Инстаграм дахь хамгийн нарийхан бэлхүүстэй охин

Лина Санспот хэмээх Оросын блоггер охин бодит гэхэд итгэмээргүй нарийхан бэлхүүстэй гэдгээрээ интернет хэрэглэгчдийн дунд алдартай. Цахим ертөнц дэх түүний олон сая дагагчдын дунд Линаг нарийхан бэлхүүстэй болохын тулд хавиргаа авхуулсан гэж цуурах хүмүүс ч байдаг аж. Гэвч тэрээр энэ бүх яриаг үгүйсгэдэг бөгөөд хичээнгүй хөдөлмөрийнхөө үр дүнд хараа булаам сайхан галбирыг цогцлоож чадсан гэнэ.

Инстаграм дахь хамгийн нарийхан бэлхүүстэй охин Хадгалах

Арабын Нэгдсэн Эмират улсад 50 хэмийн халуунд хиймэл бороо оруулжээ

Ази, Африкийг холбосон Арабын хойг бол манай гарагийн хамгийн хуурай газруудыг нэг билээ. Гэвч орчин цагийн хүн төрөлхтөн байгаль, цаг уурын байдлыг шинэ технологийн тусламжтайгаар хүссэнээрээ өөрчилж эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт эрдэмтэд Арабын Нэгдсэн Эмират улсын хэд хэд бүс нутагт бороо оруулах туршилт хийсэн нь амжилттай болжээ.

Арабын Нэгдсэн Эмират улсад 50 хэмийн халуунд хиймэл бороо оруулжээ Хадгалах

Антарктидын мөсөн доорх 300 км урттай нууцлаг метал биет

Антарктидыг нээсэн цагаас хойш өдгөө хоёр зуун жил өнгөрч байгаа боловч энэ мөсөн тив өнөөдрийг хүртэл манай гаригийн хамгийн нууцлаг газар хэвээр байна. Тус тивийн дийлэнх хэсгийг цас мөс бүрдүүлдэг боловч зарим хэсэгтээ хачирхалтай металуудыг агуулдаг нь өнөөдөр ч хүн төрөлхтний гайхшралыг төрүүлсээр байгаа аж.

Антарктидын мөсөн доорх 300 км урттай нууцлаг метал биет Хадгалах

Өмнөд Африкийн босогчид зөвхөн номын дэлгүүрийг тонолгүй үлдээжээ

Өмнөд Африкт Ерөнхийлөгч асан Жейкоб Зума (Jacob Zuma)-г баривчилснаас үүдсэн бослого үймээн хяналтаас гарч эхэлжээ. Тус улсад цар тахлын өмнөх үед ч нийгмийн байдал таатай сайхан байгаагүй боловч коронавирусаас болж нөхцөл байдал бүр дордсон болохыг хэвлэлүүд онцолж байна. Үүний хажуугаар улс, нийгмийн тогтворгүй байдлыг ашигласан хүмүүс дээрэм тонуул хийх болсон тул бизнес эрхлэгчид галт зэвсэг худалдан авч, эд хөрөнгөө хамгаалж эхэлсэн аж.

Өмнөд Африкийн босогчид зөвхөн номын дэлгүүрийг тонолгүй үлдээжээ Хадгалах

Исламын хатуу дэглэмээс өмнөх Ираны улаан дэнлүүний гудамжны төрх

1979 оны Исламын хувьсгал гарахаас өмнө Ираны нийслэл Тегеран хотод байсан "улаан дэнлүүний гудамж" гэх газрыг Ираны баримтат гэрэл зурагчин Кавех Голестан (Kaveh Golestan) дэлхий нийтэд таниулсан байна. Тэрээр гэрэл зургуудаараа Ираны иргэдийн өдөр тутмын амьдралыг үнэн бодитоор нь тусган харуулж байснаараа алдартай. Үүнээс гадна Кавех төрөлх улсынхаа олны нүднээс далд орших "нууц"-ыг задалж, алдарт "Time" сэтгүүлд хүртэл нийтлүүлж байв.

