Харь гарагийнхан гэж үнэхээр байдаг уу?

Харь гаригийнхан үнэхээр байдаг уу? Байдаг бол тэд чухам сансар огторгуйн хаана амьдардаг, ямар зүс царайтай болох нь үнэхээр сонирхолтой. Учир нь бид бүхэн үнэн худал нь үл мэдэгдэх мэдээллүүдэд хууртсаар өдгөө тэднийг үлгэрийн зохиомол амьтан хэмээн хүлээн авдаг болсон. Гэвч зарим хүмүүс үнэхээр л тэднийг байдаг гэхчилэн, өөрсдийн онолыг дэвшүүлж, үүнийгээ батлах гэж оролддог. Тэгвэл та бүхэндээ сонирхуулах үүднээс харь гарагийн гэх хүмүүсийн тухай мэдээллийг хүргэж буйг хүлээн авна уу.

Харь гарагийнхан гэж үнэхээр байдаг уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Саарал

Харь гарагийн амьтны энэхүү төрлийг "саарал" хэмээн нэрлэдэг. Учир нь та бидний мэдэж байгаачлан тэдгээр амьтдын бие нь нэлэнхүйдээ саарал өнгөтэй, том нүдтэй, гавлын яс нь орой хэсгээрээ өргөн дугуй хэлбэртэй байдаг. Тус хувилбар нь харь гарагийн хүнийг дүрсэлсэн хамгийн түгээмэл хувилбаруудын нэг юм.

Саарал

2 Сассани (Sassani)

Ялаа шиг том бөөрөнхий нүд, загасан хүнийг санагдуулам этгээд хэлбэрийн толгойтой тус хувилбарийг “Сассани” хэмээн нэрлэдэг. Саарлаас ялгарах онцлог нь, тэд хүний оюун бодлыг удирдах, өөрчлөх чадвартай хэмээн ном зохиолуудад бичсэн байдаг.

Сассани (Sassani)

3 Арктурианс (Arcturians)

Харь гарагийн хүний хамгийн эртний хувилбар нь "Арктурианс" юм. Тэд мөн л өөрсдийн шинжийг агуулсан, том зуйван гавлын яс, эцэнхий бие, том нүд, урт сарвуу, неон гэрэл адил ногоон арьстай хэмээн тэмдэглэсэн байдаг. Тэд бусад хувилбараа бодвол аливаа биетийг алсаас мэдрэх онцгой чадвартай ажээ.

Арктурианс (Arcturians)

4 Арианс (Aryans)

Скандинавын орнуудад "Арианс" хэмээн харь гарагийн биетийг бусад хувилбаруудаас тэс ондоо буюу гаднах байдлаараа хүнтэй ижил учраас, ялгахад бэрх хэмээн үздэг. Тэд хүн төрөлхтөн дунд нуугдаж амьдардаг бөгөөд аажимдаа хүн төрөлхтөнийг эзлэх бодлоготой гэнэ. Норвеги, Швед, Финлянд зэрэг орнууд хэзээд үлгэр туулсад итгэж, түүнийгээ бодит амьдралтайгаа хольж хутгах нь түгээмэл ажиглагддагийг эндээс харж болно. 

Арианс (Aryans)

5 Плеядеанс (The Pleiadians)

Хиймэл оюун ухаан суулгуулсан робот хүү, жинхэнэ хүн болохыг бүхий л амьдралынхаа турш хүсч, түүнд хүрэхээр тэмүүлж байгаа тухай өгүүлдэг Хиймэл оюун ухаан (A.I. Artificial Intelligence. 2001) кинонд гардаг харь гарагийн хүнийг санаж байна уу? Стивен Спилберг (Steven Spielberg)-ийн тус кинонд Дэвид нэртэй робот жаал өргүүлсэн “эхийнхээ хайр-ыг олж авахын тулд жинхэнэ хүүхэд болох ёстой хэмээн итгэдэг. Улмаар хэдэн мянган жилийн турш "Цэнхэр дагина"-д залбирч, хүн төрөлхтөн устсаны дараа "Плеядеанс" төрлийн харь гарагийн хүнтэй уулзаж, нэг өдөр хүслээ биелүүлж байгаа талаар өгүүлдэг. Тэрхүү харь гарагийн биетийн онцлог нь өндөр, туранхай, нэвт гэрэлтсэн биетэй, бусад төрлүүдээ "эвдсэн" гэж хэлж болохоор маш жижигхэн толгойтой. Хүний хиймэл оюун ухааныг бодит болгох чадвартай аж.

Плеядеанс (The Pleiadians)

6 Яахуел (Yahuel)

Яг л эртний Египетийн Клеопатра хатныг санагдуулам толгойны хэлбэр, ногоон бие, том нүдтэй энэхүү хувилбар нь маш нөхөрсөг гэнэ. Тэд хүн төрөлхтөнтэй холбоо тогтоож, найрсаг харилцааг үүсгэхийг зорьдог талаар олон бүтээл, ном товхимолууд дээр дүрсэлсэн байдаг.

Яахуел (Yahuel)

7 Ануннаки (Anunnaki)

"Нибибу" гарагаас хүн төрөлхтөнийг газар нутаг дээр буун ирсэн хамгийн анхны харь гарагийн биет хэмээн дүрсэлсэн байдаг. Түүнчлэн тэд дүрээ сурамгай хувиргах чадвартай бөгөөд ихэвчлэн аливаа газрынхаа шүтээний дүрд хувирч, хүмүүсийг хуурдаг хэмээн зарим эх сурвалжуудад дүрсэлсэн байна.

Ануннаки (Anunnaki)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()