Үнэртэй усны найрлаганд ордог санаанд багтамгүй зүйлс

Бид бүхний түрхэх дуртай анхилуун үнэртэнг хийхэд санаанд оромгүй хачирхалтай зүйлс ордог гэхээр үнэхээр сонин юм. Үүний ачаар л тэдгээр үнэртнүүд илүү анхилуун, басхүү үнэрээ удаан барьдаг учраас тэдгээр хачирхалтай орцуудгүйгээр төсөөлөхийн ч аргагүй мэт... Ингээд та бүхэндээ үнэртэй усны найрлагад багтдаг санаанд оромгүй зүйлсийг танилцуулъя.

Үнэртэй усны найрлаганд ордог санаанд багтамгүй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүдрийн заар

Энэ нь маш ховор бугын нэг төрөл бөгөөд хэмжээгээрээ энгийн бугаас хавьгүй жижиг юм. Ялгагдах онцлог нь духан дээрээ бага зэргийн өтгөвтөр хар үстэй, эр нь урт соёотой аж. Хүдэр нь гол  төлөв Хятадын нутаг дэвсгэр, тэр дундаа ой мод, буут сөөг бараадан нутагших нь элбэг. Хамгийн хачирхалтай нь үржилд орохгүй, ганцаар байхыг илүүд үздэг байна. Ургамал, цэцгийн үрээр гол төлөв хооллоно. Тус амьтны заарыг ийнхүү үнэртэй усны найрлагад өргөнөөр ашигладаг аж. Заар бол амьтны нэг төрлийн феромон юм. Хэвлий талын үржлийн эрхтний орчим, нимгэн уутанцарт заар нь боловсорно. Заар гаргах сүв нь 3-5 мм хэмжээтэй нарийхан цорго бөгөөд чивнийхээ өмнөхөн талд нээгддэг байна.

Хүдрийн заар

2 Минжийн заар

Минжийг агнаж, үслэг арьс, өөх, мах, заар, зайр/төмсөг/-ийг нь ашигладгаас түүний тоо, толгой санаанд оромгүй ихээр цөөрсөн юм. Учир нь эл амьтан нь, ул тавхай, сүүлнээсээ бусад хэсэгт нягт ноолуурхаг сор үсээр бүрхэгдсэн арьстай. Үслэг ан амьтан дотроос хамгийн үнэтэй, зузаан арьс, үстэй амьтанд тооцогдоно. Арьс нь тослог ихтэй, маш зузаан бат бэх чанартай. Учир нь суга, цавь орчмын булчирхайнаас нь тослог шингэн ялгаран гарч, түүгээр сорт үсээ тосолдог байна. Тосолсон үс нь усанд хичнээн удаан шумбаж, сэлж, зугаацаж явсан ч нордоггүй өвлийн улиралд хүйтнээс хамгаалж чаддаг ажээ. Минжийн заар ч мөн адил маш өвөрмөц, тансаг үнэртэй тул хүмүүс түүнийг нь авахын төлөө маш олон гэмгүй амьтдыг хөнөөсөөр байгаа нь харамсалтай.

Минжийн заар

3 Диметилийн эфир

Энэ нь химийн маш хүчтэй элементүүдийн нэг юм. Үүнээс жимс, ногооны үнэр, цэцгийн үнэр эсвэл бүр үнэрлэхийн аргагүй муухай үнэр ч гаргаж авч болно. Найрлагаасаа шалтгаалаад үнэр нь өөрчлөгддөг. Ихэвчлэн сонгиноос илүүтэй үнэртдэг байна.

Диметилийн эфир

4 Костусын тос

Энэтхэгийн газар нутагт ургадаг нэгэн төрлийн цэцэгт ургамлаас ялгардаг содон үнэртэй тос юм. Ихэвчлэн эрчүүдийн үнэртэй усны найрлагад агуулагдсан байдаг. Түүнчлэн гэрийн тэжээмэл амьтны нойтон үснээс илүү их үнэртдэг гэнэ.