Исламын хатуу дэглэмээс өмнөх Ираны улаан дэнлүүний гудамжны төрх Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №53

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №53 Хадгалах
2021-07-19, 15:04

Хүний сэтгэл зүйг хамгийн ихээр гэмтээдэг 8 мэргэжил

Аливаа хүний зэмшсэн мэргэжил, түүний дагуу өдөр тутамдаа хийдэг үйлдэл гэдэг тухайн хүний зан төлөв цаашид хэрхэн өөрчлөгдөхөд хамгийн их нөлөөлдөг билээ. Мэдээж хэрэг авах гээхийн ухаанаар аль сайн талыг нь өөртөө шингээж авч болох ч ихэнх хүнд гүн гүнзгий "уршиг" үлдээдэг ажлууд гэж байдаг аж. Өнөөдөр та бүхэнд сэтгэлзүйд маш том нөлөө үзүүлдэг тэдгээр мэргэжлүүдийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Хүний сэтгэл зүйг хамгийн ихээр гэмтээдэг 8 мэргэжил Хадгалах

Таны өдөрт "эерэг цэнэг" нэмэх гэгээлэг бяцхан түүхүүд (30 фото)

Хүний амьдралын хугацаа бүхэлдээ саад бэрхшээл, гуниг зовлон, хагацал шаналлаар хэмжигдэхгүй. Хэнээр ч хэлүүлэлтгүй та бидний сайн мэдэж байгаачлан бидний амьдарч буй орчлон ертөнцийн хором мөч бүр аз жаргалтай, баяр баясалтай байдаггүй ч аливаа бүхэн зэрэгцэн орших нь амьдралыг илүү баялаг болгож өгдөг аж. Ингээд та бүхэнд хүний амьдрал хэчнээн гайхалтай болохыг батлах сэтгэл хөдөлгөм сайхан түүхүүдээс түүвэрлэн хүргэж байна.

Таны өдөрт "эерэг цэнэг" нэмэх гэгээлэг бяцхан түүхүүд (30 фото) Хадгалах

Цаг хугацааны ямар ч ойлголтгүй амьдардаг Амазоны ширэнгэн ойн омог

Бразил болон Британийн эрдэмтэд Амазоны ширэнгэн ойгоос цаг хугацаа гэгч зүйлийн талаар ямар ч ойлголтгүй, бүр үүнийг илтгэх үг ч хэрэглэдэггүй "Амондова" хэмээх омгийг илрүүлсэн байна. Жишээлбэл, эдгээр хүмүүс бие биетэйгээ "Маргааш уулзъя" гэхчлэн хугацаа заасан үгсээр цаг болзон товлох боломжгүй гэнэ. Ингээд нэг бодлын жаргалтай ч гэмээр амьдралтай тэрхүү омгийнхонтой танилцацгаая.

Цаг хугацааны ямар ч ойлголтгүй амьдардаг Амазоны ширэнгэн ойн омог Хадгалах

Дахиж жолооны ард суулгаж болохооргүй хүмүүс (30 фото)

Жолооны ард суусан хүн ганц өөрийнхөө бус машинд суугаа хүмүүсийн амийг хариуцаж байгаа гэдэг утгаараа дээд зэргийн анхаарал болгоомжтой явах үүрэгтэй. Мөн бусдад төвөг учруулахгүйгээр замын хөдөлгөөнд зөв, боловсон оролцох ёстой нь мэдээжийн хэрэг боловч ямар ч дүрэм журамд захирагддаггүй, хээр талд бэлчиж байгаа адуу мал шиг явдаг жолооч нар байх аж. Уншигч та бүхний дунд уг нийтлэлд дурдагдаж буй хүмүүс шиг жолооч нар байхгүй гэж найдъя...

Дахиж жолооны ард суулгаж болохооргүй хүмүүс (30 фото) Хадгалах
2021-07-19, 12:32