Хормын дотор халуун буулгаж, ханиадыг намдаах арга

2019-08-25, 14:04
7,389

Бид амьсгалын замын өвчнийг хэрхэн эмчлэх ёстойг сайн мэддэг бөгөөд эрүүл мэндийн яамнаас батлан гаргасан шаардлагатай үед хэрэглэх анхны тусламжийн хэрэгслүүд бараг л айл бүрд бий. Гэвч өнөө үед ч уламжлалт анагаах ухааныг илүүд үздэг хүмүүс цөөнгүй байсаар байна. Түүний нэг нь яахын аргагүй "гичтэй усанд хөлөө дүрэх" эмчилгээ юм. Ингээд гичтэй усанд хөлөө дүрэхийн ач тусыг хамтдаа сонирхоё.

Хормын дотор халуун буулгаж, ханиадыг намдаах арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ямар үед гичтэй усанд хөлөө дүрэх хэрэгтэй вэ?

Амьсгалын замын цочмог ханиалга, вируст халдварын үед тус аргыг хэрэглэдэг. Энэ нь өвчний эхний үе шатанд үр дүнтэй байдаг бөгөөд ханиалга удаж хүндэрсэн тохиолдолд төдийлөн сайнаар нөлөөлдөггүй аж. Тэгэхээр та үүнийг хоолой өвдөх, хуурай ханиалгах, нус гоожих гэх мэт хөнгөн хэлбэрийн ханиадын хэрэглэх нь зөв юм.

Ямар үед гичтэй усанд хөлөө дүрэх хэрэгтэй вэ?

Хэрхэн хийх вэ?

Ерөнхийдөө 38-45 градусын халуун усанд гичээ хийдэг боловч та усны градусаа өөртөө тохируулан сонгох нь зүйтэй. Тэгэхдээ дараах зааврыг мөрдөөрэй. 

  • Усаа савандаа хийнэ.
  • Хуурай гичнээс 5 литр усанд 2 халбагыг хийх. 
  • Хийсэн гичээ усандаа уустал нь хутгана.
  • Хөлөө усандаа дүрнэ. Гэхдээ дээгүүрээ дулаан хувцас өмссөн байх хэрэгтэй.
  • Хамгийн багадаа 20-30 минут хөлөө дүрнэ.
  • Хөлөө уснаас гаргангуутаа хуурай алчуураар арчиж, дулаахан оймс өмсөөрэй.

Дээрх аргыг унтахынхаа өмнө хийх нь хамгийн тохиромжтой бөгөөд ингэснээр бүх биед дулаан дамжиж чаддаг аж.

Хэрхэн хийх вэ?

Энэхүү уламжлалт эмчилгээний талаар мэргэжлийн эмч нар юу хэлэв?

Мэргэжилтнүүдийн хэлснээр хөлөө энгийн халуун усанд байлгах нь ч ханиаданд тустай ажээ. Энэ нь амьсгалын замын халдварын гол эх үүсвэр болох салст бүрхүүлийг арилгадаг аж. Харин гич хэрэглэх тухайд эмч нар дараах хэд хэдэн шалтгааны улмаас нэг их сайшаадаггүй байна.

  • Залуу хүмүүс уг аргыг хэрэглэж болох ч хөгшин хүмүүсийн биеийн эсэргүүцэх чадвар сул байдаг учир дэмий юм.
  • 7-оос доош насны хүүхэд энэ мэтээр усанд орох нь хориотой байдаг.
  • Гичний нунтаг нь харшил үүсгэх эрсдэлтэй.
  • Хэрэв та 20-30 минутаас дээш хөлөө халуун усанд байлгавал арьсны нүх сүв түлэгддэг. Тиймээс удаан хугацаанд байлгах нь дэмий. 

Энэхүү уламжлалт эмчилгээний талаар мэргэжлийн эмч нар юу хэлэв?

Үүнээс гадна, цусны даралт ихсэх, зүрх судасны болон онкологийн өвчин, судасны бүдүүрэл, ходоодны шарх болон бусад архаг өвчний үед гич нь сөрөг нөлөөг үзүүлдэг ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()