Дэлхий дээрх хаягдсан хамгийн өндөр барилгууд

2019-08-25, 18:36
20,060

Тэнгэр баганадсан өндөр барилгууд хүч чадал, нэр хүндийн бэлгэдэл байдаг. Мөн үе үеийн хүмүүс бүгд л тэнгэрт хүрэхийг эрмэлзэж, улс бүрийн хотууд өндөр барилгуудаараа бахархан гайхуулсаар ирсэн билээ. Тэгвэл орхигдсон өндөр барилгуудыг яах вэ? Эдгээр барилгуудыг дахин ашиглах найдвар бий юу? Харамсалтай нь тэдгээр барилгууд зарим нь хууль бус оршин суугчдаар дүүрч, эвдэрч сүйдсэн байхад зарим нь дахин ашиглагдах найдвартай хэвээр байсаар л байна. Ингээд та бүхэнд Бангкогоос Дэтройт хүртэл, Бэйрутаас Мехико хот хүртэлх дэлхийн хамгийн өндрөөр нэрлэгдсэн 8 барилгыг танилцуулж байна.

Дэлхий дээрх хаягдсан хамгийн өндөр барилгууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "The Ryugyong" - Хойд Солонгос, 333метр, 105 давхар

Та "Тамын зочид буудал" гэж нэрлэдэг Хойд Солонгосын энэхүү цамхагт буудаллах байсан уу? 105 давхар уг айдсын цамхгийн төслийн ажил анх Зөвлөлтийн татаасаар эхэлж байсан бөгөөд 1990-ээд оны эхээр ЗХУ-н задралын үед зогсож байжээ. Гэхдээ Хойд Солонгосын хувьд энэ нь тийм ч муу зүйл биш байсан юм. Учир нь 3000 өрөө бүхий тус цамхаг нь өлсгөлөнд нэрвэгдээд буй хүн амын амьжиргааны төвшнөөс эрс ялгаатай байв. Хэдийгээр энэ барилга сүүлийн жилүүдэд "дахин нээгдсэн" гэдэг боловч ямар хүмүүст зөвшөөрөл олгож хонуулдаг болох нь одоо хүртэл тодорхойгүй байдаг билээ.

"The Ryugyong" - Хойд Солонгос, 333метр, 105 давхар

2 "Fontainebleau" амралтын газар - АНУ, 224 метр, 68 давхар

Лас Вегас хотод асар том, өндөр зэрэглэлийн амралтын газар нээгдэх үед хамгийн муу хар дарсан эхэлсэн гэвэл та итгэх үү? Магадгүй 2009 оны Их Уналтын үеэр, ажилгүйдлийн төвшин 14 хувьд хүрж байхад нээлтээ хийсэн нь үүнд нөлөөлсөн ч байж болох юм.

Мөн тус байгууламж барилга угсралтын болон инженерийн олон асуудалтай тулгарч газар хөдлөлт болоход шууд нурна гэж яригдаж байсан гэдэг.

"Fontainebleau" амралтын газар - АНУ, 224 метр, 68 давхар

3 "Torre David" - Вэнэсуэл, 190метр, 45 давхар

Каракас хотод байрлах 3000-5000 хууль бусаар оршин суугчдын үүр болсон уг барилга өмнө нь дэлхийн зах зээл дахь Венесуэл улсын амжилтын бэлэг тэмдэг болохоор төлөвлөгдсөн байжээ. Гэхдээ бүх зүйл бүтэлгүйтэж, барилгын ажлыг дуусгаж чадаагүй аж. Энэхүү барилгын хөрөнгө оруулагч David Brillembourg нас барсантай давхцаж 1994 оны Венесуэлийн банкны хямрал болсноор барилгын гүйцэтгэлийн ажил тодорхойгүй хугацаагаар зогсонги байдалд орж байсан юм.

