Хамраа гээсэн хөгшин

2013-09-24, 18:25
11,889
Дорсет хотын 83 настай оршин суугч Сирил Осмент (Cyril Osment) шүдний эмчид үзүүлэхээр очоод хиймэл хамраа гээжээ. Сирил арьсны хавдарын улмаас хамаргүй болсон бөгөөд хиймэл хамартай явахаас өөр аргагүй болжээ. Гэтэл түүнийгээ тэрээр алга болгосон байна.
Хамраа гээсэн хөгшин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Арьсны хавдар” гэдэг оношийг Сирилд өнгөрсөн намар тавьсан байна. Азаар түүнд хагалгааг цаг үеийг нь олж хийсэн ч хамартайгаа салах ёс гүйцэтгэхээс өөр аргагүй болжээ. Саяхан шүдний эмч дээр очиж ирчихээд хамраа хаясанаа хөгшин мэдсэн байна.



«Би гэртээ ирчихээд толинд өөрийгөө хальт хараад хамраа алга болсныг мэдсэн. Хэн нэг нь түүнийг олоод надад буцааж өгөх байх гэж найдаж байна. Тэгвэл үнэхээр сайн байх болно. Одоо би нүүрэн дээрээ наалттай л явж байгаа, хүмүүс миний хамрыг яасан юм гэж байнга л асуудаг. Үүнээс болоод гадагш гарахад надад их эвгүй байдаг.»- гэж Сирил ярьжээ.



Шинэ хамар таван зуун фунтийн үнэтэй бөгөөд Сирил ямар ч л гэсэн дахин нэг удаа хиймэл хамар хийлгэхэд бэлэн байгаа ажээ. «Хиймэл хамар хийлгэж чадна гэж найдаж байна. Гээсэн протезны соронз л болохгүй байсан байх гэж бодож байна.» -хэмээн тэр ярьжээ.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()