Тамхины утаа бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Тамхи 5-н нас хорооно гэж ярьдаг ч хэрэглэдэг хүмүүс олон. Гэвч зөвхөн татдаг хүмүүс л хорддог мэтээр ойлгох нь өрөөсгөл ойлголт юм. Тамхи татаж байгаа хүний дэргэд байгаа хүн ч мөн тэр хүнээс дутахааргүй хорддог байна. Үүнийг дан тамхидалт гэж нэрлэдэг. Тамхиний утаанд 4,000 гаруй төрлийн хорт бодис байдаг бөгөөд дан тамхидалтанд өртөж байгаа хүн эдгээр бодисийг биедээ авдаг аж. Үүнээс үүдэж төрөл бүрийн өвчлөл, хорт хавдартай болдог. Жил бүр дан тамхидалтаас үүдэж 41,000 орчим хүн нас барж 400 гаруй нярай энддэг байна. Тиймээс дан тамхидалтын сөрөг нөлөөг ухан ойлгож өөрийнхөө болон үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаараарай!

Тамхины утаа бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Уушгины үрэвсэл

Хүмүүс, ялангуяа бага насны хүүхдүүд дан тамхидалтанд өртдөг бол архаг бронхит, уушгины үрэвсэл гэх мэт уушгины халдварт өртөх эрсдэл өндөр байдаг. Дан тамхидалтанд өртөж байгаа хүний уушиг шууд тамхи татаж байгаа хүнээсээ илүү их хорддог байна. Утаанд байх химийн хортой элементүүд нь амьсгалын замаар дамжиж биед орсноор амьсгалад төвөгтэй болдог. "Public Health" сэтгүүл 2000 гаруй дан тамхидалтанд өртөж буй Тайван эмэгтэйчүүдийн дунд судалгаа хийж үзэхэд архаг бронхитой болох эрсдэл өндөр байжээ. 

Уушгины үрэвсэл

2 Уушгины хорт хавдар

Тамхинд хүний ДНХ-д гэмтэл учруулдаг олон тооны хорт бодисууд агуулагддаг. Генүүд нь хүний хавдараас урьдчилан сэргийлдэг аж. Тамхи татах нь уушигны хорт хавдараар өвчлөх гол шалтгаан болдог. Дан тамхидалтанд өртөж байгаа хүн ч мөн хорт хавдартай болох өндөр эрсдэлтэй. 2008 онд хийсэн судалгаагаар дан тамхидалтанд өртөж буй хүмүүс татаж буй хүмүүсээсээ илүү ихээр уушигны хорт хавдарт өртдөг гэсэн судалгаа гарсан байна. Цаашилбал 25 нас хүрээгүй дан тамхидалтанд өртдөг хүмүүс 25 наснаас дээш настай хүмүүсээс илүү хорт хавдар тусах эрсдэлтэйг тогтоосон байна. 2016 онд Японы хорт хавдар судлалын хүрээлэнгээс "хамгийн их дан тамхидалтанд өртдөг газар бол гэр юм" гэж зарласан байна. Тиймээс хэрвээ та тамхи татдаг бол өөрийн таашаалаас урьтаж гэр бүлийнхээ эрүүл мэндийн асуудлыг нэгт тавьж байгаарай! Мөн дан тамхидалт нь дан ганц уушигны хорт хавдар үүсгэдэггүй. Умайн хүзүүний болон давсагны хорт хавдар үүсгэх эрсдэл дагуулдаг байна.

Уушгины хорт хавдар

3 Багтрах

Ямар ч төрлийн утаа уушгинд орох үед уушгийг цочроодог аж. Ялануяа та астамтай үед энэ нь илүү хүндээр тусдаг байна. Дан тамхидалтанд өртөж буй хүүхэд багтраа өвчтэй болох магадлал өндөр байдаг. Харин багтраа өвчтэй хүмүүс дан тамхидалтанд өртсөнөөр амьсгалахад хүндрэлтэй болдог аж. 2005 онд дан тамхидалт багтраа өвчинг үүсгэж буй шалтгаан гэдгий олж тогтоосны дараа ихэнхи улс оронд олон нийтийн газар тамхи татахыг хоригложээ. 

