Арчлаад байхад л таны нүүрэн дээр батга гарч, ганц нэг үрчлээ үүсээд байна уу?

Орчин үед зөвхөн бүсгүйчүүд ч гэлтгүй, эрчүүд маань хүртэл гадаад байдалдаа анхаарч, өглөө оройд хөөсөн цэвэрлэгч юмуу тосон цэвэрлэгчээр нүүр, хүзүүгээ цэвэрлэн өөрсдийгөө арчлан үргэлж цэвэрхэн, сайхан явахыг хичээдэг болсон байна. Гэсэн хэдий ч цэвэрлээд арчлаад байхад л таны нүүрэн дээр батга гарч, ганц нэг үрчлээ үүсээд байгаа бол одоо бидний өгөх гэж буй зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу. 

Арчлаад байхад л таны нүүрэн дээр батга гарч, ганц нэг үрчлээ үүсээд байна уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Халуун усанд ордог

Хав халуун усанд орох нь булчинг амрааж, таныг тайвшруулах үйлдэлтэй ч халуун ус нь бидний арьсны дайсан ажээ. "Халуун усанд байнга орсоноор бидний арьс хуурайшиж, сөрөг нөлөө үзүүлдэг бактериудыг үржихэд хүргэдэг" байна. Иймээс аль болох хүйтэн талдаа усанд орох нь таны арьсанд сайн нөлөөтэй байх нь ээ. 

Халуун усанд ордог

2 Унтахынхаа өмнө нүүрээ угаадаггүй

Нэгэн судалгааны үр дүнгээр нийт судалгаанд оролцогчдын тал хувь нь унтахаасаа өмнө нүүрээ угаадаггүй болох нь харагдсан байна. Унтахынхаа өмнө нүүрээ угаахгүй бол таны нүүрэн дээрх бохирдол батга үүсэх таатай нөхцөл болохоос гадна арьс шинээр бий болох үйл явцыг удаашруулна. Америкийн Арьс судлалын хүрээлэнгээс өдөрт 2 удаа нүүрээ угааж цэвэрлэж байхыг зөвлөжээ. 

Унтахынхаа өмнө нүүрээ угаадаггүй

3 Тослоггүй сүү уудаг

Тослоггүй хүнсний бүтээгдэхүүнүүд нь биеийн жингээ барихад тусладаг ч хүний арьсанд муу нөлөөтэй байдаг ажээ. Сүүнд агуулагддаг уураг нь хүний инсулины хэмжээнд нөлөөлдөг бөгөөд улмаар бие махбодийг үрэвсэхээс сэргийлэх ач холбогдолтой юм. Арьсаа сайхан байлгая гэвэл тослоггүй сүүнээс зайлсхийгээрэй. 

Тослоггүй сүү уудаг

4 Хийжүүлсэн ундаа уудаг

Улаан, хар батга, чихрийн шижингийн үндэс суурь нь хийжүүлсэн ундаа байдаг гэдгийг та сонсч байсан уу? Үүнд агуулагдаж байдаг хиймэл амт оруулагч бодис нь инсулины түвшинг нэмэгдүүлж, үрэвсэл үүсэх нөхцлийг бүрдүүлээд зогсохгүй ходоодон дахь хэрэгтэй бактерийн бүтцийг өөрчлөн нүүрэн дээр батга гарах үндэс суурь болдог ажээ. Инсулины түвшин өндөр байснаар гормоны тэнцвэртэй байдал алдагдаж бидний нүүрэн дээр батга гардаг юм байна. 

Хийжүүлсэн ундаа уудаг

5 Бие угаадаг порлон ашигладаг

Үүнийг ашигласнаар та нүүрэн дээрх хир, тоос, шороогоо сайтар угааж арилгаж байна гэж бодож байж болох юм. Тэгвэл үнэн хэрэгтээ ширүүн үстэй угаагч порлоныг ашигласнаар арьсны тэнцвэрийг зохицуулдаг бактериуд устаж байдаг юм байна. "The Beauty of Dirty Skin" номын зохиогч, арьсны эмч Витний Бавын (Whitney Bowe) бичсэнээр бол "Арьсанд байдаг бактериуд нь элдэв төрлийн халдвар, үрэвслээс хамгаалж байдаг бөгөөд биднийг залуу харагдахад тусладаг" ажээ. Витни эмчийн зөвлөж байгаагаар бид ямар нэгэн ширүүн үстэй зүйлийг хэрэглэхийн оронд гартаа бага хэмжээний хөөс аваад нүүрээ зөөлхөн угаах нь хамаагүй үр дүнтэй байдаг ажээ.

Бие угаадаг порлон ашигладаг

6 Буруу хооллодог

Боловсруулсан хоол хүнс нь дан ганц  бэлхүүсний тойрогт нөлөөлөөд зогсохгүй арьсанд ч сөргөөр нөлөөлдөг байна. Нүүрс ус болон сахарыг өөртөө ихээр агуулдаг учраас арьсан дээр батга гарч, цагаасаа эрт үрчлээтэн хөгшрөх шалтгаан болдог. "Хүний биед чухал хэрэгтэй эслэгийг агуулаагүй хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэснээр бодисын солилцоо удааширч, үрэвсэл үүсэхэд хүргэдэг болохоор аль болох зөв хооллон овъёос, ногоон өнгийн ногоо, чихэрлэг төмс, хэрээний нүд, гурвалжин будаа зэргийг түлхүү хэрэглээрэй" хэмээн Витни эмч бидэнд зөвлөжээ. 

Буруу хооллодог

7 Антибиотик хэрэглэдэг

Бид заавал ч үгүй уух шаардлагагүй үед ч антибиотикийг дур мэдэн ууж орхидог нь бидний ходоодон дахь ашигтай бактерийг устгаж, арьсыг муухай болгож байдаг ажээ. Иймээс ямарваа нэгэн эм уухдаа заавал эмчийн жороор хэрэглэж байгаарай. 

