Хэний ч харж байгаагүй алдартнуудын түүх өгүүлэх ховор зурагнууд

Түүхэн гэрэл зураг гэдэг хэзээ ч үнэ цэнээ алдахгүй ховор нандин зүйл билээ. Өнгөрсөн үеийн түүх болоод дурсамжийг өнөө цагийн бидэнд алган дээр тавьсан мэт авчирдгаараа фото зураг юутай гайхалтай вэ? Өнөөдрийн бидний шүтэн биширдэг одууд 10, 20, 30 жилийн өмнө ямархан төрхтэй,  хэрхэн аж төрж байсныг бид дараах зургуудаар гэрчлэн хүргэж байна. Ингээд дэлхийн алдартнуудын түүхийг өгүүлэх гайхалтай содон гэрэл зургуудыг хүлээн авч үзнэ үү.

Хэний ч харж байгаагүй алдартнуудын түүх өгүүлэх ховор зурагнууд Хадгалах
2018-02-12, 17:05

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлс анх ямар байсан бэ?

Өнөөдөр бидний амьдралыг "Apple", "Microsoft" зэрэг компанигүйгээр төсөөлөхийн аргагүй болсон. Хүмүүсийн амьдарлыг хөнгөвчилж, илүү дэвшилтэт түвшинд аваачсан тэдгээр компаниудын анхны бүтээл ямар байсан бол гэж та урьд нь бодож байв уу? Тэгвэл та бүхэндээ алдартай брэндүүдийн хамгийн анхны бүтээлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ нь таны танин мэдэхүйн мэдлэгт бага ч атугай тус хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. 

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлс анх ямар байсан бэ? Хадгалах

Бүсгүйчүүдээс нэг ч зүйл асуулгүйгээр ямар хүн болохыг нь хэрхэн таних вэ?

Эмэгтэй хүнийг 100% бүрэн дүүрэн ойлгож чадах эр хүн гэж энэ ертөнцөд үгүй гэдэг. Бүсгүй хүн гэдэг нууцлаг бөгөөд адармаатай зүйл байдаг ч анхаарлаа төвлөрүүлээд сайн ажих юм бол ямар ч эмэгтэйн мөн чанарыг амархан мэдэж болдог ажээ. Ингээд найз бүсгүй, эхнэрийнхээ ааш зан, дадал зуршил, сул талуудыг урьдчилан таамаглах боломжтой ба хэрхэн хийх учраа нэг л олохгүй байгаа бол бидний бэлтгэсэн дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Бүсгүйчүүдээс нэг ч зүйл асуулгүйгээр  ямар хүн болохыг нь хэрхэн таних вэ? Хадгалах

Олныг шуугиулж буй Хятад гэр бүлийн өөрчлөлт

Ганцаараа фитнесст явахын нэг сул тал нь өөрөө өөрийгөө л зоригжуулж дайчлахгүй бол амархан шантардаг явдал юм. Тиймээс бид найзтайгаа хамт явбал найзаасаа дэм авч илүү итгэлтэй дасгалаа хийдэг шүү дээ. Харин гэр бүлээрээ дасгал хийвэл яадаг бол? Үүнийг судлахаар Хятадын гэрэл зурагчин Жесси энэ төлөвлөгөөг гэр бүлээрээ туршиж үзэхээр шийджээ. Үр дүнд нь...

Олныг шуугиулж буй Хятад гэр бүлийн өөрчлөлт Хадгалах

Зөвхөн сийрэг толгойтой хүмүүсийн зөв хариулж чадах бодлогууд

Нэгэн хэвийн өдөр хоногууд үргэлжилж, та ч бас хийх ёстой зүйлээ л хийж явна уу? Ингэж амьдрах нь таны тархийг гашилгаж, ямар ч хөгжих дэвших боломжгүй болгож байдаг аж. Өнөөдөр та бүхнийхээ тархийг сэргээж, ажиллуулах сонирхолтой бодлогуудыг хариултын хамт хүргэж байна. Та эдгээр тааварт хариулж, тархиа бага ч атугай цэнэглээд аваарай. 

Зөвхөн сийрэг толгойтой хүмүүсийн зөв хариулж чадах бодлогууд Хадгалах

Бодит байдал дээр дэлгэцийн ард юу болж өрнөдөг вэ?

Сайн дуу оруулгатай, сонирхолтой кино үзэх дургүй хүн гэж бараг л байхгүй болов уу. Тэгвэл бид бүхний үзэх дуртай кинонуудад хэрхэн дуу оруулдаг бол хэмээн та бодож үзсэн үү? Ингээд бид уншигчиддаа мэдлэг олгох зорилгоор дуу оруулагчдын ажлын онцлог хэрхэн ажилладаг талаарх дараах мэдээллийг бэлтгэлээ. Бидний танилцуулах гэж буй дуу оруулагчийг Стефан Фратичелли (Stefan Fraticelli) гэдэг бөгөөд Канадын иргэн юм. Түүний сонсгол болон төсөөлөл маш сайн хөгжсөн байна. Тэрээр Oddio Studio компанийг удирддаг ба сүүлийн 15 жилийн турш тухайн чиглэлээр дагнан ажиллаж байгаа ажээ.

