Онгоцны ослын үед амьд гарах боломжуудыг туршлагатай нисгэгч дэлгэлээ

Дэлхийн хүн амын 40 хувь нь нислэгээс айдаг гэсэн судалгаа бий. Тэдний зарим нь цаг агаарын таагүй нөхцөл, техникийн асуудал зэргээс болж сэтгэл түгшдэг бол үлдсэн 90 хувь нь онгоцны ослоос маш их айдаг байна. Тэгвэл аюултай зүйл тохиолдсон үед хэрхэн биеэ авч явах талаар Америкийн "American Airlines" агаарын тээврийн компанийн нисгэгч болохуйц цөөн хэдэн зөвлөгөө өгчээ. Эдгээр зөвлөгөөг дагаснаар та шаардлагатай үед өөрийгөө аврах боломжтой.

Онгоцны ослын үед амьд гарах боломжуудыг туршлагатай нисгэгч дэлгэлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ослын гарцуудын байрлалын талаар судлах

Онгоц хөөрөхөөс өмнө та бүх ослын гарцын байрлалыг судлах хэрэгтэй. Зарим ослын гарцууд ашиглагдахгүй байх магадлалтай бөгөөд жишээлбэл, усан дээр газардах үед ашиглах хориотой гарц гэж байдаг. Магадгүй аюултай нөхцөл байдлын үед таны хажууханд ослын гарц байх ч юм бил үү. Тиймээс суудлын байрлалаа судлаарай. Ослын гарцыг дараах байдлаар хаана байгааг цээжлэх боломжтой. Та өөрийн суудлаас эхлэн ослын гарц хүртэл хэдэн эгнээ суудал байгааг тоолоход л хангалттай. Хэрвээ онгоц утаагаар дүүрч гал гарсан үед  энэ арга танд тусална.

Ослын гарцуудын байрлалын талаар судлах

2 Илүүдэл бүх зүйлээ орхи

Аюул гарсан үед зангиа, тэлээ болон өндөр өсгийтэй гутлаа тайл. Хүнд нөхцөл байдлын үед эдгээр зүйлс танд саад болох болно. Үүнээс гадна халаасанд байгаа бүх зүйлээ гаргах хэрэгтэй. Учир нь уналт, доргилтын үед таныг ноцтой гэмтээх магадлалтай. Гартаа зөвхөн хамгийн шаардлагатай гэсэн зүйлийг авах нь чухал. Хэрвээ нүдний шилгүй харж чаддаг бол шилээ ч гэсэн үлдээгээрэй.

Илүүдэл бүх зүйлээ орхи

3 Онгоцны багийн хамт олны зөвлөгөөг дагах

Онгоцон дотор үймээн самуун болох үед онгоцны багийн хамт олны зөвлөгөөг маш сайн сонсоорой. Хэрвээ онгоц амжилттай газардсан бол шууд гарах хаалга руу яарах хэрэггүй бөгөөд харин онгоцны багийн хамт олны зааврыг дагах хэрэгтэй. Жишээлбэл онгоц усан дээр газардсан тохиолдолд аврах хантаазыг шууд өмс гэж зөвлөхгүй. Хэрвээ үүнийг сонсоогүй бол та онгоц руу ус орох үед аюулд орох магадлалтай. Харин аль хэдийнэ өмсчихсөн бол хантаазаа нэн даруй тайлж, хантаазнаасаа барих хэрэгтэй. Нэг хантааз хоёр зорчигчийг хангалттай дийлдэг гэдгийг та мэдэхгүй л биз дээ?

Онгоцны багийн хамт олны зөвлөгөөг дагах

4 Гар утсаа хураа

Орчин үед хүмүүс гар утаснаасаа салахаа больсон билээ. Ослын газраас хийсэн сонирхолтой бичлэгийг олон хүн үзэх нь тодорхой. Гэхдээ утаснаас болоод та эргэн тойрноо анзаарахгүй, амиа алдах магадлалтай. Амь нас гэдэг утаснаас үнэтэй зүйл учир ослын үеэр гар утсыг орхих хэрэгтэй.

Гар утсаа хураа

5 Гал гарах үед бэлэн байх

Хэрвээ та онгоцонд ямар нэгэн асуудал гарсныг мэдсэн бол чийгтэй даавуу бэлтгээрэй. Харин онгоцон дотор гал гарах үед уг даавуугаар хамраа битүүлж амьсгалаад хамгийн боломжтой хэмжээгээрээ бөхийж гарах шаардлагатай.

Гал гарах үед бэлэн байх

6 Хамтран ажиллах

Юу ч тохиолдож байсан онгоцны багийнхны зөвлөгөөг сонсож, бусад зорчигчидтой хамтран ажиллах хэрэгтэй. Сандрах хэрэггүй бөгөөд сандарсан тохиолдолд та юу хийх хэрэгтэйгээ мэдэхгүй. Хэрвээ та өөрөө биеэ барьж чадаж байгаа ч хажууд байгаа хүн тань сандарч байвал түүнийг тайвшруулаарай. Онгоц газардах хүртэл та нар нэг баг гэдгээ мартаж болохгүй.

Хамтран ажиллах

7 Хэрвээ онгоц агаарын нүх болон огцом тоормослолтын бүсэд орсон бол яах вэ?

Нислэгийн үеэр агаарын нүх болон чичиргээний бүсэд орох нь энгийн үзэгдэл билээ. Үүнээс гадна нисгэгчид огцом, яаралтай тоормос дарах хэрэгтэй болдог. Мэдээж онгоцонд энэхүү байдалд зориулсан техник байдаг учир та санаа зовох хэрэггүй. Харин огцом тоормосны үеэр зорчигчид гэмтэх магадлалтай. Тиймээс гэмтэл авахгүйн тулд аюулгүйн бүсээ хурдан зүүх хэрэгтэй.

Хэрвээ онгоц агаарын нүх болон огцом тоормослолтын бүсэд орсон бол яах вэ?

Нислэгийн үеэр осолд орох нь ховорхон тохиолддог зүйл. Тиймээс та эдгээр зөвлөгөөг уншаад, хаа нэг тийшээ нисэхдээ тайван байгаарай. Онгоц бол аюулгүй тээврийн хэрэгслийн тоонд багтдаг юм шүү.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()