Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №57

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №57 Хадгалах

Дэлхий нийт эдгээр бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээрээ Хятадаас хараат болсон байна

Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятад улс дотоодод үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээрээ ганцхан хөрш зэргэлдээ Монголыг ч биш, дэлхий нийтийг бараа таваараар хангадаг болсон билээ. Үүнээс үүдэн улс улсын хүмүүс энэ талаар онигоо хүртэл зохиож ярьдаг болсон нь нууц биш. Тэгвэл яг улс орнууд юуг Хятадаас хамгийн их авдаг юм бол?

Дэлхий нийт эдгээр бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээрээ Хятадаас хараат болсон байна Хадгалах

Уулын агуйд ганцаараа амьдардаг Серби эр бүх хүнийг "Ковид-19"-ийн эсрэг вакцин хийлгэхийг уриалжээ

Цахим орчинд олон мянган хүний талархлыг хүлээгээд байгаа Панта Петрович (Panta Petrovic) хэмээх Серби эр 20 жилийн өмнө өөрийгөө нийгмээс бүрэн тусгаарласан байна. Тэрээр хүмүүс хоорондын харилцаа, хот суурингийн амьдралын хэв маяг, стресс зэрэг олон зүйлээс залхсан тул уулын агуйд гарч орь ганцаар амьдрахаар шийдсэн байсан аж. Гэвч тэрээр саяхан аюулт цар тахлын тухай олж мэдсэн тул өвгөн эр хэнтэй ч нийгмийн харилцаанд орохгүй хэр нь вакцин хийлгэж, хүмүүсийг ч мөн заавал дархлаажуулалтад хамрагдахыг уриалсан байна.

Уулын агуйд ганцаараа амьдардаг Серби эр бүх хүнийг "Ковид-19"-ийн эсрэг вакцин хийлгэхийг уриалжээ Хадгалах

Голомт банкнаас “Чингис хаан” онгоцны буудлын нээлтийг тохиолдуулан урамшуулал зарлалаа

Голомт банк “Чингис хаан” нисэх онгоцны буудалд шинэ салбараа нээгээд удаагүй байгаа билээ. Бид нээлтийн арга хэмжээг тохиолдуулан Голомт банкны “Шинэ нисэх” салбараар үйлчлүүлсэн болон тус онгоцны буудалд байрлах худалдаа, үйлчилгээний газруудад Голомт банкны картаар худалдан авалт хийсэн харилцагчдадаа зориулан 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал урамшуулалт хөтөлбөрийг зарлалаа.

 

Голомт банкнаас “Чингис хаан” онгоцны буудлын нээлтийг тохиолдуулан урамшуулал зарлалаа Хадгалах

Давхар бургер идэх гэж байгаад эрүүгээ мулталсан Британи эмэгтэйн анхааруулга

Хорвоо дэлхий дээрх хэн хүний болчимгүй үйлдлийг тоочиж барна гэж санах ч хэрэггүй байх. Их Британийн иргэн Холли Стивенс (Holly Strevens) хэмээх эмэгтэй давхар бургерээс болж эрүүгээ мулталж, нийт таван хагалгаанд орсон явдал интернэт хэрэглэгчдийн дунд шуугиан тарьж байв. Орчин цагийн олон сая хүний идэх дуртай хоолноос болж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон Холли Стивенс хүмүүст анхааруулга өгөх үүднээс өөрийн түүхийг цахим орчинд хуваалцжээ.

Давхар бургер идэх гэж байгаад эрүүгээ мулталсан Британи эмэгтэйн анхааруулга Хадгалах

Гэмт хэргийн орон зай болсон Нью-Йоркийн метро Швейцарын гэрэл зурагчны нүдээр... (Фото төсөл)

Өдгөө цагт ч гэмт хэргийнхээ тоогоор АНУ-даа тэргүүлэх хотуудын нэг Нью-Йоркийн метро 1979 онд хүний эрүүл мэнд болоод эд хөрөнгөд хохирол учруулахаас авхуулаад хүн амины хэрэг зэрэг аймшигт явдлууд жинхэнэ гаарч байв. Энэ цаг үеийг Швейцарын гэрэл зурагчин Вилли Спиллер (Willy Spiller) амь амьдралаа эрсдэлд оруулан байж камерын дурандаа баримтжуулан үлдээсэн нь өдгөө та бидэнд өнгөрсөн цагийн хөдөлшгүй эх сурвалж болж байна. Тэрээр метроны буудлын эргэн тойрон дахь амьдралыг харуулсан фото төслөө "Hell on Wheels" хэмээн нэрлэж олны хүртээл болгожээ.

