ирээдүйг хэрхэн зөгнөж байсан бэ?

Роботууд хүүхдийг чинь өсгөж байна гээл төсөөл дөө. Жюль Верн өнгөний хослол зэрэг хуучны багахан өнгө аясыг ашиглаж Японы ретро футуристуудын дүрсэлдэг илээдүйг зөгнөжээ. Ардын улсын өөрчлөлт шинэчлэлт, дотоод зөрчлийн хөдөлгөөний үе буюу 1930-аас 1960-аад онуудад энэ хөдөлгөөн өрнөж байсан гэдэг. Эдгээр футуристуудын ирээдүйн тухай зөгнөлийн аль нь ч биеллээ олоогүй байгаа хэдий ч технологийн хурдацтай хөгжил дэлхийд юу авчрахыг бид таашгүй билээ.

Япончууд ирээдүйг хэрхэн зөгнөж байсан бэ? Хадгалах

Баян залуусын хэрээс хэтэрсэн зугаа

Инстаграм руу шагайхад л чинээлэг залуусын хэрхэн тансаглаж, сайхан газруудад амарч, зугаацаж, мөнгөө цацаж байгаа зургууд дүүрэн гарч ирдэг билээ. Тэгвэл та бүхэндээ энэ зун тансаг, үрэлгэн байдлаараа бусдаасаа ялгарч чадсан залуусын зургуудыг танилцуулж байна.

Баян залуусын хэрээс хэтэрсэн зугаа Хадгалах
2019-08-25, 14:36

20-р зууны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд

Филип Халсман нь Францын Рига хотод төрж, Парист гэрэл зурагчнаар сурч байсан боловч 1940 онд нацист цэргүүдээс зугтаж АНУ-д суурьшсанаар түүний алдар нэр асар их өсөх болжээ. Түүнчлэн тэрбээр 1940 он гэхэд Грэйс Келлигээс эхлээд Барбара Стрейзанд хүртэлх дэлхийн хамгийн нэр хүндтэй одуудын зургийг авах хэмжээний чадварлаг гэрэл зурагчин болсон байв. Ингээд Халсманы дараах зургуудаас 20-р зууны үзэсгэлэнт бүсгүйчүүдийг хамтдаа тольдоцгооё

20-р зууны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд Хадгалах

Хормын дотор халуун буулгаж, ханиадыг намдаах арга

Бид амьсгалын замын өвчнийг хэрхэн эмчлэх ёстойг сайн мэддэг бөгөөд эрүүл мэндийн яамнаас батлан гаргасан шаардлагатай үед хэрэглэх анхны тусламжийн хэрэгслүүд бараг л айл бүрд бий. Гэвч өнөө үед ч уламжлалт анагаах ухааныг илүүд үздэг хүмүүс цөөнгүй байсаар байна. Түүний нэг нь яахын аргагүй "гичтэй усанд хөлөө дүрэх" эмчилгээ юм. Ингээд гичтэй усанд хөлөө дүрэхийн ач тусыг хамтдаа сонирхоё.

Хормын дотор халуун буулгаж, ханиадыг намдаах арга Хадгалах
2019-08-25, 14:04

Гоо сайхны мэс засал хийлгэсэн алдартай эрчүүд

Одуудад гадаад төрх нь маш чухал байдаг бөгөөд тэд үүнийгээ киноны гол дүрийг авах, бүсгүйчүүдийн шүтээн болохдоо ашигладаг юм. Үүнтэй холбоотойгоор алдартай эрчүүд амжилтын оргилд хүрэхийн тулд өгзгөө томруулах, цээжээ жижигсгэхэд ч бэлэн байдаг аж. Харин хүмүүс ихэнхдээ бүсгүйчүүдийг л гоо сайхны хагалгааг илүү ихээр хийлгэдэг гэж боддог шүү дээ. Тэгвэл та эрчүүд ч гоо сайхны хагалгаанаас татгалздаггүй гэдгийг санах нь зүйтэй билээ.

Гоо сайхны мэс засал хийлгэсэн алдартай эрчүүд Хадгалах

Монгол загасчид эх орондоо... (75 фото)

Та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе. Зуны амралт зугаалга дуусч хүн бүр л ажил амьдралдаа идэвхийлэн орох цаг ирлээ. Харин "Загасчлах хобби"-той хүмүүсийн тэсэн ядан хүлээсэн 9, 10 сарын алтан шаргал өдрүүд нь эхлэж байна. Хур бороо, үер ус ихтэй энэ зун тэдний хувьд там шиг л өнгөрсөн биз ээ. Ингээд хэрэглэгч та бүхэндээ Монголын зөв зохистой загасчилдаг залуусын гайхалтай гэрэл зургуудаас түүвэрлэн хүргэж байна.

