Эхэндээ нэг нэгнээ "үздэггүй" байсан ч хожим дурлалцсан алдартай хосууд

Хүмүүс заавал нэг нэгэндээ анхны харцаар дурлах албагүй, харин удаан хугацаанд нэг нэгнээ таньж мэдсэний дараа дотносдог билээ. Бүр анх бие биенээ огт үздэггүй байсан хүмүүс хүртэл хожим нэгэндээ дасан дотносож, хайр сэтгэлийн харилцаа үүсгэх тохиолдол олон бий. Өнөөдөл та бүхэнд үүний жишээ болсон хосуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Эхэндээ нэг нэгнээ "үздэггүй" байсан ч хожим дурлалцсан алдартай хосууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Винсан Кассель, Моника Беллуччи нар (Vincent Cassel and Monica Bellucci)

Энэ хос 90-ээд оны дундуур "Apartment" киноны зураг авалтын үеэр танилцсан юм. Жүжигчид анх бие биедээ дургүй байсан боловч аргагүй дотно хүмүүсийн дүрд тоглох ёстой болсон тул ямартай ч хамтран ажиллах ёстойгоо ойлгосон байна. Тэр үед Кассель аль хэдийн жинхэнэ алдартан болоод байсан бол Моника карьераа дөнгөж эхэлж байв. Винсан Моникагийн жүжиглэх чадварыг илт шүүмжилж, түүнийг кино урлагт хэзээ ч өөрийн гэсэн байр суурийг тогтоож чадахгүй гэж хүртэл хэлж байсан гэдэг. Моника ч үүний хариуд хэд хэдэн хатуу үгс хэлээд авсан гэнэ. Гэсэн хэдий ч жүжигчид хожим бие биедээ бүр мөсөн дурласан бөгөөд гэр бүл болж, хүүхдүүдтэй болсон билээ.

Винсан Кассель, Моника Беллуччи нар (Vincent Cassel and Monica Bellucci)

2 Мила Кунис ба Эштон Катчер (Mila Kunis and Ashton Kutcher)

Мила Кунис, Эштон Катчер нар "The 70s Show" цувралд тоглож байхдаа танилцсан байна. Тэд тухайн үед өсвөр насныхан байсан бөгөөд танилцсан даруйдаа хосуудын дүрд тоглох ёстой болжээ. Тэд нэг нэгнээ үзэн яддаг байгаагүй ч хоорондоо жинхнээсээ дотно болчихно чинээ төсөөлөө ч үгүй гэнэ. Тус цуврал дууссаны дараа тэд огт харилцалгүй хэдэн жил болжээ. Тэгтэл хэн хэн нь дуулиантайгаар хамтрагчаасаа салсны дараа тэд дахин учирсан байна. Энэ удаад тэдний бага залуу насны дурсамж сэдэрч, нэг нэгэндээ ухаангүй дурласан тул 2015 онд гэрлэлтээ батлуулжээ. 

Мила Кунис ба Эштон Катчер (Mila Kunis and Ashton Kutcher)

3 Рэйчел МакАдамс, Райан Гослинг нар (Rachel McAdams and Ryan Gosling)

"Notebook" киноны зураг авалтын эхний өдрөөс гол дүрийн 2 жүжигчин Рэйчел МакАдамс, Райан Гослинг нар нэгнээ үзэн ядсан байна. Тэд байнга маргалдаж байсан тул Райан өөр бүсгүйгээр Рэйчелийг орлуул хэмээн кино багийнхнаас шаардсан гэнэ. Мэдээж хэрэг найруулагч үүнийг зөвшөөрөөгүй. Тэгтэл кино дууссаны дараа гол дүрийн 2 эвлэрсэн төдийгүй, бүр нэг нэгэндээ хайртай болсон байв. Хосууд 3 жил үерхсэн бөгөөд Райан түүнийг амьдралынхаа хамгийн сайхан үе гэж бодож явдгаа дурссан байдаг. 

Рэйчел МакАдамс, Райан Гослинг нар (Rachel McAdams and Ryan Gosling)

4 Лили Рейнхарт ба Коул Спроус (Lili Reinhart and Cole Sprouse)

"Riverdale" цувралын зураг авалтын үеэр Лили Рейнхарт ба Коул Спроус нар анх танилцсан байна. Эхэндээ тэд нэгнээ хүндэлж харьцдаг байсан ч эцэст нь нэг нь нөгөөгөө далдуур муулах болжээ. Удалгүй тэднийг бие биендээ дургүй гэх яриа "нууц биш нууц" болсон гэнэ. Азаар аажимдаа Лили, Коул нар нэгэндээ татагдсан бөгөөд эцэстээ үерхсэн аж. 

Лили Рейнхарт ба Коул Спроус (Lili Reinhart and Cole Sprouse)

5 Анжелина Жоли, Брэд Питт нар (Angelina Jolie and Brad Pitt)

"Mr. and Mrs. Smith" киноны зураг авалтын үеэр Анжелина Жоли, Брэд Питт нар танилцсан юм. Тэр үед Брэд аль хэдийн жүжигчин Женнифер Анистонтой гэрлэсэн байсан учраас Анжелинаг ердөө л мэргэжил нэгтний нүдээр харж байжээ. Гэвч удалгүй гол дүрийн хоёр жүжигчин маань бие биенээ их зантай гэж шүүмжилсэн байдаг. Эцэст нь тэд үнэхээр нэг хүсэл тэмүүлэлтэй гэдгээ ойлгосон учраас гэрлэхээр шийдсэн юм. Хосууд 10 жилийн турш хамт амьдарсан байна. 

Анжелина Жоли, Брэд Питт нар (Angelina Jolie and Brad Pitt)

6 Ким Басингер, Мики Рурк нар (Kim Basinger and Mickey Rourke)

"8 1/2" долоо хоног киноны зураг авалтын үеэр Ким Басингер, Мики Рурк нар танилцсан юм. Ким тэр үед байнга Микигийн талаар гомдоллож байсан гэдэг. Мики цаг үргэлж тамхи татдаг байсан тул Ким утааных нь үнэрийг үздэггүй байжээ. Тиймээс зураг авалтын үеэр дурлалцаж, үнсэлцэх нь маш эвгүй санагдсан нь мэдээж. Гэхдээ эцэст нь тэд үнэхээр нэг нэгэндээ татагдсан байдаг. 

Ким Басингер, Мики Рурк нар (Kim Basinger and Mickey Rourke)

7 Риз Уизерспун, Жим Тот нар (Reese Witherspoon and Jim Toth)

Риз Уизерспун, Жим Тот нар нэгэн үдэшлэгийн үеэр танилцжээ. Жимийн хуульч мэргэжилтэй найз нь Ризтэй бүдүүлэг харьцаж эхэлсэн аж. Жим түүнийг жүжигчин бүсгүйгээс холдуулсан ч найзыгаа саяхан эхнэрээсээ салсан тул ийм үйлдэл гаргах нь аргагүй хэмээн өмөөрчээ. Ризэд энэ нь сайхан сэтгэгдэл төрүүлээгүй нь ойлгомжтой. 

Уизерспун түүнийг найз шигээ бүдүүлэг амьтан гэж үзэж байсан ч удалгүй Жимтэй ажил хэргийн шугамаар холбогдсон байна. Тэр үед Риз, Жим нар илүү дотносож бүр нэг нэгэндээ хайртай болжээ.

Риз Уизерспун, Жим Тот нар (Reese Witherspoon and Jim Toth)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()