7 хоногт 120 өндөг иддэг эр

Өндөг бол бидний хөргөгчинд байнга байдаг хүнсний бүтээгдэхүүн. Гэвч 7 хоногт бид цөөн хэдэн өндөг л иддэг, бүр фитнессээр хичээллэж буй хүмүүс ч 7 хоногт хэдхэн өндөг л хэрэглэдэг билээ.

7 хоногт 120 өндөг иддэг эр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Биеэ хөгжүүлэх хоббитой залуусын хувьд дан ганц дасгал хийхээс гадна уургийн хэрэглээг хэзээ ч орхиж болохгүй. Харин Австри улсын нэгэн залуу хангалттай уураг авахын тулд өдөр бүр хэт их хэмжээний өндөг хэрэглэх болжээ. Түүний нэг удаагийн өндөгний худалдан авалт нь 7 хоногийн хэрэглээнд хангалттай хүрдэг гэнэ шүү. Доорх зурганд түүний 7 хоногийн хэрэглээний өндгийг харуулсан байна, нийтдээ 120 өндөг.

Магадгүй олон хүмүүс яагаад ийм их хэмжээний өндөг идэх болсныг нь гайхаж байгаа байх. Учир нь тахиатай айлын тахиа ч нэг жилд ийм их өндөг гаргаж чадахгүй шүү дээ. Үнэндээ бол өндөг идэх болсон гол зорилго нь ердөө л булчингаа нэмэх гэнэ. Крис залуу байхдаа бусдын л адил туранхай булчингүй нэгэн байжээ. Харин эрс өөрчлөгдөхийг хүсэж шийдэмгийгээр фитнесээр хичээллэх болжээ. 

Хурдтай булчингаа нэмэхийн тулд ихэнх хүчээ фитнест зориулж 7 хоногийн 5 өдөр фитнест дасгал хийж өнгөрөөдөг байсан гэнэ. Түүнчлэн бүх булчингаа ямар ч хүчгүй болсон цагт л дасгалаа зогсоодог байж. Булчингийн масс нэмэхийн тулд дан ганц дасгал бус уургаа ч мөн их хэмжээгээр нөхөх хэрэгтэй. Харин өндөг хамгийн амар хурдан уураг билээ. Крис үүнээс хойш 7 хоногт 120 өндөг иддэг галзуу дэглэмд орсон байна.

Гэвч түүнд өдөрт хэдэн арван өндөг идэх нь хангалтгүй бололтой. Крис давхар нунтаг уураг, тахианы цээж мах, гахайн мах болон бусад уураг ихтэй хоол хүнсийг нэмэлтээр иддэг байна. Ингээд хэдэн жил галзуу дэглэм дасгалын үр дүнд тэрээр туранхай биенээсээ салж булчинлаг эр хүний цээжтэй болжээ.

 

Фитнест олон залуус хичээллэдэг ч тэдний булчингийн хөгжил хэт удаан байдаг. Харин үндсэн шалтгаан нь та бага иддэг байх нь. Булчингийн масс нэмэх зорилготой хүмүүст уураг бол дутаж болохгүй гол хүчин зүйл билээ жишээлбэл: Өндөг, сүү, хуурай уураг, үхрийн мах, загасны мах гэх мэт эдгээр хүнс нь бүгд маш өндөр уургын агууламжтай байдаг.

Мэдээж нэг удаадаа 10 гаруй өндөг идэх нь нэлээдгүй бэрхшээлтэй. Тиймээс өөрийн бие физиологи даа тохируулан хэрэглэх нь зөв юм. Тэгвэл өндгийг хэрхэн хэрэглэх вэ? Хэт их өндөгний шар идэх нь биед муу юу? Одоо та бүхэндээ өндөгний муу зүйлсийг дурдъя.

1. Өндөгний шар нь стерол ихтэй тул өдөрт хамгийн ихдээ 2 ширхэг өндөгний шарыг идээрэй.

Түүнчлэн эрдэмтэд өндөгний шар болон стеролыг ихээр хэрэглэх нь эрүүл мэндэд нөлөөтэй гэж дүгнэжээ.  Хятадын China-PAR 15 мужид 10,000 хүний дунд явуулсан судалгаагаар өндөгний таарсан хэрэглээ нь зүрх судасны эмгэгийг багасгадаг нь тогтоогджээ.

Өндөгний шар нь огтоосоо ч хортой хүнс биш юм харин ч эсрэгээрээ тодорхой хэмжээнд заавал хэрэглэх хүнсний нэг.  Учир нь өндгөнд агуулагддаг тэжээлийн ихэнх нь өндөгний шард байдаг ба витамин Д, кальци, фосфор зэргийг өөртөө агуулдаг.

2. Турж буй үедээ өндөг идэхээс татгалзаарай

Учир нь өндөгний шар нь мөн өөх тос ихээр агуулдаг хэдий ч илчлэг чанар нь харьцангүй бага байдаг байна. Нэг бүтэн өндөгний нийт калор нь 100ч хол давдаггүй гэнэ. Зайрмаг бялуу зэрэгтэй харьцуулбал өндөгний калор үнэхээр инээдтэй байх нь.

Турж буй үед өдөр бүр өндөгний шар идэж байх нь эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлэхийн хажуугаар уургаа нөхөж эрдэс бодисоо алдахаас сэргийлдэг.

Хэрэв та турах зорилгоор жингээ хасаж байгаа бол өндгийг өөртөө тохируулан хэрэглээрэй. Крис шиг галзуу мэт хэрэглэхгүй байхад л болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()