Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Гэнэтийн явдлаар дүүрэн амьдралд Пит Эккерт (Pete Eckert) хэмээх эр харааны чадвараа алдах хүртлээ гэрэл зурагчин болно гэж боддоггүй байжээ. Тэрбээр сохор болохоосоо өмнө уран баримал, дизайн сонирхдог байсан бөгөөд Йелийн их сургуульд архитектурын чиглэлээр суралцахаар төлөвлөж байв. Гэвч түүний хараа гэнэт огцом муудаж эхэлсэн аж. Тэрээр ретинит пигментоз хэмээх удамшлын өвчтэй хэмээн оношлогдсон бөгөөд дараа нь энэ өвчнийг эмчлэх боломжгүй, удахгүй бүрмөсөн сохрох болно гэдгээ олж мэджээ. Эккерт нөхцөл байдлаа бүрэн хүлээн зөвшөөрөхөд хоёр жил шаардагдсан байна.