Багтрах

4 Зүрхний өвчлөл

Байнгын ч бай, хааяа татдаг ч бай, тамхи татдаг хүмүүс зүрхий өвчлөлтэй болох магадлал өндөр байдаг ажээ. Мөн ялгаагүй дан тамхидалтанд өртсөнөөр зүрхэнд очих хүчилтөрөгчийн хэмжээ багасч, зүрхэнд ачаалал ирж, цусны даралт ихэсдэг байна. Тамхины утаан дах химийн хорт бодис нь цусны эсийг гэмтээж зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг ба энэ нь цус харвах, зүрхний шигдээс болох магадлалыг нэмэгдүүлдэг. Артерийн өвчлөл, үрэвсэлтэй хүмүүсийн өвчний шалтгаан нь дан тамхидалт болохыг судалгаагаар тогтоожээ. 

Зүрхний өвчлөл

5 Хүүхэд бага жинтэй төрөх

Хэрвээ ээж нь тамхичин бол төрөх хүүхэд нь дийлэнхдээ бага жинтэй төрдөг. Хэрэв жирэмсэн эмэгтэй тамхи татвал хүйгээр нь дамжин урагт ирэх хүчилтөрөгч болон тэжээлийн хэмжээ багасдаг. Үүний улмаас ургийн өсөлт зогсож, бага жинтэй төрдөг байна. 2013 онд хийсэн судалгаагаар дан тамхидалтанд өртөж буй жирэмсэн эмэгтэйчүүд хугацаанаасаа өмнө төрдгийг олж тогтоожээ. Зөвхөн тамхи татдаг жирэмсэн эмэгтэй гэлтгүй дан тамхидалтанд өртөж байгаа жирэмсэн эмэгтэйчүүд зулбах, дутуу төрөх магадлал илүү байдаг. Тамхины утаан дах химийн хорт бодисоор амьсгалсанаар ураг хэвлий дотор амьгүй болох тохиолдлууд ч олноор гардаг аж. 

Хүүхэд бага жинтэй төрөх

6 Дархлаа сулрах

Тамхин дахь химийн хорт бодисоор амьсгалсанаар дархлааны эсүүд өөрчлөгдөж биеийн хэвийн үйл ажиллагаа алдагддаг байна. Дан тамхидалтанд өртсөнөөр дархлаа суларч амьсгалын замын халдвар, харшилтай болох, элдэв ханиаданд өртөмтгий болдог. Түүнчлэн дан тамхидалтаас үүдэж хүний хөгшрөх үйл явц хурдасдаг байна. 

Дархлаа сулрах

7 Арьс эрт хөгшрөх

Тамхи нь зөвхөн хүний дотор эд эрхтэнд нөлөөлөхөөс гадна арьсанд нөлөөлдөг аж. Тамхины утаа нь арьсанд маш муу бөгөөд үрэвсэл үүсгэх шинж чанартай байдаг. Мөн арьсны эсийн мембранд нөлөөлдөг бөгөөд ингэснээр арьс үрчлээтдэг. Түүнээс гадна тамхин дах хорт утаа нь коллагены түвшинг бууруулж, арьсны уян хатан байдал алдагддаг.  Нэмж хэлэхэд энэ нь арьсны өнгөнд нөлөөлдөг ба арьс гундаж өнгөө алддаг байна. 

Арьс эрт хөгшрөх

Дан тамхидалтын нөлөөллөөс сэргийлэх аргууд:

  • Гэр орон, машиндаа тамхи татахгүй байх хатуу шаардлага тавь!
  • Өөртэйгээ ойр ялангуяа  хүүхдүүдийнхээ дэргэд тамхи татахыг бүү зөвшөөр!
  • Гэр бүл, найз нөхөд, хөршүүдээ тамхигүй орчин  бий болгохыг уриал.
  • Тамхи татахыг хориглоогүй газруудад хүүхдээ бүү авч яваарай.
  • Хүүхдийн цэцэрлэг , хүрээлэн, сургуульд тамхи татдаг бүс байдаг эсэхийг шалгаарай!
  • Тамхи татахыг зөвшөөрдөггүй зоогийн газар, бусад газрыг сонгож үйлчлүүлэх
  • Хүүхэддээ тамхины утаанаас хол байхыг заа.
  • Аялалд явахдаа тамхи татахыг зөвшөөрдөггүй зочид буудлыг сонгох
  • Үлгэр жишээч бай! Эргэн тойрны хүмүүсдээ тамхи татахгүй байх сайн талыг ухуулаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()