Улбар шар үстнүүдийн өдөр

2013-12-10, 22:48
15,563
Голландад 9-р сарын эхээр болдог "Улбар шар" үстнүүдийн фестиваль харьцангуй богино түүхтэй ч жил ирэх тутам илүү алдартай болсоор байгаа ажээ. 7 жилийн өмнө Голландын зураач улаан шар үстэй хүмүүсийн хөрөг зургийг зурахаар шийдэн зар өгтөл, ойролцоогоор 150 хүн цугларснаас бүх зүйл эхэлсэн байна.
Улбар шар үстнүүдийн өдөр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэр үеэс хойш шаргал үстнүүд жил бүр Бред хотноо болдог ховордож буй төрлийн хүмүүсийн хамгийн алдартай форумд цугларч эхэлжээ. Статистик мэдээгээр улбар шар үстэй хүмүүсийн тоо эрс цөөрч байгаа гэнэ.

www.caak.mn

www.caak.mn

Бред хотод 9-р сарын 1-2-нд улбар шар үстнүүдийн наадамд оролцогч мянга мянган хүнийг, түүнчлэн баярын зочдыг харж болно. Эдгээр өдрүүдэд бөөн улаан шар үстэй хүмүүсийг ажиглан харах нь маш сонин байдаг байна.

www.caak.mn

Фестивалийн хөтөлбөр нь их шахуу бөгөөд янз бүрийн зүйлийг багтаасан байдаг ажээ. Энд хүмүүс бие биеэнтэйгээ харьцаж, хөгжим соносон, загвар үзүүлж, хөдөө цайлцгаадаг. Бас зочдодоо лекц сонсох, кино үзэн, семинарт оролцох боломж олгодог байна.

www.caak.mn

Фестивалийн нээлт болон түүний гол үйл явдлууд нь Бред хотын эртний уран барилгын төв болсон "Grote Markt" талбай дээр болдог.

www.caak.mn

Фестивалийг зохион байгуулагчид улбар шар үстнүүдийн хосгүй чухал байдлыг онцлохыг хичээдэг байна. Бөөн улбар шар үстнүүд гайхалтай өвөрмөц харагдана гээд бод доо.

www.caak.mn

Туяаран гэрэлтэх олон мянган хүмүүс дунд байна гэдэг ер бусын зүйл, баярт оролцогч бүр л хэзээ ч мартагдашгүй дурсамжыг хадгалж байх бөгөөд дараа жилийн наадамд ирэхийг дахин мөрөөдөх болно.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()