Гуравдугаар сарын зурхайгаа уншаарай!

Урин дулаан цагийн эхлэл гуравдугаар сарын зурхайuаар гариг эрхэс биднийг эрч хүчээ зөв хуваарилах хэрэгтэйг сануулж байна. Завгүй амьдралынхаа хором мөч бүрийг үр ашигтай өнгөрүүлэхийг эрмэлздэг хэн бүхэнд зориулж ордуудын энэ сард онцлох шаардлагатай зүйлсийг хүргэе. Зурхайгаа анхааралтай уншиж, бүтээлч байдал, урам зоригоо сэргээгээрэй.

Гуравдугаар сарын зурхайгаа уншаарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хонь

Энэ сард хүсэл эрмэлзэл, хувийн зорилго, мэргэжлийн амьдралдаа гаргах амжилт тань өнгөрсөн оны 3-р сарын 20-оос хойш хамгийн дээд цэгтээ хүрэх болно. Мөн санхүүгийн олон боломж танд гарч ирэх бөгөөд амьдралын ханиа олохыг ч үгүйсгэхгүй. 

Хонь

2 Үхэр

Та хайраа олохоос гадна мэргэжлийн амьдрал тань тун муугүй байх аж. Мөн аз таныг ивээж эхлэх тул төлөвлөсөн зүйлсээ бага багаар хэрэгжүүлж эхлэхийг зөвлөж байна.

Үхэр

3 Ихэр

Танд карьераа өсгөх боломж олдох учир түүнийг бүү алдаарай. Харамсалтай нь санхүүгийн тал дээр алдагдал хүлээх хандлагатай байна. Мөн Далай ван ба Бархасбадь хувийн амьдралд тань саад учруулж болзошгүй тул хайртай, дотны хүмүүсээ баярлуулахыг хичээгээрэй.

Ихэр

4 Мэлхий

Энэ сард Ангараг гарагийн нөлөөгөөр мэлхийн ордныхны эрч хүч нэмэгдэх учир аль болох найз нөхөдтэйгөө ойр байж, танилын хүрээгээ тэлэхийн эрмэлзээрэй.

Гуравдугаар сарын 13-наас шинэ сарны нөлөөгөөр таны ажил мэргэжлийн замналд шинэ хуудас нээгдэх болно. Тиймээс та эхлүүлэх гэж байгаа чухал бизнесийн төслөө шалавхан урагшлуулах хэрэгтэй. Сарны байрлал өөрчлөгдөж дууссаны дараа төсөл тань бүрэн хэрэгжсэн байх болно.

Мэлхий

5 Арслан

Энэ сард санхүүгээ зөв тооцоолж чадвал өөртөө хангалттай мөнгө зарцуулах боломжтой болно. Тиймээс гэр бүл, найз нөхөдтэйгээ цуг зугаалах мөнгө хуримтлуулаад амралтын өдрүүдээр алжаалаа тайлах хэрэгтэй.

Арслан

6 Охин

Тэнгэрийн вангийн байрлал охины ордныхонд эргэлзээ төрүүлж эхэлнэ. Гэхдээ аз таныг ивээж энэ сард эхлүүлэх ажлууд тань өгөөж өндөртэй байх аж. Тиймээс та санаа зовох зүйлгүй хийхийг хүссэн зүйлээ эхлээрэй.

Охин

7 Жинлүүр

Жинлүүрийн ордныхон тун тогтвортой хүмүүс учраас ихэнх нь аль хэдийн хосоо олоод авсан байгаа. Тиймээс та энэ сард шинээр бизнес эхлүүлэх хамтрагч эсвэл хөрөнгө оруулагч хайх хэрэгтэй. 

Жинлүүр

8 Хилэнц

3-р сарын 22 хүртэл гэр бүлийн харилцааны тал дээр асуудал гарч магадгүй ч таны хос тэрхүү хүндрэлээс гарахад туслах болно. Үүний нөлөөгөөр хайрттайгаа улам дотно болох тул гэр бүлээ өргөжүүлэх тухай бодож үзэж болох юм.

Хилэнц

9 Нум

Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд бусдын ая эвийг олох чадвараа ашиглах хэрэгтэй. Гэхдээ ажлын ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа тул 3-р сарын 20-оос хойш гэр бүлийн асуудал хүндэрч болзошгүй.

Нум

10 Матар

Хэрвээ та гэрээ шинэчлэхээр шийдсэн бол их мөнгө зарцуулахгүй байхыг хичээгээрэй. Та бичиг цаас, шалгалт шүүлгийн тал дээр тун амжилттай байх бөгөөд энэ тал дээр ойр дотны хүмүүс ихээхэн тусламж үзүүлэх болно.

Матар

11 Бумба

Та дотно найзтайгаа харилцах харилцаанд дүгнэлт хийж тэдэнтэй учир зүйгээ олох хэрэгтэй. Мөн шинэ ажил эхлүүлж түүнээсээ эрч хүч авахыг үгүйсгэхгүй.

Бумба

12 Загас

Та өмнөхөөсөө илүү мөнгө олоод зогсохгүй тууштай зангийнхаа үр шимээр шинэ хамтрагч олно. Мөн өмнө таны харуулж чадахгүй байсан сайн талуудыг нээх сорилт үүсэх тул карьераа өсгөх боломж гарч ирнэ.

Загас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()