Валентины баяраар хайртдаа өгч болох хамгийн амттай бэлгүүд

Хосуудын дуртай баярын нэг болох Гэгээн хайрын баяр тун удахгүй болох гэж байна. Энэ өдөр та хайртай дотны хүмүүсээ хэрхэн баярлуулахаа шийдсэн үү? Тэгвэл өөрийн гараар амттан хийж өгвөл ямар санагдаж байна? Ингээд та бүхэндээ хайртдаа зориулан хийж болох хялбар бас амттай жигнэмэг хийх аргыг хүргэе.

Валентины баяраар хайртдаа өгч болох хамгийн амттай бэлгүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шоколадан мусс

Орц:

  • 65 гр цөцгийн тос
  • 150 гр шоколад
  • 2 өндөгний шар
  • 5 өндөгний цагаан
  • 35 гр элсэн чихэр
  • 50 гр сливки цөцгий
  • гүзээлзгэнэ эсвэл хайлуулсан шоколад

Хийх арга:

Цөцгийн тос болон шоколадыг халуун ууран дээр хайлуулаарай. Өндөгний шарыг нэмж, цөцгийн тос болон шоколадаа хамтад нь хутгана. Өндөгний цагааныг элсэн чихэртэйгээ хамт хөөсөртөл нь миксердээрэй. Дээр нь сливки цөцгий хийгээд сайтар хутгана.

Ингээд хэвэнд хийж хөргөгчинд 2 цаг байлгах хэрэгтэй. Ширээн дээр тавихын өмнө жимс эсвэл шоколадаар чимэглэнэ.

Шоколадан мусс

2 Ягаан какао

Орц:

  • 600 гр шоколадтай зайрмаг
  • 60 гр цөцгийн тос
  • 50 гр элсэн чихэр
  • ¼ цайны халбага бүйлсний ханд
  • улаан гелин хүнсний будагч
  • 700 мл ус
  • сливки цөцгий
  • чихрийн үйрмэг

Хийх арга:

Цөцгийн тос, элсэн чихэр, шоколадыг хамтад нь хайлуулна. Хайлж байх явцад нь бүйлсний ханд болон будагч бодисыг нэмнэ. Хэр тод өнгөтэй болгохыг хүсч байна тэр хэмжээгээрээ будагч бодисоо хийгээрэй. Дараа нь буцалсан усаа нэмээд сайн хутгах хэрэгтэй. Бэлэн болсон шингэн дээрээ сливки хийж, чихрийн үйрмэгээр чимэглэнэ.

Ягаан какао

3 Мини чизкейк

Орц:

  • 100 гр цагаан шоколад
  • 220 гр кремчийз
  • 50 гр элсэн чихэр
  • 1 өндөг
  • улаан хүнсний будаг
  • ванилин
  • 1 хоолны халбага какао
  • бага зэргийн ургамалын тос

Хийх арга:

Шоколадаа ууран дээр эсвэл богино долгионы шарах шүүгээнд хайлуулаарай. Кремчизээ элсэн чихэртэй холиод дээр нь өндөг, будагч бодис, ванилин, какао, хайлуулсан шоколад нэмж хийнэ.

Бэлэн болсон зуурмагаа жижиг хэвэнд хийж, 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 30 минут шарна. Өгөхийн өмнө хөргөх хэрэгтэй бөгөөд хэдэн цаг хөргөгчинд байлгах хэрэгтэй.

