Америкчуудаас суралцах ёстой 10 зүйл

Техник технологи, эрүүл мэнд, боловсрол гээд олон салбарт Дэлхийд дээгүүрт эрэмблэгддэг Америк орон Холливүүдийн кинонд  гардаг үйл явдлаас юугаараа өөр вэ? Эсвэл киноны дүр зурагт буудаг шиг гэмт хэрэг, хар тамхи, зугаа цэнгэл, арьс өнгөөр ялгаварлах үзэл гэх зэргийг нэг дор багтаасан орон уу? Бид энэ удаагийн нийтлэлээр тухайн улсын тухай зөв мэдээллийг хүргэж, тэднээс суралцах ёстой зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ!

Америкчуудаас суралцах ёстой 10 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Хүн амынх нь ердөө 15 хувь нь л буу эзэмшдэг

Америк орны тухай сонсохоор ихэнх хүний төсөөлөлд хамгийн эхэнд буудалцаан, гэмт хэргийн бүлэглэл орж ирдэг. Гэвч хамгийн сүүлийн тооллогоор Америкт бүртгэлтэй 256 сая буу байдаг гэнэ. Сонирхолтой нь үүнээс 130 саяыг нь нийт хүн амын 3 хувь буюу 10 сая хүн эзэмшдэг ажээ. Харин буу эзэмшдэг нийт хүний тоо нь 55 сая байдаг ба тэдгээрийн дийлэнх хувь нь гар бууг ангийн болон биеэ хамгаалах зорилгоор ашигладаг байна. 

Хүн амынх нь ердөө 15 хувь нь л буу эзэмшдэг

9 Өөдрөг хүмүүс

Европын бусад орнуудтай харьцуулахад Америкчууд өөрсдийн амьдралдаа тун сэтгэл хангалуун байж чаддаг ба ирээдүйгээ үргэлж өөдрөгөөр төсөөлдөг ард түмэн гэнэ. Жишээлбэл "Хэрэв би өнөөдөр хангалттай хичээх юм бол маргааш гэхэд тэрбумтнуудын эгнээнд нэгдэж чадна гэсэн" бодол бараг хүн бүрт нь байдаг ажээ. Эсрэгээрээ Европын бусад орнуудын иргэд бодит байдлыг яг л тэр чигээр нь хүлээж авдаг ба ирээдүй гэхээсээ илүүтэйгээр өнөөдөртөө амьдардаг хүмүүс гэнэ. 

Өөдрөг хүмүүс

8 Тун нөхөрсөг ард түмэн

Зарим хүмүүс Америк орныг арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг, гэмт хэрэг их гардаг, бүдүүлэг хүмүүсээр дүүрэн гэж боддог. Үнэн хэрэгтээ тэд маш нөхөрсөг хүмүүс байдаг гэнэ. Америкчууд бусад орны иргэд болон тэдний соёлыг хүндэтгэж харьцахаа сайн мэддэг. Мөн хүн бүр адил байх албагүй гэдгийг ойлгодог учраас таныг яг байгаагаар чинь хүлээж авдаг гэнэ. 

Тун нөхөрсөг ард түмэн

7 Америкчууд маш өгөөмөр

Америкчууд татвар болон бусад эдийн засгийн байдлын талаар байнга гомдоллодог учраас тэднийг харамч ард түмэн гэж олон хүмүүс андуурдаг. Бодит байдал дээр Америкчууд маш өгөөмөр хүмүүс бөгөөд тусламж хэрэгтэй хүмүүст тусламжийн гараа сунгах нь тэдний хувьд нэр төрийн хэрэг гэнэ. Америкийн Засгийн газар нь эмзэг давхаргын хүмүүстээ тэтгэмж их олгодог ч иргэд нь түүнээс их хэмжээгээр хандив өгч, бусдадаа тусалдаг ажээ.

Америкчууд маш өгөөмөр

6 Шүүмжлэлт ард түмэн биш

Америк орныг бий болгодог хамгийн гол зүйл нь олон төрлийн гарал угсаа, шашин шүтлэг, үзэл бодолтой хүмүүс юм. Ийм ч учраас тэд хэн нэгнийг гадаад үзэмж, шүтдэг шашин, өмссөн хувцас, арьсны өнгөөр нь шүүмжилдэггүй ба хэрэв хэн нэгнийг шүүмжилбэл Америк улс "эрх чөлөөний орон" гэсэн нэрээ алдана гэдгийг сайн мэддэг. Гэхдээ шүүмжлэл, гадуурхал ор мөргүй гэж бодож болохгүй, тодорхой хэмжээгээр байдаг ч бусад орнуудтай харьцуулахад тун бага байдаг ажээ.

