Давсагны хорт хавдрын үед илрэх чимээгүй шинж тэмдгүүд

Нийт бүртгэгдэж байгаа хорт хавдруудын 5 хувийг давсагны хорт хавдар эзэлж байна. Тус өвчнөөр эрчүүд харьцангуй их өвчилдөг бөгөөд АНУ-д гэхэд 2016 оны байдлаар 58,950 эрэгтэй, 18,010 эмэгтэй давсагны хорт хавдраар өвчилсөн аж. Харин өнөөдөр та бүхэндээ давсагны хорт хавдрын үед илрэх шинж тэмдгүүдийг танилцуулж, юунаас болж энэхүү аймшигт өвчнөөр өвчилдөг болохыг дуулгахаар бэлтгэлээ. 

Давсагны хорт хавдрын үед илрэх чимээгүй шинж тэмдгүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Давсагны хавдрын үед илрэх шинж тэмдгүүд

1. Цустай шээх

Таны шээс улаан хүрэн туяатай, цустай гарч байвал, давсаг тань асуудалай болсон гэж ойлгож болно. Шээсний өнгө хувирч, яг л кола ундаа шиг болох бөгөөд олон хоног энэ байдал үргэлжилвэл эмчид хандаарай. Энэ нь зөвхөн давсагны үйл ажиллагаа муудсантай холбоотой биш ба элэгний өөрчлөлт, идсэн хоол хүнснээс хамаарч мэднэ. Тиймээс та эмчид хандаж, нарийн шинжилгээ хийлгэж, чухам юуны улмаас цустай шээж байгаагаа мэдэж аваарай. 

Давсагны хавдрын үед илрэх шинж тэмдгүүд

2. Шээх үед хорсох

Давсагны хорт хавдрын бас нэгэн шинж тэмдэг бол шээх үеэр хөндүүрлэж, хорсох юм. Энэ нь хамгийн түгээмэл шинж тэмдэг бөгөөд шээсний замын халдварын үед ч мөн илэрнэ.

3. Ойр ойрхон шээс хүрэх

Өдөрт угаалгын өрөө ордог тоо тань нэмэгдэж, шөнө унтаж байхад хүртэл шээс хүрж, тухгүй байдал үүсвэл, тоолгүй орхиж хэрхэвч болохгүй. Учир нь энэхүү байдал нь давсагны хорт хавдрын нэгээхэн шинж тэмдэг юм. Бие засаад удаагүй байсан ч, ахин дахин шээс хүрч, тэсэхийг аргагүйд байдалд хүрээд байвал, яаралтай эмчид хандаарай. 

4. Шээсний замын өвчин даамжрах

Та шээсний замын халдварт өвчтэй байгаад, өвчин тань эдгэхгүй, эмэнд ч дийлдэхгүй болсон бол энэ нь мөн л давсагны хорт хавдрын шинж тэмдэг юм. Иймд та эмэнд найдаад суух биш, эмчид хандаж яаралтай арга хэмжээ аваарай. 

5. Бэлэг эрхтэн өвдөнө

Давсагны хавдрын бас нэгэн шинж тэмдэг бол бэлэг эрхтэн болон нуруугаар хөндүүрлэж өвдөх юм. Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрвэл, яаралтай эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй. 

2 Давсагны хавдрын шалтгаан

Эмч нар давсагны хавдрын баттай шалтгааныг өнөөг хүртэл мэдэж чадаагүй байна. Тэдний үзэж байгаагаар, төрөл бүрийн химийн бодис, тамхи зэргээс болдог гэж үзжээ. Тус өвчнөөр 55-аас дээш насны, тамхи татдаг, удамд нь давсагны хавдартай хүн байдаг, эм хэтрүүлэн хэрэглэдэг хүн өвчлөх магадлал хамгийн өндөр байдаг аж. 

Давсагны хавдрын шалтгаан

3 Давсагны хавдрын төрлүүд

Давсагны хавдрын ерөнхий гурван төрөл байдаг. Хамгийн түгээмэл давсагны хавдар нь шилжилтийн эсийн хавдар бөгөөд энэ нь давсагны дотор байрлах аж. Хавтгай эсийн хавдар нь давсганд үрэвсэл үүсгэж, дараа нь хавдар болон хувирдаг байна. Харин "аденокарцинома" нь маш ховор тохиолдох бөгөөд эсийн нэгээхэн хавдар юм. 

Давсагны хавдрын төрлүүд

4 Биед үзүүлэх сөрөг нөлөө

Давсагны хорт хавдар нь тийм ч хурдан биеэр тархаж, чухал эд эрхтнүүдэд нөлөөдөггүй гэх сайн талтай. Судлаачдын үзэж байгаагаар, нийт давсагны хорт хавдартай хүмүүсийн 77 хувь нь амьд үлдэж, эрүүл саруул амьдрах боломжтой байдаг хэмээжээ. 2016 онд 77,000 давсагны хорт хавдартай хүний 16,390 хүн нь нас барсан байдаг. 

Харин муу мэдээ нь гэвэл, давсагны хорт хавдар дахих магадлал өндөр байдаг. Өмнөх нь тус өвчөөр өвчилж, бүрэн эмчилсэн байлаа ч, дахин тусахгүй гэх баталгаагүй юм.

Биед үзүүлэх сөрөг нөлөө

Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()