Сингапурыг авлигачдын үүрээс салгаж, Азийн санхүүгийн төв болгосон түүх

Өдгөө дэлхийн улс орнуудыг хөгжлөөрөө түүчээлж байгаа Сингапур улс нь сая сая жуулчид, бизнес эрхлэгчдийн хүслэн болсон газар билээ. Сонирхолтой нь, ердөө хэдхэн жилийн өмнө энэ улсын ард иргэд маш ядуу амьдарч байлаа. Улс төрч Ли Куан Ю (Lee Kuan Yew)- ийн хийсэн өөрчлөлт Сингапурыг ядуурлаас гаргаад зогсохгүй дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болгожээ. Ингээд буурай орны Ерөнхий сайд болсон тэрбээр хэрхэн хэрүүл маргаан, авлигатай тэмцэж, хөрөнгө мөнгө босгон улс орноо хөгжүүлснийг мэдэж авцгаая. 

Сингапурыг авлигачдын үүрээс салгаж, Азийн санхүүгийн төв болгосон түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Авлигатай тэмцсэн нь

Танил тал харах, авлига авах зэрэг нь төрийн хүнд суртлын тогтолцоог нөхцөлдүүлэгч гол хүчин зүйл билээ. Сингапурын эдийн засгийн хөгжлийг авчирсан Ли Куан Ю "авлигатай тэмцэхийн тулд чи маш хэрцгий байх хэрэгтэй, хээл хахуул авсан л бол хамаатан садан, найз нөхдөө ч илчлэхэд бэлэн байх хэрэгтэй" хэмээн цаг үргэлж хэлдэг байжээ. 

Авлигатай тэмцсэн нь

Тийм ч учраас Ли Куан Ю Ерөнхий сайд болсныхоо дараа авлигыг бүр мөсөн дарахаар шийдэж, хэнд ч өршөөлгүй хатуу хандсан юм.  Хэд хэдэн сайд, төрийн өндөр албан тушаалтнууд хахууль авсан хэргээр шоронд орсноос гадна түүний өөрийн дотны анд нь авлигын хэргээр олон жилийн ял эдэлжээ. 

Өнөөдөр Сингапурын төрийн өндөр албан тушаалтнууд хээл хахуулиас ангид байх, эрх мэдлээ урвуулан ашиглахгүй байх үүднээс өндөр цалин хөлс авдаг. Түүнчлэн тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан байдал нь улсыг дөрөв дэх их гүрэн болгох хөшүүрэг гэж үздэг. Сэтгүүлчид нь улс төрчид, бизнесменүүдийн ар гэр, найз нөхөд, орлого зарлага, амьдралын хэв маягийг чөлөөтэй хянаж, олон нийтэд дэлгэж байна. 

Ингэхдээ тэд хэт хангалуун амьдарч буй төрийн албан хаагчдад анхаарлаа хандуулдаг. Хахууль авсан, хамаатан саднаа ажилд авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх зэрэг зөрчил гаргасан төрийн албан хаагч нэр хүнд, албан тушаалаа алдахаас гадна шоронд хоригдож хэдэн зуун мянган долларын торгууль төлж юу ч үгүй үлддэг. 

"Та авлигатай тэмцмээр байна уу? Тэгвэл эхлээд ойрын 3 найзыгаа барьж өг. Та ч, тэд ч яагаад гэдгийг мэдэх болно" энэ үг нэг хэсэгтээ Сингапурын ард иргэдийн амны үг болтлоо нийгэмд тархаж байжээ. 

Үндэсний эцэг гэгддэг Ли Куан Ю улс төрчдийн хувьд "улсын хөрөнгийг идэж, гэр бүл найз нөхдөөрөө баяжаад энэ улсаас явах. Эсвэл ард түмэндээ чин шударгаар үйлчилж улсаа дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улсын эгнээнд авчрах" гэсэн 2 зам байдаг гэж үзжээ. Тэрээр хоёрдох замыг сонгон дэлхийд дуурсагдах амжилттай улс төрч болж, эх орноо хөгжлийн оргилд хүргэж чадсан юм. 