Монгол загасчид эх орондоо... (75 фото) Хадгалах
2019-08-24, 17:56

Сэтгэл гутралд орсон үед илрэх шинж тэмдгүүд

Сэтгэл гутрал нь хүний амьдралыг бусниулж болох сэтгэл зүйн ноцтой өвчин юм. Мөн энэ нь удаан хугацаанд үргэлжилж, уйтгар гуниг төрөх, итгэл алдрах, бүх зүйлд дур сонирхолгүй болоход хүргэдэг. Энэхүү сэтгэл зүйн өвчин нь мөн бие махбодод нөлөөлж нойргүйдэх, хоолны дуршил өөрчлөгдөх шалтгаан болдог.

Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвүүдийн 2009-2012 онд хийсэн судалгаагаар 40-59 насны насанд хүрэгчдийн ойролцоогоор 10% нь сэтгэл гутралтай болох нь илэрсэн байна. Үүнээс харахад хэдий сэтгэл гутралын тархалт их хэдий ч, түүнийг оношлох нь амаргүй байдаг аж. Тэгвэл энэ сэтгэл зүйн ноцтой эмгэгийн үед ямар шинж тэмдэг илэрдгийг та бүхэн доорх нийтлэлээс олж мэдээрэй.

Сэтгэл гутралд орсон үед илрэх шинж тэмдгүүд Хадгалах
2019-08-24, 12:58

Атомын бөмбөгдөлтийн дараах "Хирошима"-ийн дүр зураг

1945 оны 8-р сарын 6, түүхэнд анх удаа цөмийн зэвсэг ашигласан эмгэнэлт өдөр билээ. Америкийн В-29 бөмбөгдөгч онгоцоор орон нутгийн цагаар өглөөний 8.15-д Японы Хирошимад атомын бөмбөг хаясан юм. Дэлхийн 2-р дайны үед Японы түрэмгийллийн эсрэг их гүрнүүдийн авсан энэхүү хатуухан цохилт их хэмжээний сүйрэл дагуулж, олон хүний амь насыг авч одсон. Атомын бөмбөгдөлтөөс болж тус хотын оршин суугчдын гуравны нэг буюу 70-80 мянган хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байжээ. Хот тэр чигээрээ балгас болж үлдсэнээс гадна 3 хоногийн дараа Нагасази мужид хоёрдах бөмбөгийг хаясан билээ. 

Атомын бөмбөгдөлтийн дараах  "Хирошима"-ийн дүр зураг Хадгалах

"Араатны хаан арслан" кино хуулбар байсан уу?

1994 оны Диснейн "Араатны хаан арслан", 1965 оны Осаму Тезукигийн "Цагаан арслан Кимба" анимэтай их төстэй болсныг та анзаарсан уу?  "Араатны хаан арслан" кино дэлгэцээр цацагдсаны дараахан Японы тус анимэгийн фенүүд Дисней компанийг ""плагаризм-оюуны өмч хуулбарласан" гэж үзсэн ч Диснейгийн зүгээс "Бид тийм анимэ байдгийг мэдэх ч үгүй" хэмээн үгүйсгэсэн юм. 

Дараах харьцуулсан зургийг харсны дараа бүх эргэлзээ тайлагдах болно. 

"Араатны хаан арслан" кино хуулбар байсан уу? Хадгалах

Залуу таны гутлын шүүгээнд байх ёстой 10 төрлийн гутал

Гутал нь хийц, загвар, зориулалт гэх зэргээс хамаараад маш олон төрлийн сонголттой байдгийг та бүгд мэднэ. Тиймдээ ч ялангуяа эрчүүдийн хувьд хувцаслалтандаа тохируулж, хөлд эвтэйхэн, загварлаг, чанартай гутал сонгоход тийм ч амаргүй байдаг.  Тэгвэл таны гутлын шүүгээнд  дараах 10 төрлийн гутал байх хэрэгтэй аж.

Залуу таны гутлын шүүгээнд байх ёстой 10 төрлийн гутал Хадгалах

"iPhoneografy" тэмцээний шилдэг зургууд тодорлоо

12 дахь удаагийн "iPhoneografy" тэмцээнд 140 гаруй орноос ирүүлсэн мянга мянган зургуудаас шилдгүүдийг зарлалаа. Тэмцээний үр дүн гар утсаар ч гайхалтай зураг дарж болдгийг дахин баталсан юм. "2019 оны шалгаруулалт дуу алдмаар, сайхан зургуудаар дүүрэн байлаа.  Гайхамшигт байгалийг чадварлагаар хослуулж дарсан нь урлагийн бүтээл гэхэд болохоор байна" хэмээн шүүгчид дүгнэсэн юм. 

"iPhoneografy" тэмцээний шилдэг зургууд тодорлоо Хадгалах