Костусын тос

5 Фенол, карбоны хүчил

Ханасан нүүрсустөрөгчийн радикал болон нэг ба хэд хэдэн карбоксил бүлэг агуулсан нүүрсустөрөгчдийн уламжлалыг карбон хүчил гэнэ. Ихэвчлэн тасалгааны ургамал, цэцгээс ялгардаг. Мөн л үнэртэй усны найрлагад чухал үүрэг гүйцэтгэнэ. Өөрийнх нь үнэр тийм ч таатай биш гэлээ бусад найрлагатай нэгдэж, гайхалтай анхилуун үнэрийг ялгаруулдаг байна.

Фенол, карбоны хүчил

6 Халимны эр бэлгийн эс

Энэ нь халимны үржлийн үеэр ялгардаг бөгөөд маш олон жилийн турш хуримтлагдан, хатуужиж чулуу шиг болсон байдаг. Үхсэн халимнаас гарах шингэн төлөвт бодис нь маш содон, хурц өвөрмөц үнэртэй байдаг гэнэ. Харин энэ нь удаж, хатуу төлөвт шилжсэн үедээ зөөлөн, цэцгийн үнэрийг ялгаруулдаг байна. Сүрчгэнд ердөө ганц дусал хэмжээтэй агуулагддаг хэрнээ хангалттай анхилуун үнэрийг нэмж чаддаг.

Халимны эр бэлгийн эс

7 Цэцгийн тансаг үнэр

Ихэвчлэн цагаан өнгөтэй, жасмин, лили зэрэг тансаг цэцгүүд илүү анхилуун үнэртэй байдаг. Тиймээс ч тус цэцэгнүүдээс тансаг үнэртэй охь гарган авч, түүгээрээ анхилам сайхан сүрчгүүдийг бүтээдэг аж.

Цэцгийн тансаг үнэр

8 Суусрын заар

Ихэнх амьтад ороо нийллэгийнхээ үед заарныхаа үнэрээр бие биеэ олж хээлтдэг. Мөн энэ нь эр бэлгийн үйл ажиллагааг сайжруулж, эр бэлгийн эсийг идэвхжүүлдэг байна. Суусар нь нарийн биетэй, шаламгай хөдөлгөөнтэй амьтад бөгөөд ой тайга, дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын шилмүүст, намар навчаа гөвдөг ой модонд илүүтэй таарна. Тэд өтгөн саглагар сүүлтэй, том савартай ба хумсаа нууж эвхдэг. Шардуу өнгөөс хар хүрэн арьс үстэй ажээ. Тус амьтан нь мөн л үржлийнхээ үеэр анхилуун үнэр ялгаруулж, эсрэг хүйстнээ өөртөө татдаг байна. Түүнээс гадна эрүүл мэндэд тустай учраас маш олон анчид хууль бусаар тус амьтныг агнах, тоо толгойг нь цөөрүүлсээр байгаа юм.

Суусрын заар

9 Ногооны өт

Хачирхалтай санагдаж магадгүй ч, ногооны өт нь үнэртэй усны найрлагад орлог байна. Тиймээс ч тэд түүхий идээ хөгцөрч, муудаж, өсөн ногооноос авдаг. Ихэвчлэн байцаанаас гаргаж авдаг тул түүнийг зориудаар муутгаж, хатаах нь элбэг ажээ. Үүний найрлага нь бид бүхний уух дуртай кофенд хүртэл агуулагддаг гэнэ шүү.

Ногооны өт

10 Скатолын бодис

Тус бодис нь хүний өтгөн хатсанаас үүдэн, цусанд шимэгдэн, биеийг архаг хордлогонд оруулдаг хорт бодис юм. Мөн үүнээс үүдэн зүрхээр хатгах, амьсгаадах, дотор муухайрах, хэвлийн доод хэсгээр өвдөх, хэт их дүлснээс эвэрхий үүсэх, тархи зүрхний цусан хангамжид ч сөрөг нөлөө үзүүлдэг. Тус бодис нь бидний хэрэглэх дуртай анхилуун үнэртэнд багахан хэмжээгээр агуулагддаг бөгөөд бүтээгдэхүүнийг удаан хадгалах, чанараа алдахгүй байх зэрэгт нөлөөлдөг байна.

Скатолын бодис

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()