"Гэрэл зургийн загалмайлсан эх" Анни Лейбовитцийн дарсан хамгийн дуулиантай зургууд

Гэрэл зурагчин Анни Лейбовитцийн авсан алдартнуудын зургууд яахын аргагүй олон хүмүүсийн анхаарлыг татаж чадахуйц өвөрмөц хэв маяг агуулна. Илбийн гэмээр түүний гэрэл зургууд бараг хэн бүхний нүдэнд торж, сонирхлыг төрүүлдэг учир Анни Лейбовитцийг гэрэл зургийн ертөнцийн загалмайлсан эх гэж нэрлэх нэг нь ч бий. Уран бүтээлч хүний хувьд дэлхий ертөнцийг дийлэнх хүмүүсээс огт өөр өнгөөр хардаг тэрээр энэ жил 72 нас хүрнэ. Ингээд бид та бүгдийг энэхүү авъяаслаг гэрэл зурагчны дуранд буусан хамгийн алдартай гэрэл зургуудыг үзэхийг урьж байна.

"Гэрэл зургийн загалмайлсан эх" Анни Лейбовитцийн дарсан хамгийн дуулиантай зургууд Хадгалах

Гарахын тулд ихээхэн зориг шаардах 20 гүүр

Дэлхий дээрх олон сая хүнд дор хаяж нэг айдас байдаг бол бид энэ удаад өндрөөс айдаг хүмүүсийн хар дарсан зүүд гэж нэрлэдэг гүүрнүүдийн талаарх  мэдээллийг хүргэхээр шийдлээ. Харахад сүрдэм, гайхамшигтай хэрнээ өөрөө туулаад гарна гэхээс хөл салгалж, зүрх чичирмээр аймшигтай гүүр дэлхий дээр маш олон бий. Гэхдээ бүх айдсыг үл тоож, үгээр хэлэхийн аргагүй тэрхүү мэдрэмжийг авахын төлөө эдгээр гүүрийг зорих аялагчдын тоо цөөрдөггүй гэнэ шүү...

Гарахын тулд ихээхэн зориг шаардах 20 гүүр Хадгалах

Хэрэгцээгүй болж хаягдсан эд зүйлс хэн нэгэнд "эрдэнэ" болсон тохиолдлууд (35 фото)

Нью-Йорк хотод хүмүүс өөрт хэрэгцээгүй болсон зүйлээ өрөөл бусадтай хуваалцах явдал дэлгэрээд байна. Нэгэнт эзэндээ таалагдахаа больсон тавилгыг хогийн цэг дээр аваачиж хаяхын оронд зүгээр л орон сууцны хорооллын гадаа орхиход хэрэгтэй хэн нэгэн нь олзуурхаад аваад явна. Яг энэ журмаар хүмүүс бие биедээ хэрэгцээт зүйлсээр нь дэм болж байгаа аж. 

Хэрэгцээгүй болж хаягдсан эд зүйлс хэн нэгэнд "эрдэнэ" болсон тохиолдлууд (35 фото) Хадгалах

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн тухай сонирхолтой баримтууд

Анх Нью-Йорк хотноо эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэх өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш дэлхий нийтээр 3-р сарын 8-д эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс та бүхэнд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэхүү өдрийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №36

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №36 Хадгалах
2021-03-08, 14:30

Жүжигчин Николас Кэйж 5 дахь удаагаа гэрлэжээ

Өдгөө 57 нас хүрч буй жүжигчин Николас Кэйж (Nicolas Cage) 5 дахь удаагаа гэрлэж, Лас Вегас хотод хуримын ёслолоо хийсэн байна Түүний шинэ эхнэрийг Рико Шибатэ (Riko Shibate) гэдэг бөгөөд дөнгөж 26 настай аж. Николас Кэйж хамгийн сүүлд 2 жилийн өмнө гэрлэсэн ч ердөө 4 хоног болоод эхнэрээсээ салсан юм. 

Жүжигчин Николас Кэйж 5 дахь удаагаа гэрлэжээ Хадгалах

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох түүхэн баримтууд

Бидний амьдарч буй дэлхий ертөнцийг хүн төрөлхтөн үүсэхээс хэдэн сая жилийн өмнө өөр соёл иргэншил бий болгосон байх магадлалтай юм. Энэхүү видеонд бид хүн төрөлхтний овгийн зохион байгуулалт үүссэн үеэс эхлээд, орчин үеийг хүртэл бүх цаг үеийн түүхээс харь гарагийнхантай холбоотой байж болох баримтуудыг толилуулах болно. Иргэншил бүхэн өөрийн гэсэн шинэ үзэл санаа, философи, нээлтүүдийг бий болгодог. Харин тэд энэ бүхнийг хаанаас сурсан бэ? Түүхэн дэх аугаа соёл иргэншлүүд хэрхэн бий болсон бэ?

