Дэлхийн хамгийн баян орон

2015-04-26, 04:33
36,834
Дэлхийн баян орнуудад амьдрах нь өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх гайхалтай боломжийг олгодог билээ. Үүнийг нэг хүн амд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр тооцдог байна. Ингээд Дотоодын нийт бүтээгдэхүүнээр хамгийн баян орнуудтай танилцацгаая.
Дэлхийн хамгийн баян орон
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. АНУ, 53 001 доллар

АНУ-ыг 10-рт багтана гэж хэн бодох вэ дээ. Ихэнхидээ тэд бүхий л рейтингийг тэргүүлж байдаг. АНУ-д санхүүгийн хангалттай нөөц, байгалийн нөөц баялаг ихтэй. Гэхдээ л нэг хүнд ноогдох ДНБ-ий үнэ 53 мянган доллар байхад 10-т багтжээ.



9. Швейцарь, 53 977 доллар
Дэлхийн хамгийн баян орон төдийгүй амьдралын түвшин дээгүүр орны тоонд багтдаг. Санхүүгийн тогтвортой байдалтай бөгөөд мал аж ахуй, аялал жуулчлал эрчимтэй хөгжсөн орон юм. Швейцарь нь экспортоор 15-д, импортоор 17-д багтдаг байна.



8. Сан-Марино, 62 766 доллар
Үйлчилгээ, аялал жуулчлалаар улс орных нь эдийн засаг тогтвортой байдаг. Дэлхийн хамгийн хөгжингүй орнуудын нэг юм. Ямар нэгэн өр байхгүй бөгөөд ажилгүйдлийн түвшин хамгийн бага орон. Нийт 32,576 хүн амтай.



7. Арабын Нэгдсэн Эмират Улс, 63 181 доллар
АНЭУ-ын эдийн засгийн тогтвортой байдлыг аялал жуулчлал, газын экспорт, нефть хангадаг байна. Засгийн газар нь иргэддээ тансаг амьдралыг амлаж, ажилгүйдлийн хамгийн доод түвшинд барихыг хичээдэг. Араб болон Азийн улс орнуудаас Эмиратад ажиллахаар ирдэг байна.



6. Норвеги, 64 363 доллар
Норвегийн хүн ам 5 сая гаруй л байдаг. Улс орны эдийн засаг нь нефть, газ, загас агнуур болон мал аж ахуйгаар тогтвортой болдог. Эдийн засгийн байдал нь олон жилийн турш тогтвортой байгаа.



5. Кувейт, 70 785 доллар
Кувейт нь нефтийн томоохон экспортлогч орнуудын нэг юм. Тиймээс эдийн засгийн тогтвортой байдалд гайхах зүйл байхгүй бөгөөд Арабын орны иргэд энэ улс руу ихээр цагаачладаг байна.



4. Бруней, 73 823 доллар
Дэлхийн хамгийн жижиг орны нэг бөгөөд хүн ам нь 415 мянга орчим байдаг. Нефть болон газ экспортоороо санхүү, эдийн засгийн байдлаа тогтвортой байлгаж чаддаг. Ямар нэгэн улсын өр гэж байхгүй. ДНБ-ий 90%-ийг нефть, газаар хангадаг.



3. Сингапур, 78 762 доллар
Худалдаа, аялал жуулчлалаар санхүүгийг тогтвортой байдлаа хангадаг бөгөөд энэ нь ДНБ-ний 25% болдог байна. Дэлхийн томоохон худалдааны төв улсын нэг юм.



2. Люксембург, 90 333 доллар
Люксембургийн эдийн засаг тогтвортой байдал болон өсөлтөөрөө тэргүүлж байгаа. Өөрчлөлт шинэчлийн өндөр түвшин, инфляци болон татварын бага түвшин, ажилгүйчүүдийн тоо бага байгаа нь энэ орныг бизнесийн цагаачийн орон болоход нөлөөлсөн байна. Дэлхийн хамгийн жижиг улсуудын нэг бөгөөд хүн амын тоо нь 549 мянга гэнэ.



1. Катар, 145 894 доллар
Нэгдүгээр байранд Катар байгаа нь ихээхэн хачирхалтай. Харин ийнхүү нэгт орох болсон шалтгаан нь ажилгүйдлийн түвшин бага, орчин үеийн дэд бүтэц сайн хөгжсөнд оршино. Тиймээс ч Катарыг зорих цагаачдын тоо буурахгүй байгаа ажээ. Улс орны эдийн засаг нь нефть болон гаазын нөөцийг зөв ашиглаж байгаа учир, тогтвортой байгаа гэнэ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()