IKEA-гийн тавилгууд ая тухтай байдгийн 8 нууц

Бид бүхэн Шведийн "IKEA" компани яагаад гэр ахуйн тавилгын ертөнцөд ноёлж, хэрэглэсэн хүн бүрт ая тухыг мэдрүүлдэг болохыг төдийлөн сайн мэддэггүй. Зүгээр л дэлхий нийтээрээ хэрэглэдэг болохоор хэрэглэх ёстой гэж үздэг бөгөөд худалдан авсныхаа дараа нэг л сэтгэлд ойр мэдрэмж төрдөг. Тэгвэл хүмүүст ийм мэдрэмж төрүүлж, хэрэглэгчдийг өөртөө татдаг "IKEA"-гийн 8 нууцыг та бүхэндээ танилцуулья.  

IKEA-гийн тавилгууд ая тухтай байдгийн 8 нууц Хадгалах

Шинэ жилийн ширээг тань чимэх Амтат жигнэмэг хийх жорууд

Шинэ жилийн баяр дөхөж, хүн бүхэн л догдолж суугаа нь гарцаагүй. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ баярын ширээг тань чимэх амтат жигнэмэг хэрхэн хийх жорыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр нь бэлтгэхэд тун ч хялбар төдийгүй амт болоод харагдах үзэмж сайтай аж. Та амттай жигнэмэг хийж, баярын ширээгээ чимэхээс гадна, дотны найз нөхөддөө ч бэлэглэж болно шүү дээ.

Шинэ жилийн ширээг тань чимэх Амтат жигнэмэг хийх жорууд Хадгалах

Алдартай шинэ жилийн кинонуудын аймшигтай баримтууд

Шинэ жилийн кинонууд бидэнд үргэлж өнгөрсөн үеийн дурсамжуудыг сануулж байдаг. Зарим алдартай шинэ жилийн киног үзэхгүйгээр, баярын оройг төсөөлөхийн аргагүй. Бидний танилцуулж байгаа 10 кино нь олон сая хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшиж, баярын уур амьсгалыг мэдрүүлдэг. Хөгжилтэй, баяр баясалтай эдгээр киног хийх явцад болсон зарим явдлууд нь гайхмаар хийгээд аймшигтай ажээ.

Алдартай шинэ жилийн кинонуудын аймшигтай баримтууд Хадгалах
2017-12-16, 13:25

Яг одооноос гар утсан дээрээ идэвхжүүлэх 10 тохиргоо

Ухаалаг утасны зарим тохиргоонууд бидний амьдралыг асар их хөнгөвчилдөг билээ. Гэвч хүн болгон эдгээрийг төдийлөн сайн мэддэггүй учир алтан цагаа хий дэмий зүйлд үрэх хандлагатай байдаг. Ингээд та бүхэнд хүн бүрийн идэвхжүүлэх ёстой ухаалаг утасны 10 тохиргоог танилцуулж байна. 

Яг одооноос гар утсан дээрээ идэвхжүүлэх 10 тохиргоо Хадгалах

Ордоороо хэдэн насандаа заяаны ханьтайгаа учрахаа мэдэж аваарай!

Хүн бүр л заяаныхаа ханьтай хэзээ учрах бол хэмээн өөрөө өөрөөсөө асууж, хурдхан шиг л түүнтэйгээ учрах юмсан гэж битүүхэн дотроо хүсч мөрөөддөг шүү дээ. Бид хэн нэгэнд дурлахаараа энэ хүн бол миний заяаны хань хэмээн итгэж найддаг боловч салсаныхаа дараа л буруу бодож явсанаа ухаардаг билээ. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ зурхайн орд дээр үндэслэсэн заяаны ханьтайгаа хэзээ учрахыг хэлж өгөх сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Ордоороо хэдэн насандаа заяаны ханьтайгаа учрахаа мэдэж аваарай! Хадгалах

Социализмын үед бидний аав ээжийн хийж иддэг байсан амтат хоолны жорууд

Бидний хүүхэд насны дурсамжинд багтдаг зүйлсийн нэг бол яахын аргагүй амттай хоол билээ. Ээжийнхээ хийж өгсөн хоолыг идэж, эрхэлж тоглон өссөн бидний хүүхэд нас хамгийн өнгөлөг бас гэгээтэй. Тэгвэл тэр сайхан өдрүүдэд буцаад очсон мэт мэдрэмж төрүүлэх амттай хоолнуудын жорыг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.  

Социализмын үед бидний аав ээжийн хийж иддэг байсан амтат хоолны жорууд Хадгалах

Таны биед кальци дутагдсаныг илтгэх 9 шинж тэмдэг

Хүний биед зайлшгүй шаардлагатай амин дэмийн нэг бол кальци юм.  Кальцийн ихэнх хувь нь яс болон шүдэнд байдаг хэдий ч цус болон мэдрэлийн системийн эдүүдэд ч мөн агуулагддаг. Бидний бие организмын 70% нь кальциас тогтдог бөгөөд энэ нь цус бүлэгнэлтээс сэргийлэх, зүрхний хэмнэлийг зохицуулах, булчингийн агшилт сулралтыг хэвийн байлгахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс та таны биед кальци дутагдсанаар ямар шинж тэмдэг илрэхийг мэддэг байх хэрэгтэй. Удаан хугацаанд биед кальци дутагдсанаар ясны сийрэгжилт гэх аюулт өвчин үүсэх магадлалтай гэдгийг санаж яваарай.