Антибиотик хэрэглэдэг

8 Нарны тосыг өдөр тутамдаа түрхдэггүй

Нарны тосыг өдөр бүр хэрэглэснээр арьсны төрөл бүрийн асуудлууд тэр бүү хэл арьсны хорт хавдраас ч өөрийгөө хамгаалах боломжтой юм. Доктор Витнигийн хэлсэнээр "Нарны тос түрхэхгүй наранд гарах нь бидний арьсыг цагаас нь эрт гундаан, хөгшрүүлэх үндсэн нөхцөл болдог" ажээ. Өвөл зун, тэнгэр цэлмэг бүүдгэр аль ч тохиолдолд нүүр, хүзүүндээ нарны тосыг өдөр бүр түрхэж байх нь хамгийн чухал гэжээ. 

Нарны тосыг өдөр тутамдаа түрхдэггүй

9 Нарны шил зүүдэггүй

Наранд бид шилгүй явахаараа байнга онийж, үүнээсээ болоод нүднийхээ эргэн тойронд үрчлээтдэг. Харин хэт ягаан туяаны хамгаалалттай нарны шилийг тогтмол зүүснээр таны арьсанд ч бас чухал нөлөөтэй ажээ. 

Нарны шил зүүдэггүй

10 Согтууруулах ундаа хэрэглэдэг

Архи, пиво, жин гээд л бүх төрлийн согтууруулах ундаанууд бидний бие махбодийг усгүйжүүлж арьсны чийгшлийг багасгадаг юм. Согтууруулах ундаа нь шээс хөөх үйлдэлтэй байдаг бөгөөд васопрессин хэмээн гормонд нөлөөлж,  биен дэх усыг өөртөө шингээж авах сигналыг бөөрөнд илгээж байдаг ажээ. Биеийнхээ ус, чийгийг өөртөө шингээж авсанаар бидний арьс ядарсан, хуурайшилттай харагддаг бөгөөд энэ үед батга, үрчлээ илт тодорч харагддаг. 

Согтууруулах ундаа хэрэглэдэг

11 Ногоо хэрэглэдэггүй

Хэрэв та антиоксидант чанараар баялаг ногоо, жимсээр тавгаа дүүргэдэггүй бол таны арьс хэзээ ч сайхан харагдахгүй ээ. Олон тооны судалгаагаар ногоо, жимс байнга хэрэглэдэг хүмүүсийн хөгшрөлт илүү удаан явагддаг бөгөөд нөсөө, толбо үүсэх магадлал ч буурдаг болох нь ажиглагджээ. Антиоксидант чанартай ногоо, жимс нь чөлөөт радикалуудыг саармагжуулж, тэднийг таны арьсанд хор хөнөөл учруулахааргүй болгодог ажээ. Мөн псероз, батга, экзем, улаан батгатай хүмүүс ногоо жимсийг хоол хүнсэндээ хэрэглэснээр үрэвслийн хэмжээ нь хамаагүй буурдаг болох нь тогтоогдсон байна. Доктор Витни тод өнгийн ногоо, жимснүүд ялангуяа улаан лооль, улаалзгана, нэрс, бөөрөлзгөнө, амтат төмс, лууван зэргийг сайн идэж байхыг сануулжээ. 

Ногоо хэрэглэдэггүй

12 Тамхи татдаг

Чөлөөт радикалуудыг нэмэгдэхэд тусладаг хорт бодисыг тамхи хэмээн цөөн үгээр тайлбарлаж болох юм. Чөлөөт радикалууд нэмэгдэнэ гэдэг нь хүн асар ихээр бухимдаж стрессдэнэ гэсэн үг бөгөөд мэдээж хэрэг байнга стрессдэж, уурлаж уцаарладаг хүн үеийнхэнээсээ түрүүлж хөгширдөг. 

Тамхи татдаг

13 Хангалттай сайн унтаж амардаггүй

Мэргэжлийн хүний хэлж буйгаар унтаж амарч байх үед бидний биеийн эсүүд нөхөн сэргэж байдаг бөгөөд гүн нойрсож, бүрэн амарч байх үед л бидний арьс амарч чаддаг ажээ. Нойр дутуу явсанаар таны нүдний эргэн тойронд хар хүрээ үүсч, хялгасан үрчлээнүүд бий болох ба таны арьс хурдан хугацаанд хөгширнө. Эдгээрээс гадна бага унтаад байвал таны арьс хуурайшиж, үргэлж загатнадаг болдог ажээ. 

Хангалттай сайн унтаж амардаггүй

14 Кофег тааруулж уудаггүй

Кофенд агуулагддаг зарим нэгэн химийн элементүүд нь хөгшрөлтийг удаашруулах чадалтай хэдий ч их хэмжээгээр уувал биеийг усгүйжүүлэх сөрөг нөлөөг үзүүлдэг байна. Ийм учраас өдөрт 2 аяга хар кофег ногоон цай, бүлээн устай уугаарай. 

Кофег тааруулж уудаггүй

15 Батгаа шахдаг

Батгыг шахсанаар үрэвсэл үүсгэгчийг арьсны гүн рүү нэвтрэн орох боломжоор хангаж, улмаар сорви, хар толбо үүсэх нөхцлийг бүрдүүлдэг болохоор батгыг шахах нь буруу юм. Эмчийн хэлж байгаагаар ретинол агуулсан тосыг батганаас урьдчилан сэргийлэх зорилгоор нүүрэндээ нэлэнхүйд нь өдөр бүр түрхэж байх нь үр дүнтэй байдаг ажээ. 

Батгаа шахдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()