Мини чизкейк

4 Оргилуун дарстай кекс

Орц:

  • 110 гр цөцгийн тос
  • 200 гр элсэн чихэр
  • 2 өндөг
  • ванилин
  • 210 гр гурил
  • ½ цайны халбага сод
  • ¼ цайны халбага исгэгч
  • ¼ цайнлы халбага давс
  • 115 гр цөцгий
  • 120 мл оргилуун дарс

Крем хийхэд:

  • 400 гр сахрын пудр
  • 220 гр цөцгийн тос
  • ванилин
  • 3-4 хоолны халбага оргилуун дарс
  • гүзээлзгэнэ
  • чихрийн үйрмэг

Хийх арга:

Элсэн чихэр болон цөцгийн тосоо миксердээд дээрээс нь өндөг, ванилин хийж холино. Гурил, сода, хөөлгөгч болон давсыг өөр саванд хийж хутгана. Харин ахин өөр саванд цөцгийн тос болон оргилуун дарсыг хутгах бөгөөд бэлэн болсон зүйлсээ бүгдийг нь холино.

Тусгай жижиг бялууны хэвэнд зуурмагаа хийгээд 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 18-20 минут шарна. Болсон эсэхийг нь шүдний чигчлүүрээр шалгаж үзэх хэрэгтэй. Бэлэн болсон кексээ хөргөөрэй.

Сахрын пудр болон цөцгийн тосыг миксердээд ванилин, оргилуун дарс хийгээд сайтар хутгах хэрэгтэй. Ингээд бэлэн болсон кремээрээ кексээ чимэглээрэй. Үүнээс гадна хүссэнээрээ жимсээр чимэглэж болно.

Оргилуун дарстай кекс

5 Элсэн чихрээр хийсэн жигнэмэг

Орц:

  • 440 гр цөцгийн тос
  • 400 гр элсэн чихэр
  • 2 өндөг
  • ванилин- хутганы үзүүр дээр
  • 720 гр гурил
  • 1 цайны халбага давс
  • ягаан болон улаан өнгийн хүнсний будаг

Хийх арга:

Цөцгийн тос болон элсэн чихрийг холих хэрэгтэй бөгөөд дээр нь өндөг болон ванилин нэмээд сайн хутгана. Гурил болон давсаа тусд нь хутгаад дараа нь бүгдийг нь хольж зуурмаг болгоно. Бэлэн болсон зуурмагаа гурван хэсэгт хуваа. Нэг хэсэгт нь улаан будагч бодис, нөгөө хэсэгт нь ягаан будагч бодис, харин гуравдахийг нь хэвээр нь үлдээнэ. 

Гурилаа нимгэн элдээд бөөрөнхий хэлбэртэй зүснэ. Зүрхэн хэлбэртэй хээгээр зүсэж, сольж хийх хэрэгтэй. Бэлэн болсон жигнэмэгээ 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 8-10 минут болгоно.

Элсэн чихрээр хийсэн жигнэмэг

6 Кейк-попс

Орц:

  • 200 гр цөцгийн тос
  • 350 гр сахрын пудр
  • ванилин- хутганы үзүүр дээр
  • 2 өндөг
  • 180 гр гурил
  • 4 хоолны халбаг сүү
  • 40 гр кремчиз
  • 400 гр цагаан шоколад
  • улаан эсвэл ягаан хүнсний будаг
  • чихрийн үйрмэг

Хийх арга:

120 гр цөцгийн тос болон 150 гр сахрын пудрийг миксердээд дээрээс нь өндөг, ванилин нэмнэ. Дараа нь гурил, сүү нэмээнд сайн гэгч нь хутгана. Бэлэн болсон зуурмагаа энгийн хэвэнд хийж, 180 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 35-45 минут шарна. Бэлэн болсныхон дараа гараараа нунтаглана.

Үлдсэн цөцгийн тос, кремчиз, сахрын пудр болон ванилиныг хутгана. Нунтагласан жигнэмэгтэйгээ хамт холино. Бэлэн болсон зуурмагаа тугалган цаасанд ороож, хөргөгчинд доод тал нь нэг цаг болгоно.

Гурилаараа бөмбөлөг хийгээд хөргөгчинд 15-20 минут хийнэ. Энэ хооронд шоколадаа  богино долгионы зуух эсвэл ууран дээр хайлуулна. Шоколадаа цагаанаар нь үлдээх эсвэл хүнсний будаг бодисоор өнгө оруулж болно.

