2018 оны хайр дурлалын зурхай

Зурхай бол жирийн нэгэн таамаглал биш ээ. Харин та бидний анзаарч чадахгүй байгаа тэр л зүйлсийг олж харахад тусалдаг ер бусын хүч билээ. Тиймээс өнөөдрийнхөө нийтлэлээрээ та бүхэндээ энэ оны хайрын зурлагыг хүргэж байгаадаа таатай байна. Таалан болгооно уу?

2018 оны хайр дурлалын зурхай
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хонины орд

Шар нохой жилдээ Хонины ордныхон маань заяаны ханиа олох болно. Цагийн эрхээр таны хайр дурлалын харилцаа гэрлэлт болж хувирах шинжтэй. Од эрхэс таны заяаны ханийг тантай их ойрхон байна хэмээн шивнэж байгаа тул эргэн тойрны хүмүүсээ анхааралтай ажиглаарай. Харин хайраа хэдийнэ олсон бол романтик байхыг хичээхийг зөвлөх байна. Илүү зөөлөн, хашир, анхааралтай байгаарай. Ингэж чадвал та хоёрын сэтгэлийн холбоо батжиж, хамтдаа олон жилийг аз жаргалтайгаар өнгөрүүлэх болно. 

Хонины орд

2 Үхрийн орд

Хамтдаа байх хүнээ олоогүй байгаа үхрийнхэн маань энэ жилийн турш эсрэг хүйстнийхээ анхаарлын төвд байх нь ээ. Сайшаал магтаал, нөхөрсөг харилцааг нууцхан мөрөөддөг үхрийнхэн нийгмийн идэвхтэй байх ёстой шүү. Таны заяаны хань таныг хүлээж байгаа учраас аль болох шинэ хүмүүстэй танилцаарай. Гэхдээ дотно харилцаа үүсгэхээсээ өмнө "итгэ, гэхдээ шалга" гэсэн үгийг санаж байх хэрэгтэй юм шүү. Гэр бүлтэй үхрийн ордныхоны хувьд жилийн эхэнд нэлээд олон тооны маргаан, зөрчилдөөн үүсэх төлөвтэй байгаа учир хайртай хүнээ сонсч, ойлгохыг хичээгээрэй. 

Үхрийн орд

3 Ихрийн орд

Өөрийнхөө хийсвэр төсөөллийг бодит байдалтай холих хэрэггүй ээ. Төсөөллөө биелүүлэхийн тулд хүчин зүтгэл гаргах хэрэгтэй гэдгийг та мэдэх байх. Хэрэв та хайрттайгаа үүсгэсэн харилцаагаа шинэ түвшинд гаргахыг хүсч байгаа бол түүнийгээ романтик оройн хоолонд урьж, өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлээрэй. Нохой жил таныг шийдвэртэй алхам хийхийг хүсч байгаа бол од эрхэс өмнөх найз охин, залуутайгаа эргэн нийлэхгүй байхыг зөвлөж байна. 

Ихрийн орд

4 Мэлхийн орд

Од эрхэс мэлхийн ордныхоныг энэ жил удаан хүлээсэн аяллаа ойр дотны хүнтэйгээ хийж сайхан дурсамж бүтээхийг санал болгож байна. Ганцаардаж байгаа мэлхийнхэн маань гэрээсээ гарч цорын ганц хайраа олоорой. Гэхдээ харилцаа үүсгэхийн өмнө сайн болон муу талуудыг нь сайтар дэнсэлж үзэхийг зөвлөе. Хамтрагчийнхаа муу талыг анзаарахаа больсон цагт л мэлхийнхэн жаргалтай хайранд умбаж чадах болно.

Мэлхийн орд

5 Арслангийн орд

Ганц бие байгаа арслангийнхан маань энэ жил хостой болох гэж төдийлөн яарахгүй нь ээ. Тэд өөрийнхөө цагийг шинэ хобби болон өөрийгөө хөгжүүлэхдээ зарцуулах болно. Арслангийн ордныхонд зөвлөхөд хөгжилтэй байж, сонирхолтой амьдрахыг хичээгээрэй гэж хэлмээр байна. Тэгвэл гэр бүлтэй арслангийнхан маань өөртөө илүү ихээр анхаарал тавьж, хайртыгаа өөртөө татах хэрэгтэй байна. Ном уншиж, котокон дээр гулгах гэх мэт хоёулаа цугтаа хийж кайф авдаг зүйлээ хайж олох нь чухал шүү. 

