Уулын агуйд ганцаараа амьдардаг Серби эр бүх хүнийг "Ковид-19"-ийн эсрэг вакцин хийлгэхийг уриалжээ

Цахим орчинд олон мянган хүний талархлыг хүлээгээд байгаа Панта Петрович (Panta Petrovic) хэмээх Серби эр 20 жилийн өмнө өөрийгөө нийгмээс бүрэн тусгаарласан байна. Тэрээр хүмүүс хоорондын харилцаа, хот суурингийн амьдралын хэв маяг, стресс зэрэг олон зүйлээс залхсан тул уулын агуйд гарч орь ганцаар амьдрахаар шийдсэн байсан аж. Гэвч тэрээр саяхан аюулт цар тахлын тухай олж мэдсэн тул өвгөн эр хэнтэй ч нийгмийн харилцаанд орохгүй хэр нь вакцин хийлгэж, хүмүүсийг ч мөн заавал дархлаажуулалтад хамрагдахыг уриалсан байна.

Уулын агуйд ганцаараа амьдардаг Серби эр бүх хүнийг "Ковид-19"-ийн эсрэг вакцин хийлгэхийг уриалжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хэдийнээ 70 насыг зооглоод байгаа Панта өвгөн "Вирус гэдэг хэнийг ч ялгахгүй нэг мэдэхэд агуйд минь ороод ирэхийг үгүйсгэхгүй." гэсэн байна. Үүгээр зогсохгүй тэрээр орон нутгийн нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө: "Өвчин үнэхээр хүссэн газартаа хүрч чаддаг зүйл. Тийм болохоор би бүр 3 тун хийлгэнэ." гэжээ. Түүний амьдардаг агуйд маш налуу замаар удаан явж хүрдэг бөгөөд дотор нь түүнд хэрэг болох бүх зүйлс байдаг тул энэ амьдралынхаа хэв маягт тун сэтгэл хангалуун байдаг гэнэ.

Тэрээр 20 жилийн турш цор ганцаараа амьдрахдаа байгаль дэлхийн хишгийг хүртэн ойролцоох голоос загас барьж, мөөг түүн зарим тохиолдолд холгүйхэн оршин суурингийн иргэдээс илүүдэл хоол авах зэргээр өдөр хоногийг өнгөрөөж өнөөдрийг хүрсэн байна. 

Панта ийм амьдралын хэв маягийг сонгохоосоо өмнө Пирот хэмээх хотод эхнэрийнхээ хамтаар амьдардаг байжээ. Тэрээр бүхий л залуу насаа үйлдвэрт ажиллаж өнгөрөөсөн бөгөөд орчин үеийн нийгэм түүнд хэт их дарамт үзүүлдэг болсон учраас эхнэр, үр хүүхдүүдээ орхиж байгальд гарч амгалан тайван амьдрахаар шийдсэн гэв. 

Тэрээр хэдэн ямаа, тахиа, 30 орчим нохой муур, Мара нэртэй нас бие гүйцсэн зэрлэг гахай зэрэг амьтдыг өөртөө хань болгон тэжээдэг байна. Петрович тэднийг чононоос хамгаалахын тулд саяхан хотын захад барьсан овоохой руу нүүлгэжээ. 

Тэрээр Мара нэртэй гахайгаа найман жилийн өмнө торой байхад нь олоод тэжээж эхэлжээ. Мара одоо 200 кг жинтэй болсон бөгөөд Петровичтэй тоглож, гараас нь алим иддэг гэнэ. 

Петрович төрөөс тэтгэвэр авдаг боловч түүнд мөнгө хэрэглэх шаардлага бараг л гардаггүй байна. Тэрээр амьтдынхаа хоолыг хүмүүсээс тусламж болгон авдаг аж.

Тэрээр агуйд ганцаараа амьдарч эхлэхээсээ өмнө хил даван хэсэг хугацаанд мөн л үйлдвэрт ажилласан юм. Харин олсон мөнгөө Пирот хотод гурван жижиг гүүр барихад зориулсан аж. Үүнээс гадна нийгмийн харилцаанд ордоггүй хэрнээ хүмүүсийг цар тахлаас сэргийлэх вакцинд заавал хамрагдахыг уриалсан нь олон мянган интернэт хэрэглэгчид сайхан сэтгэгдэл төрүүлсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()