"Torre David" - Вэнэсуэл, 190метр, 45 давхар

4 "Sathorn Unique" цамхаг - Тайланд, 185 метр, 49 давхар

1990-ээд оны Тайландын эдийн засгийн тэсрэлтийн үеэр олон тэнгэр баганадсан өндөр барилгууд баригдаж байсан ч 1997 онд Зүүн Азийн их хямрал эхэлснээр Тайландын эдийн засаг нэгдүгээр дайны дараах Герман улсынхаас ч дор байдалд орж байв. Улмаар энэ барилгын төсөл ч зогсож, тун удалгүй хууль бус оршин суугчдаар дүүрчээ. Нутгийнхан тус барилгыг "Сүнсний Цамхаг" гэж нэрлэдэг ажээ.

"Sathorn Unique" цамхаг - Тайланд, 185 метр, 49 давхар

5 "Plaza" цамхаг - АНУ, 162 метр, 45 давхар

Луизана муж болон Нью Орлеанс хотдоо гуравт ордог энэхүү барилга нь 1969 онд ашиглалтад орсноосоо хойш хотынхоо өнгө төрхийг тодорхойлж, давамгайлах байр суурьтай байсан хэдий ч 2002 онд буюу Катрина хар салхинаас гуравхан жилийн өмнө ашиглалтаас гарчээ. Учир нь үүнд шөрмөсөн чулуу, эрүүл мэндэд хортой хөгц зэрэг хүрээлэн буй орчны асуудлууд нөлөөлсөн юм. Түүнчлэн хамгийн бат бөх байгууламж хүртэл хөгц ургавал нурах аюултай байдаг аж.

"Plaza" цамхаг - АНУ, 162 метр, 45 давхар

6 "Book" цамхаг - АНУ, 135 метр, 38 давхар

Энэ барилга 1926 оноос авто машины нийслэл болох Дэтройт хотын бэлгэдэл байжээ. Гэсэн хэдий ч олон эздийн гар дамжин хуучирч муудан гарцаагүй засвар хийх шаардлагатай болсон байна. Гэхдээ 2009 онд "AKNO Enterprises" 87.000 доллароор ашиглалтын зардлыг цомхотгож, "DTE Energy" барилгын цахилгааныг тасалснаар бүрэн эзэнгүй хаягдах болжээ.

Хүмүүс тус барилгыг "20-оод оны архираан" гэж нэрлэдэг нь хоосонгүй бөгөөд магадгүй зэс улаан дээвэр нь 2015 онд Дэн Гилбэртийг энэ барилгыг авахад нөлөөлсөн ч байж мэдэх юм.

"Book" цамхаг - АНУ, 135 метр, 38 давхар

7 "Burj el Murr" цамхаг - Ливан, 140м, 40 давхар

Барилгын ажлыг анх 1974 онд 40 давхар дэлхийн худалдааны төв барихаар төлөвлөн эхлүүлж байсан ч дараа жил нь иргэний дайн дэгдсэнээр тодорхойгүй хугацаагаар зогсоход хүрчээ. Мөн иргэний дайны үеэр үүнийг мэргэн буучдын нуувч болгож, орчин тойрныг тагнуулдах гол байршил болгон ашиглаж байсан билээ.

"Burj el Murr" цамхаг - Ливан, 140м, 40 давхар

8 "Torre Insignia" - Мексик, 127 м, 25 давхар

Жагсаалтад багтсан бусад барилгуудын адил энэ барилга нь эдийн засгийн өсөлттэй зэрэгцэн 1962 онд баригдсан бөгөөд 1985 онд Мексикт болсон газар хөдлөлтийг хүртэл  ашиглагдсаар байжээ.

2008 онд Америкийн үл хөдлөх хөрөнгийн "Cushman and Wakefield" компани уг барилгыг худалдан авч 2011 оноос засвар хийж эхэлсэн байна. Түүнчлэн тус барилга нийт таван газар хөдлөлтийг өнгөрөөж чадсан нь хотын хамгийн газар хөдлөлтөд тэсвэртэй барилгаар тодроход хүргэжээ.

"Torre Insignia" - Мексик, 127 м, 25 давхар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()