Арслангийн орд

6 Охины орд

2018 онд ихэнх охины ордныхон хувийн амьдралаа амжилттай төвхнүүлэх болно. Гэхдээ та өөрийгөө хайрлах ёстой гэдгээ бүү мартаарай. Өөртөө тохирохгүй байгаа зүйлээ өөрчилж, огт өөрчлөгдөхгүй зүйлийг байгаа чигээр нь хүлээж авч сур. "Өөрийнхөө залуу"-тай учирсанаар та өнгөрсөн муу муухай дурсамжаа ор тас мартах болно. Тэгвэл гэр бүлтэй болсон охины ордныхон найз нөхөдтэйгээ уулзаж идэвхтэй амьдрах шинжтэй байна. Энэ нь ч таныг гэр бүлийнхээ харилцааг сайжруулахад туслах болно. 

Охины орд

7 Жинлүүрийн орд

Энэ онд жинлүүрийн ордныхон ааш зангийн тал дээр савалгаатай байх төлөвтэй байгаа учраас аль болох өөрийгөө дарж тэнцвэртэй байдлаа хадгалахыг хичээх нь зүйтэй. Шар нохой жил танд гайхалтай сайхан гэнэтийн бэлгүүдийг удахгүй барих болно. Ганц бие байгаа жинлүүрийн ордныхон өөрийн хосыг агаар махбодиос буюу ихэр, бумба, нум, арслангийн ордноос сонговол ээлтэй байна. 

Жинлүүрийн орд

8 Хилэнцийн орд

Өнгөрсөн жил хилэнцийн ордныхонд тийм ч амархан жил байгаагүй ээ. Гэхдээ тэд харилцаагаа нандигнаж, хамтрагчтай байгаадаа талархаж сурсан  учраас энэ жил хайраа олвол нэлээн тэвчээртэй хандана гэдэгт итгэлтэй байна. Тэвчээртэй байвал амьдрал таныг том бэлгээр шагнах болно. Дашрамд дурдахад энэ жил хилэнцийн ордныхон хуримаа хийвэл ээлтэй. Тэгвэл ганцаардаж байгаа хилэнцийнхэн хуучин харилцааныхаа шархыг эдгээж, ахин сэргэлт авч байж шинэ харилцаа эхлүүлэхийг зөвлөе. 

Хилэнцийн орд

9 Нумын орд

 Гэр бүлтэй, ганц бие аль ч бай нумын ордныхон үргэлж хамтрагчаа шалтгаангүйгээр харддаг зангаа засах цаг хэдийнэ болжээ. Харин оронд нь хамтрагч, ханьдаа итгэх хэрэгтэй. Хэрэвзээ таны сэжгийг төрүүлэхүйц зүйл хийсэн бол өөрөө л дотроо шаналаад явалгүйгээр шууд тулж ярилцах нь чухал шүү. Танаас асар их эрчим хүч ялгарч байгаа тул та хайр дурлалын адал явдлыг хүсэн тэмүүлэх болно.

Нумын орд

10 Матрын орд

Хосоо хараахан олоогүй байгаа матрын ордныхон энэ жил амьдралыг нь гэрэлтүүлэх онцгой нэгэнтэй учирч түүндээ өөрийнхөө хамгийн сайн чанар болох найдвартай, үнэнч байдлаа дэлгэн харуулах юм байна. Гэр бүлийн амьдралаа зохиосон матрынхан энэ жил гэр бүлийнхээ сайн сайхны төлөө цуцалтгүй зүтгэх нь ээ. Тэдний зарим нь худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хөл тавьж, хамтарсан бизнесийг эхлүүлэх юм байна. 

Матрын орд

11 Бумбын орд

Бумбын ордныхныг бүтэн жилийн турш уулзалт, болзоонд яваад завгүй байх болно хэмээн одод эрхэс хэлж байна. Таны хайрыг булаах олон хүн гарч ирэх учир та хэнийг нь сонгохоо шийдэхдээ ухаалаг байгаарай. Олон талаас нь сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй шүү. Амьдралаа нэгэнт төвхнүүлсэн бумбын ордынхоны хувийн амьдралд гуравдагч этгээд гарч ирэх хэдий ч энэ хүн бол танд туслах гэсэн сайн санаа өвөрлөсөн нэгэн байх ажээ. 

Бумбын орд

12 Загасны орд

Энэ жил загасны ордныхон романтик үйл явдал, адал явдлаар дүүрэн байна. Салчихсан байгаа загаснууд шинэ хайр дурлалд умбаж хугалсан далавчаа эдгээх болно. Хожим нь сэтгэлээр унахгүйн тулд болохгүй байгаа зүйлийг нүдээ аниад өнгөрөөх биш харин тухайн цаг бүрт нь илэрхийлж сураарай. Өөрт таалагдахгүй байгаа зүйлээ хамтрагчдаа нэрэлхэлгүйгээр хэлж чаддаг байх хэрэгтэй. 2018 он загаснуудын хувьд гэрлэлт болон бүх төрлийн хайрын харилцаанд тохиромжтой сайхан жил байх болно. 

Загасны орд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()