Гэмт хэргийн орон зай болсон Нью-Йоркийн метро Швейцарын гэрэл зурагчны нүдээр... (Фото төсөл) Хадгалах

Твиттерийн охид найз залуугаа зураг дарахдаа хэр мэдрэмжтэйг нь шалгатал бүгд ижил болж таарчээ

Охид, бүсгүйчүүд хоорондоо юугаараа адилхан байдаг талаар асуувал бараг хязгааргүй гэмээр жагсаалт гарах нь эргэлзээгүй. Харин ямар ч эрэгтэй хүнд байдаг эргэлзээгүй "ижилхэн" талыг нэрлэвэл зураг дарах авьяас мэдрэмжгүй гэж хэлэхээс өөрөөр тодорхойлж хэлэх үг олдохгүй л болов уу. Үүнийг батлахаар твиттер хэрэглэгчид хосуудын бие биенийхээ зургийг хэрхэн дардгийг хөгжилтэйгөөр харьцуулан харуулсан байна. Үр дүнд нь үнэхээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зураг дарах мэдрэмж тэнгэр газар шиг ялгаатай болж таарсан гэнэ.

Твиттерийн охид найз залуугаа зураг дарахдаа хэр мэдрэмжтэйг нь шалгатал бүгд ижил болж таарчээ Хадгалах

Эздийнхээ эгдүүг хүргэхдээ "гаршсан" ноход

Нохой гэдэг амьтан жаахан хүүхэд шиг хаа байгаа газартаа гэгээлэг энерги түгээж, эргэн тойрны хүмүүсээ баясгаж халуун дулаан уур амьсгал бий болгож чаддаг. Шинжлэх ухааны хэд хэдэн судалгаагаар тэжээвэр амьтад эздийнхээ сэтгэл санаа, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдгийг баталж байсан билээ. Тэгвэл хүний хамгийн дотны найз гэдэг ноход хүмүүсийг инээлгэх, хөгжөөх чадвараараа гэрийн тэжээвэр амьтад дундаас илт онцгойрдог болохыг дараах зургууд баталж байна.

Эздийнхээ эгдүүг хүргэхдээ "гаршсан" ноход Хадгалах

Саяд нэг тохиох гайхалтай мөчүүд (20 фото)

Бидний амьдарч байгаа дэлхийд сонин содон зүйлс тоолж барамгүй олон байх аж. Хүний санаанд оромгүй өчүүхэн жижиг тохиол хүртэл сэтгэл баясгах увдистай гэдгийг та бид өдөр тутамдаа тэр бүр анзаарч чаддаггүй нь харамсалтай. Харин үүнийг овжин гэгч нь анзаарсан интернэт хэрэглэгчид ховорхон тохиох тэрхэн мөчийг камерынхаа дуранд буулгаж, цахим ертөнцөд хуваалцсанаас та бүхэнд хүргэж байна. 

Саяд нэг тохиох гайхалтай мөчүүд (20 фото) Хадгалах

Интернэт хэрэглэгчдийг гайхшруулсан үлгэрийн гүнж шиг үстэй Миа охин

Хүмүүсийн интернэтийн хэрэглээ өдөр ирэх тусам ихсэхийн хэрээр мэдээ мэдээллүүдэд итгэхэд бэрх болсон гэдэг аргагүй үнэн. Гэвч үнэхээр бодит гэж итгэхийн аргагүй гайхалтай зүйлс амьдралд байж болдог гэдгийг мартаж болохгүй. Израилын Тел-Авив-Яфо буюу Тел-Авив хотоос гаралтай Миа Афлало (Mia Aflalo) хэмээх бяцхан охин үлгэрийн гүнж мэт гялалзсан урт үсээрээ интернэт хэрэглэгчдийг хэлэх үггүй болтол нь гайхшруулжээ. Түүний зургуудаас харсан хүмүүс Миа Афлало охиныг бяцхан Рапунзел гүнж хэмээн өхөөрддөг байна. 

Интернэт хэрэглэгчдийг гайхшруулсан үлгэрийн гүнж шиг үстэй Миа охин Хадгалах

Дэлхийд алдартай эрхмүүд яагаад хүрэмнийхээ энгэрт гараа нуудаг байсан бэ?

Бидний амьдарч буй хорвоо дэлхий дээр оршин байгаа амьтай, амьгүй бүх зүйлс, цаашлаад үйл хэрэг, үйлдэл хүртэл цаанаа заавал ямар нэг учир шалтгаантай байдаг. Тэгвэл дээр үеийн удирдагч, улс төрчдийн хөрөг зургийг харвал гараа энгэртээ хийж нуусан байдгийг та анзаарсан байх. Мэдээж хэрэг энэ нь цаанаа нэг учиртай. Харин тэрхүү учир нь яг юу юм бол?

Дэлхийд алдартай эрхмүүд яагаад хүрэмнийхээ энгэрт гараа нуудаг байсан бэ? Хадгалах

Эхэндээ нэг нэгнээ "үздэггүй" байсан ч хожим дурлалцсан алдартай хосууд

Хүмүүс заавал нэг нэгэндээ анхны харцаар дурлах албагүй, харин удаан хугацаанд нэг нэгнээ таньж мэдсэний дараа дотносдог билээ. Бүр анх бие биенээ огт үздэггүй байсан хүмүүс хүртэл хожим нэгэндээ дасан дотносож, хайр сэтгэлийн харилцаа үүсгэх тохиолдол олон бий. Өнөөдөл та бүхэнд үүний жишээ болсон хосуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Эхэндээ нэг нэгнээ "үздэггүй" байсан ч хожим дурлалцсан алдартай хосууд Хадгалах