Бодит байдал дээр дэлгэцийн ард юу болж өрнөдөг вэ? Хадгалах

Валентины баяраар хайртдаа өгч болох хамгийн амттай бэлгүүд

Хосуудын дуртай баярын нэг болох Гэгээн хайрын баяр тун удахгүй болох гэж байна. Энэ өдөр та хайртай дотны хүмүүсээ хэрхэн баярлуулахаа шийдсэн үү? Тэгвэл өөрийн гараар амттан хийж өгвөл ямар санагдаж байна? Ингээд та бүхэндээ хайртдаа зориулан хийж болох хялбар бас амттай жигнэмэг хийх аргыг хүргэе.

Валентины баяраар хайртдаа өгч болох хамгийн амттай бэлгүүд Хадгалах

Загварлаг харагдахыг хүссэн ч чадахгүй байвал ингэж хувцаслаарай!

"Хувцас бурхан бие чөтгөр" гэж бид хэзээнээс хэлэлцсээр ирсэн билээ. Гэвч хүн бүр өөрийнхөө биеийн галбир,  сонирхдог загвар, тухайн цаг үеийнхээ трэндийг дагаж дэгжин хээнцэр, эмэгтэйлэг харагдаж чаддаггүй нь харамсалтай. Та бүхнийхээ хувцаслалтын мэдлэгт нэмэр болох үүднээс өнөөдрийн дугаараараа бүх цаг үеийн хувцаслалтын шилдэг 50 зөвлөгөөг орчуулан хүргэж байна. Бүсгүйчүүд минь бидний бэлтгэсэн зөвлөгөөнөөс санаа авч өдөр бүрийг цэцэг шиг хөөрхөн, дэгжин угтаарай. 

Загварлаг харагдахыг хүссэн ч чадахгүй байвал ингэж хувцаслаарай! Хадгалах

Оддын шүтэн бишрэгчиддээ барьсан гэнэтийн бэлгүүд

Оддыг өөрсдийнхөө алдар нэр, эд хөрөнгийг ашиглан шүтэн бишрэгчдээ баярлуулж, тэдэнд халуун сэтгэлээсээ тусалж байгааг харах сайхан байдаг. Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээрээ ямар од Зул сарын баяраар фенүүддээ бэлэг өгч, ямар од бусдын эрүүл мэндэд үнэтэй хөрөнгө оруулалт хийж тэдэнд амьдрал бэлэглэсэн болохыг мэдэж авцгаая. 

Оддын шүтэн бишрэгчиддээ барьсан гэнэтийн бэлгүүд Хадгалах

Супермаркетын лангуун дээр гоёмсог өрөгдсөн эдгээр барааг худалдан авч болохгүй!

Хүнсний үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөнтэй уялдаж дэлгүүрийн лангуун дээр асар олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд өрөөтэй байх болсон билээ. Хэдийгээр хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, шошгон дээр эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хэмээн бичсэн байдаг ч бидний итгэж явдаг шиг тийм ч эрүүл, зуун хувь байгалийн гаралтай байдаггүй ажээ. Ингээд бидний өдөр тутамдаа худалдан авч, байнга хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийн найрлаганд анхаарлаа хандуулцгаая. 

Супермаркетын лангуун дээр гоёмсог өрөгдсөн эдгээр барааг худалдан авч болохгүй! Хадгалах

Туршлагатай ээжүүдийн залуу бүсгүйчүүдэд өгч буй зөвлөгөө

Энэ дэлхийн хамгийн нандин оршихуй юу вэ? Мэдээж хүүхэд...Тэднийг өсгөнө гэдэг нь эцэг эхчүүдийн хувьд амьдралынх нь хамгийн хүнд даваануудын нэг байдаг билээ. Учир нь хүн гэдэг хамгийн их арчилгаа шаарддаг төрөл зүйл юм. Ялангуяа дөнгөж төрсөн хүүхдийг "ширээний ирмэг дээр байгаа шилэн аягатай" зүйрлэж болох юм. Ганц хором анхаарал алдахад л унаад хагарч мэдэхээр тийм л эмзэг "амьтад" шүү дээ. Тиймээс бид эцэг эхчүүддээ анхааруулах үүднээс дараах зөвлөмжийг бэлтгэлээ.

Туршлагатай ээжүүдийн залуу бүсгүйчүүдэд өгч буй зөвлөгөө Хадгалах

Аймшигт ослоос амьд үлдэж чадсан хүмүүсийн итгэмээргүй түүх

Зарим хүмүүс үүнийг аз гэж үзэх бол ихэнх нь хувь тавилан гэнэ. Гэсэн ч аль нь ч бай орчлон ертөнц эдгээр 10 хүнийг явуулахад хараахан бэлэн биш байсан бололтой. Онгоцноос унаж, цахилгаанд цохиулсан ч амьд гарч чадсан тэдний түүх үнэхээр солиоруулам. Өнөөдөр бидний унааны мөнгөгүй, хоолгүй гэх асуудал тэдгээр хүмүүсийн хажууд юу ч биш байж мэдэх юм. Ингээд ус уух тавилантай, аз од нь гийсэн хүмүүсийн ямархан нөхцөл байдлаас хэрхэн амьд гарсан талаарх сонирхолтой баримтуудыг хамтдаа хүлээн авцгаая.

Аймшигт ослоос амьд үлдэж чадсан хүмүүсийн итгэмээргүй түүх Хадгалах