Харь гаригийнхан байдаг гэдгийг нотлох түүхэн баримтууд Хадгалах

Одоо ч танд хэрэг болох 100 жилийн өмнөх лайфхакууд

Нэгэн цагт зах зээлдээ хамгийн томд тооцогдож байсан Британийн тамхины "Gallaher Group" компани шинэ худалдан авагчдыг татахын тулд ухаалаг арга сэджээ. Ингэхдээ тус компани тамхины хайрцаг бүрд хэд хэдэн ухаалаг зөвлөмж хэвлэсэн картуудыг хийж өгсөн байна. Тус зөвлөмжүүд нь өдөр тутмын амьдралд хэрэгтэй маш олон янзын зааварчилгааг багтаажээ. Одоогоос зуу гаруй жилийн өмнө худалдаанд гарч байсан эдгээр картууд өнөө цагт ч ач холбогдлоо алдаагүй бөгөөд Нью-Йорк хотын номын сангаас тэднийг цахим хэлбэрт шилжүүлснийг та бүхэнд хүргэж байна.

Одоо ч танд хэрэг болох 100 жилийн өмнөх лайфхакууд Хадгалах
2021-03-08, 12:46

Хотын өнгө үзэмжийг зөвхөн усан будгаар буулгадаг Америк зураачийн бүтээлүүд

Дэлхийн хотуудын гоо үзэсгэлэн бол Америк зураач Жон Салминен(John Salminen)-ий уран бүтээлийн гол сэдэв юм. Их хотын зогсошгүй амьдрал, гудамжаар алхах хүмүүс, амар тайван цэцэрлэгт хүрээлэнгийн үзэмж усан будагтай төгс зохицдог болохыг түүний зургуудаас харж болно. Жон Салминен нь өөрийн бүтээлүүдээрээ дотоодын болон олон улсын тэмцээнүүдээс 230 гаруй шагнал хүртсэний зэрэгцээ Хятад, Тайвань, Тайланд, Орос зэрэг орнуудад нийт 36 үзэсгэлэн гаргажээ.

Хотын өнгө үзэмжийг зөвхөн усан будгаар буулгадаг Америк зураачийн бүтээлүүд Хадгалах
2021-03-08, 12:38

Эхнэрээ хэрхэн инээлгэж, бас баярлуулахаа сайн мэддэг эрчүүд

Эсрэг хүйстнээ татахад хошин шогийн мэдрэмж маш том нөлөө үзүүлдгийг бүхий л сэтгэлзүйчид баталдаг. Ялангуяа наргих, егөөдөх нь тухайн хүний ертөнцийг үзэх үзлийн нэг илрэл болдог тул ижил хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс хоорондоо таарч тохирч, нэг нэгнээ сайн ойлгодог болох нь зүйн хэрэг юм. Ингээд та бүхэнд бүсгүйчүүд нөхөртэйгээ хамт байхдаа хэзээ ч уйддаггүй шалтгаанаа хуваалцсаныг хүргэж байна.

Эхнэрээ хэрхэн инээлгэж, бас баярлуулахаа сайн мэддэг эрчүүд Хадгалах
2021-03-08, 12:15

Фредди Меркюригийн шүтэн бишрэгчидтэйгээ салах ёс хийсэн сүүлчийн арга хэмжээ

Хөгжмийн BritAwards шагнал гардуулах 10 дахь ёслолын үеэр шилдэг уран бүтээлчээр Фил Коллинз (Phil Collins) тодорсон байдаг. Гэхдээ тэрхүү үдшийн гол хүн бол яахын аргагүй домогт дуучин Фредди Меркюри (Freddie Mercury) байсан юм. Учир нь тэрээр уг ёслолд оролцохдоо хамгийн сүүлчийн удаа олон нийтийн өмнө гарч ирсэн нь энэ байв. 

Фредди Меркюригийн шүтэн бишрэгчидтэйгээ салах ёс хийсэн сүүлчийн арга хэмжээ Хадгалах

Хэрэв та эдгээр үйлдлийг хийдэг бол хүмүүсийг "үглэдэг" гэж гомдоллох эрхгүй

Хоёр өөр ертөнцтэй хүмүүс нэгэн дээвэр дор хамтран амьдарна гэдэг бие биедээ хайртай хосуудын хувьд ч үнэхээр тэвчээр сорьсон даваа болдог. Хэн бүхэнд бусдын дургүйцлыг тодорхой хэмжээгээр төрүүлэхүйц тал байдаг боловч зарим нэг хүмүүст бүр "арай ч дээ" гэж дуу алдмаар хачирхалтай тогтсон зуршил бий. Бүх зүйлийг эмх цэгцтэй байлгаж сурсан хүнд хэнэггүй нэгний үйлдлүүд ямар сэтгэгдэл төрүүлдэг болохыг дараах зургуудаас сонирхоорой. 

Хэрэв та эдгээр үйлдлийг хийдэг бол хүмүүсийг "үглэдэг" гэж гомдоллох эрхгүй Хадгалах