Podcast News - Танин мэдэхүй (2019.11.11)

Сонсогч та бүхэндээ цас хаялсан шинэхэн өдрийн мэндийг хүргэе. Манай өнөөдрийн  "Podcast News"-ийн танин мэдэхүйн булангийн онцлох мэдээгээр Аяга угаагч казах бүсгүй алдарт "Christian Dior"-ийн сахиусан тэнгэр болсон түүх​ .Энэ болон бусад мэдээллийг доорх подкастаас сонсоорой. 

Podcast News - Танин мэдэхүй (2019.11.11) Хадгалах

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-ы ахын үхэлд хэн буруутай вэ?

Хойд Солонгосын удирдагчийн өв залгамжлагч гэгдэж байсан Ким Жон Нам нь Токиогийн Диснейландийг үзэх гэж эх нутгаасаа гарснаар эрх мэдлээ алдаж, улмаар 2017 онд Малайз улсад байхдаа амь насаа алдаж байсан юм. Тэрбээр Хойд Солонгосын одоогийн удирдагч Ким Жон Уны ах билээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-ы ахын үхэлд хэн буруутай вэ? Хадгалах

"TCS New York Marathon"-д Монголын баг оролцлоо

Олон улсын баг тамирчдын оролцоогоороо дэлхийд тэргүүлэгч марафоны нэг болох TCS New York Marathon нь 2019 оны 11 сарын 3-нд болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гүйлтийн спортоор дамжуулан амьдралынх нь чанарыг нэмэгдүүлж, өөртөө итгэх итгэлийг нь бадраах зорилготой ажилладаг “Ахиллис Монгол” ОУБ-ын 9 хөгжлийн бэрхшээлтэй тамирчин болон тэдний 14 хөтөч нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид амжилттай оролцож бүгд замаа амжилттай дуусгалаа.

"TCS New York Marathon"-д Монголын баг оролцлоо Хадгалах

Анталья хосоороо аялах эзэд тодорч, Европ аялах урамшуулал эхэллээ

Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан Капитрон банкнаас харилцагчдынхаа дунд зарласан “Анталья аялцгаая” хадгаламжийн урамшуулалт аян өндөрлөж урамшууллын эздээ 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр “Эх орон” телевиз болон Капитрон банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодрууллаа.

Анталья хосоороо аялах эзэд тодорч, Европ аялах урамшуулал эхэллээ Хадгалах

King Tower: Захиалагч бүрт Land 200 авах эрх бэлэглэж байна

Мөнххада ХХК-аас автомашин худалдан авах боломжийг захиалагч бүрт бэлэглэж байна.

King Tower: Захиалагч бүрт Land 200 авах эрх бэлэглэж байна Хадгалах

Нүүрээ будаагүй ч, үзэсгэлэнтэй харагддаг одууд

Бүсгүй хүнийг хамгийн ихээр чимж, тэдний өөртөө итгэх итгэл, биеэ даасан байдлыг нэмэгдүүлдэг зүйлсийн нэг бол "нүүр будалт" билээ. Тиймдээ ч сүүлийн үед охид бүсгүйчүүд нүүрээ хэрхэн зөв будах, өөрийн өө сэвийг далдлах талаар суралцах болсон. Харин нүүрээ будаагүй ч үнэхээр сайхан харагддаг, хэзээд харц өндөр бүсгүйчүүд дэндүү олон байдаг. Ийнхүү та бүхэндээ тэдгээр бүсгүйчүүдийн төлөөлөл болсон олны танил алдартай бүсгүйчүүдийг танилцуулья.

Нүүрээ будаагүй ч, үзэсгэлэнтэй харагддаг одууд Хадгалах

100 жилийн өмнөх гоо үзэсгэлэн

Хуучин цагийн хүмүүс гайхалтай эрхэмсэг, дэгжнээр биеэ авч явдаг байсныг зурагнаас нь харахад л мэдэгдэнэ. Энэ үүднээс та бүхэнд 100-аад жилийн өмнө мэк-ап, гоо сайхны хагалгаа, фотошопгүйгээр, цэвэр төрөлхийн гоо үзэсгэлэнгээр бусдад гайхагддаг байсан хүмүүсийг танилцуулж байна.

100 жилийн өмнөх гоо үзэсгэлэн Хадгалах

Япончуудын хачирхалтай бүтээлүүд

Япончууд аливаа нэгэн зүйлд өвөрмөц, ер бусын байдлаар ханддагаараа алдартай. Тиймээс ч тэд шинэ бүтээл хийхдээ өвөрмөцөөр сэтгэж, нэг талаас сонирхол татам, нөгөө талаас хөгжилтэй зүйлсийг бүтээж чаддаг. Ингээд Япон сэтгэлгээний бүтээлүүдтэй танилцацгаая.

Япончуудын хачирхалтай бүтээлүүд Хадгалах

Залхуу зангаараа зартай байсан 5 суут хүн

Саак.мн сайтаас хэрэглэгч та бүхэндээ нэгэн том бэлгийг барьж байна. Бид цаашид сонирхолтой мэдээ, мэдээллүүдээ видео контент болгон хүргэж байхаар шийдлээ. Энэ удаа "Залхуу зангаараа зартай байсан 5 суут хүн"-ын тухай мэдээллийг видео контент болгон толилуулж байна. Та бүхэн энэхүү видеог үзээд өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцаарай.

Залхуу зангаараа зартай байсан 5 суут хүн Хадгалах

Эрдэмтэд залуудаа их ажиллавал хөгшрөхдөө хурдан халцардаг болохыг тогтоожээ

Хүүхэд байхдаа бид халзан болно гэж мөрөөддөггүй байсан шүү дээ. Үүний оронд бие дааж, ажил хийж их мөнгө олоод хүссэн бүхнээ худалдаж авна даа гэж боддог. Гэвч эрчүүдийн хувьд энэ асуудлууд хоорондоо холбогддог болохыг эрдэмтэд тогтоожээ. Хэрэв та ганц нэг зүйлийг мэдээд авчихвал үсээ хамгаалж үлдэж халцрахгүй байх боломжтой гэнэ. Ямар ажил таныг халзан болгодгийг мөн үстэйгээ үлдэхийн тулд юу хийх ёстойг танд зөвлөе.

Эрдэмтэд залуудаа их ажиллавал хөгшрөхдөө хурдан халцардаг болохыг тогтоожээ Хадгалах
2019-11-10, 15:20