Шүүмжлэлт ард түмэн биш

5 Өөрсдийн үзэл бодлоо сайн хамгаалдаг

Тэд таны бодсоноос илүүтэйгээр өөрийн үзэл бодолдоо үнэнч ард түмэн гэнэ. Жишээлбэл тэд таалагдахгүй зүйлээ даргадаа шууд хэлдэг ба дарга нь ч үүнийг доромжлол эсвэл шүүмж гэж хүлээн авдаггүй. Учир нь хүн бүрт өөрийн хүссэн зүйлээ хэлэх эрхтэй гэдгийг тэдэнд багаас нь сургаж өгдөг. Мөн улс төрийн бодлого нь таалагдахгүй бол олон нийтийг хамарсан жагсаал цуглаан хийж өөрсдийн дуу хоолойгоо ямар нэгэн айдасгүйгээр илэрхийлдэг байна.

Өөрсдийн үзэл бодлоо сайн хамгаалдаг

4 Дэлхийн ямар ч орноос илүүтэйгээр гадаадын оронд тусламж өгдөг

Ихэнх тохиолдолд энэ өгөөмөр зан нь тэднийг улс төр болон авилгатай холбоотой олон асуудалд хутгадаг. Жишээлбэл бусад орны удирдагчид авилгал өгдөг, ядуу буурай орнуудад зөвхөн ирээдүйд ирэх ашгаа харж тусламж олгодог гэх зэргээр шүүмжлэлд байнга өртдөг гэнэ. Төрийн тусламжаас гадна гадаад оронд сайн дурын ажил хийж байгаа Америкчууд маш их байдаг ба тус улсын оюутнууд ч гэсэн гадаад оронд очиж сайн дураараа ажиллах сонирхол маш ихтэй байдаг ажээ. 

Дэлхийн ямар ч орноос илүүтэйгээр гадаадын оронд тусламж өгдөг

3 Бусад соёлыг хүндэлдэг

Тэд олон төрлийн зүйл туршиж үзэх дуртай хүмүүс ба бусад орны хоол идэж, хувцас өмсөх, тэр байтугай өөр баярыг тэмдэглэхдээ хүртэл үргэлж баяртай байдаг гэнэ. Энэ нь Америкийн соёл, ёс заншил бол тэр чигээрээ олон төрлийн зүйлээс бүрддэгтэй холбоотой. Гэтэл Дэлхийн ихэнх орнууд хэт үндсэрхэг хандлагатай буюу өөрийн улс орныхоо ёс, заншлаас өөр зүйл хийхийг төдийлөн найрсгаар хүлээж авдаггүй билээ.  

Бусад соёлыг хүндэлдэг

2 Бараг хүн болгон машинтай

Дэлхийн бусад орноос ялгардаг нэг зүйл нь машины тоо юм. Хэдийгээр Америкт олон нийтийн тээвэр сайн хөгжсөн ч хүмүүс нь хувийн орон зайтай байхыг эрхэмлэдэг учир өөрийн гэсэн машиныг илүүд үздэг гэнэ. Мөн ахлах сургууль төгссөн л бол хүүхдэдээ ихэнх эцэг эхчүүд машин авч өгдөг ба жолооны үнэмлэхийг 16, зарим тохиолдолд үүнээс ч бага насандаа авах боломжтой байдаг ажээ. Түүнчлэн Европын бусад орныг бодвол шатахууны үнэ харьцангуй бага ба тааламжтай нөхцөлөөр машин худалдаж авах боломжийг төрийн бодлогын түвшинд шийдсэн байдаг. 

Бараг хүн болгон машинтай

1 Агааржуулагч маш сайн хөгжсөн орон

Хэрвээ та зуны улиралд Америкт очвол хамгийн түрүүнд анзаарах зүйл тань яах аргагүй агааржуулагч байх болно. Ялангуяа дэлгүүр болон бусад үйлчилгээний газрууд маш олон тооны агааржуулагчтай байдаг. Жишээлбэл маш халуун өдөр та аль нэг дэлгүүрт орвол бараг л даарснаасаа болж чичирдэг гэнэ шүү. Харин Дэлхийн ихэнх орнууд дэлгүүрт зөвхөн худалдан авалт хийх гэж ирдэг гэх шалтгаанаар агааржуулах системдээ төдийлөн анхаарал хандуулж, мөнгө үрдэггүй аж.

Агааржуулагч маш сайн хөгжсөн орон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()