2 Өршөөлгүй ялын систем

Ли Куан Ю-г хатуу бөгөөд шударга удирдагч гэж үздэг. Тийм ч учраас Сингапурын хууль шүүхийн байгууллага маш хатуу тогтолцоотой болсон байна. Хамгийн хатуу нь цаазын ял бөгөөд хар тамхи наймаалагчид болон хүнд ноцтой хүн амины хэрэгтнүүдэд цаазын ял оноодог аж. 

Үүнээс гадна Сингапурт "саваадах" гэдэг нэгэн хачирхалтай шийтгэлийн хэлбэр байдаг. Хүн амын дийлэнх нь уг шийтгэлийг хүлээн зөвшөөрдөг. Харин хөнгөн хэлбэрийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгууль ногдуулах болон тохитой шоронд хорих гэсэн ял тулгадаг. Торгуулийн хатуу тогтолцоо нь гэмт хэрэг буурах нөхцөл болжээ. 

Өршөөлгүй ялын систем

3 Гадаадын хөрөнгө оруулалт

Улс ядуу буурай байсан учир хөрөнгө мөнгө босгох шаардлагатай байв. Сингапурт ашигт малтмал байхгүй учир аж үйлдвэр хөгжүүлэх боломж байхгүй. Уур амьсгал, цэвэр усны хомсдол нь газар тариалан хөгжих бололцоог үгүй хийж байлаа. Иймд зөвхөн гадаадын хөрөнгө оруулалт нь тус улсыг хөгжүүлэх цорын ганц арга зам байсан юм. 

1960-аад онд Хятад улс нээлттэй хаалганы бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь хөрш зэргэлдээх  Сингапур, Солонгос, Хонконг улсуудад асар их боломж олгосон юм. Иймд Ли Куан Ю-ийн засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд бүх хүчээ дайчилж, гадны компаниудад нэн таатай нөхцөл бүрдүүлж өгчээ. Энэхүү харилцан ашигтай хамтын ажиллагаа нь улсын ажлын байрыг нэмэгдүүлсэн бол гадны компаниудын хувьд хямд ажиллах хүч, татварын татварын хөнгөлөлт эдлэх боломж олгосон байна. Төрийн оролцоог байхгүй болгосноор гадаад капиталын урсгалыг дэмжсэн юм. 

Гадаадын хөрөнгө оруулалт

4 Боловсролын шинэчлэлт

Тэрээр боловсролтой, чадварлаг шинэ үеийг бэлтгэх бас нэгэн зорилт тавьжээ. Ингээд Ли Куан Ю технологийн дэвшилд суурилсан, боловсролын шинэчлэл явуулсан бөгөөд уг шинэчлэл нь боловсролын бүх төвшинг хамарч байж. Их сургуулийн дипломоо гардан авсан залуу мэргэжилтнүүд гадны тэргүүлэх компаниудад ажилд орж, туршлага судалж байв. Тун удалгүй, тэд өөрсдөө дэлхийн зах зээлд өрсөлдөж эхэлжээ. Үүний үр дүнд, өнөөдөр Сингапур улс өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн томоохон төвүүдийн нэг болсон билээ. 

Боловсролын шинэчлэлт

5 Үр ашигтай төрийн өмчит компаниуд

Сингапурын төрийн өмчит компаниуд улсын эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлдэг. Тухайлбал, "Singapore Airlines" иргэний агаарын тээврийн компани төрийн өмчит анхны компани юм. Тус компанийн тэргүүлэх зорилт нь зорчигчдын аюулгүй, тав тухтай байдлыг хангах бол сүүлийн жилүүдэд зугаа цэнгэл, энтертайнмент гээд жижиг зүйлс дээр ч анхаарал хандуулах болсон байна. Тийм ч учраас "Singapore Airlines" нь дэлхийн шилдэг компаниудын нэгд зүй ёсоор ордог. 

Үр ашигтай төрийн өмчит компаниуд

Орчин үеийн өндөр хөгжсөн Сингапур улс нь Ли Куан Ю-ийн 30 жилийн засаглалын үр дүн гэхэд болно. Алдарт улс төрчийн хувьд улсаа дэлхийн тэргүүлэгч улсуудын эгнээнд хүргэж чадсан билээ. Сингапурын ард түмний үндэсний эцэг гэгддэг Ли Куан Ю нь эх оронч үзэлтэй, бусдад үлгэр дуурайлал болсон гарамгай удирдагч юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()