Олныг шуугиулж буй Хятад гэр бүлийн өөрчлөлт

Ганцаараа фитнесст явахын нэг сул тал нь өөрөө өөрийгөө л зоригжуулж дайчлахгүй бол амархан шантардаг явдал юм. Тиймээс бид найзтайгаа хамт явбал найзаасаа дэм авч илүү итгэлтэй дасгалаа хийдэг шүү дээ. Харин гэр бүлээрээ дасгал хийвэл яадаг бол? Үүнийг судлахаар Хятадын гэрэл зурагчин Жесси энэ төлөвлөгөөг гэр бүлээрээ туршиж үзэхээр шийджээ. Үр дүнд нь...

Олныг шуугиулж буй Хятад гэр бүлийн өөрчлөлт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Турна гэдэг биеийн хувьд ч сэтгэлзүйн хувьд ч хүнд асуудал юм. 32 настай Хятадын гэрэл зурагчин Жесси гэр бүлийн хамтаар жингээ хасахаар шийджээ. Бүх зүйл Жессигийн ээж хүүгийнхээ жирэмсэн эхнэрт нь туслахаар тэднийд нүүж очсоноор эхэлсэн байна. Үүнийг Жесси боломж болгон ашиглаж жижиг хулсны үйлдвэрт ажилладаг аавыгаа ч мөн урьжээ. Түүний аав архи, шар айрганд дуртай тул нэлээд гүзээ суусан байсан аж. Эхэндээ тэд явган аялал хийх, гадуур алхах зэргээр аажмаар биеэ дасгал сургуулилтад дасгасан байна. Яваандаа тусгайлан дасгал хийж эхэлсэн ба үр дүнгээ 10 хоног тутамд хэмжиж байжээ. Тэд 3-н сарын 10-аас 9 сарын 30 хүртэл гэж төлөвлөсөн ч сүүлдээ энэ хэмнэл нь тэдний амьдралын хэв маяг болон тогтсон байна. Хамгийн чухал нь Жессигийн аав үнэхээр гайхалтай болсон байгаа биз.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()