Таны биед кальци дутагдсаныг илтгэх 9 шинж тэмдэг Хадгалах

Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!

Өнөө үед болсон, болоогүй сонжоо, зурхай ихээхэн бий болжээ. Үнэн, худал нь мэдэгдэхгүй тэдгээр сонжоо, зурхай хүмүүсийг бүр төөрөгдүүлж орхидог нь нууц биш. Иймд та бүхэндээ хамгийн энгийн агаад баталгаатай сонжоог хүргэхээр шийдлээ. Ердөө чигчий хуруугаар өөрийн болон бусдын зан чанарыг тодорхойлж болох юм. 

Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй! Хадгалах

Таныг гайхшруулах шинжлэх ухааны баримтууд

Шинжлэх ухааны баримт томъёо нь дэлхий ертөнц дээрхи бүхий л явдлыг тайлбарлах гэж оролддог. Зарим нь ойлгоход амар, шууд утгаар нь тайлбарласан байдаг бол том үйл явдал, амьдрал өөрчлөх хэмжээний онол баримтууд бас байдаг. Хэрэв эдгээр нь үнэн гэдэг нь батлагдах юм бол дэлхий гэдэг зүгээр л төсөөлөл болж хувирна. Бид үнэнийг хүлээн зөвшөөрч чадах уу? Гайхшруулам хачирхалтай доорхи 20 шинжлэх ухааны баримтыг уншаарай.

Таныг гайхшруулах шинжлэх ухааны баримтууд Хадгалах
2017-12-15, 18:42

Элдэв зураг (70 фото) №566

2017 он шувтарч, хүмүүсийн зүрх сэтгэл нэг л гэгэлзээстэй. Шинэ он хүмүүсийн хувьд аз, амжилтаар дүүрэн байна гэж төсөөлж, Шинэ жилийн баяртаа бэлдэцгээж байна уу. Хүмүүний амьдралын нэг жил өнгөрөх гээд цаг заваар хомс байгаа энэ үед та бүхнийхээ алжаалыг тайлах хөгжилтэй, сонирхолтой "Элдэв зураг" цувралынхаа энэ удаагийн дугаарыг толилуулж байна. Аливаа зүйлийг байгаагаар нь хүлээн авч, эерэг бодол өөртөө тээвэл бүх зүйл аяндаа бүтдэг билээ. Яг энэ бодлыг уншигчиддаа төрүүлэх үүднээс "Элдэв зураг" буланг бэлтгэдэг юм шүү. 

Элдэв зураг (70 фото) №566 Хадгалах

Хүүхэлдэйн кино дээрээс зөвхөн томчуудын анзаарч чадах далд утгууд

Амьдралд хэрэгтэй сургамжуудыг та өмнө нь хүүхэлдэйн кинон дээрээс маш олон удаа үзэж байсан гэвэл итгэх үү? Тэгвэл бид бүхний хамгийн сайн мэддэг дараах хүүхэлдэйн кинонууд нь өөрсдийн гэсэн онцлог сургаальтай аж. Үүнийг нь хүүхдүүд төдийлөн анзаардаггүй бөгөөд зөвхөн томчууд л утгыг нь ойлгож, гол утга санааг нь анзаардаг байна. Өнөөдөр та бүхэндээ хүүхэлдэйн кино дээрээс зөвхөн томчуудын анзаарч чадах далд утгуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та хүүхэдтэйгээ хамт эдгээр кинонуудыг үзэж, гол утга санааг нь тайлбарлаж өгөөрэй. 

Хүүхэлдэйн кино дээрээс зөвхөн томчуудын анзаарч чадах далд утгууд Хадгалах

Эрчүүдийн хийж байгаа үйлдлийг тайлж унших сэтгэлзүйн аргууд

Найз залуу тань эсвэл зүгээр л эрэгтэй хүн юу бодож байгааг мэднэ гэдэг хэцүү. Ялангуяа тэдний цөөнх нь өөрсдийн бодол санаа, мэдрэмжээ хуваалцах хүсэлтэй байдаг. Азаар бидэнд биеийн хөдөлгөөнөөр түүний толгойнд юу бодогдож байгааг хэлж өгөх мэргэжилтнүүд байна. Харилцаагаа үргэлжлүүлэх үү эсвэл зүгээр л цагаа үрээд байна уу гэдгийг заавал асуухгүйгээр мэдэх боломж байна шүү бүсгүйчүүдээ... Доорхи 15 аргыг мэдэж авснаар та өөрийгөө ичгүүртэй байдалд орохоос сэргийлж, хэзээ ногоон гэрэл асаж байгааг мэдэж чадна. Ингээд хамтдаа эрчүүдийн хийж байгаа үйлдлийг тайлж унших сэтгэл зүйн аргуудтай танилцъя. 

Эрчүүдийн хийж байгаа үйлдлийг тайлж унших сэтгэлзүйн аргууд Хадгалах