Мод аваад шоколаданд дүрээд шууд бөмбөлөгөө хатгах хэрэгтэй. Бөмбөлөг  хатгасан модоо дахин шоколаданд дүрнэ. Шоколад хатаагүй байгаа дээр чихрийн үйрмэгээр чимэглэж болно.

Кейк-попс

7 Шоколадан эклер

Орц:

Зуурмаг хийхэд:

  • Бага зэргийн ургамлын тос
  • 150 гр гурил
  • 40 гр какао
  • 300 мл сүү
  • 50 гр сахар
  • 120 гр цөцгийн тос
  • ½ цайны халбага давс
  • 2 өндөг

Крем хийхэд:

  • 120 гр сүүтэй шоколад
  • 480 гр сливки
  • 40 гр элсэн чихэр

Чөмөг хийхэд:

  • 250 гр хар шоколад
  • 240 гр сливки
  • 1½  хоолны халбага эрдэнэшишийн сироп

Хийх арга:

Хоёр лист тослож, дээр нь 12 ширхэг зүрхэн хэв гаргана.  Гурил болон какаогаа хутгана. Кастрюланд сүү, элсэн чихэр, цөцгийн тос, давс хийж хутгаад дунд зэргийн гал дээр элсэн чихрээ уустал буцалгана. Буцалсныхан дараа какаотай гурилаа хийнэ.

Зуурмагаа дахин дунд зэргийн гал дээр тавьж нэг минут орчим буцалгаад өндөг хийж миксердэнэ.

Листэн дээр тавьсан зүрхэн дээрээ зуурмагаа хийгээд шарах шүүгээгээ 220 градуст халааж, 200 градус хүртэл галыг нь багасгаад 10 минут шарна. Листээ дахин эргүүлж, 180 градус хүртэл галаа багасгаад дахин 7 минут шарах хэрэгтэй. Бэлэн болсон эклерээ голоор нь хувааж хөргөнө.

Энэ хооронд сүүтэй шоколадаа блендерт хийж жижиглэнэ. Тал сливки болон элсэн чихрээ зөөлөн гал дээр буцалгаж шоколадтайгаа холино. Кремээ гүйцэд хөргөх хэрэгтэй.

Чөмгөнд зориулсан шоколадаа блендэрт хийж жижиглэнэ. Сливки болон сиропоо зөөлөн гал дээр буцалгаад шоколадтайгаа холино. Эклерний дээд талыг кремээрээ түрхээд нөгөө талыг нь давхарлаж тавина. 

Шоколадан эклер

8 "Улаан хамба" кекс

Орц:

  • 120 гр цөцгийн тос
  • 115 гр цагаан шоколад
  • 125 гр сахрын пудр 
  • 2 өндөг
  • 2 өндөгний шар
  • 1 хоолны халбага гелин хүнсний будаг
  • 2 хоолны халбага какао
  • 50 гр гурил
  • бага зэрэг ургамлын тос
  • гүзээлзгэнэ

Хийх арга:

Цөцгийн тос болон шоколадаа ууран дээр хайлуулах хэрэгтэй. Сайн хутгасны дараа сахрын пудр хийж хутгана.

Өндөг болон өндөгний шарыг миксердээд будагч бодис болон шоколадаа нэмээрэй. Тусдаа саванд какао, гурил хийж хутгаад шоколадан зуурмагтаа нэмж, бөөгнөрөхгүй болтол хутгана.

Зуурмагаа дөрвөн хэсэг хувааж, 230 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 14-15 минут шарна. Дээд хэсэг нь гүйцэд болж, голдоо шингэн, зөөлөн байх хэрэгтэй. Кексээ шарах шүүгээнээсээ гаргаж, сахрын пудр болон жимсээрээ чимэглэнэ.

"Улаан хамба" кекс

9 Зүрхэн макарон

Орц:

Зуурмаг хийхэд:

  • 75 гр бүйлсний гурил
  • 55 гр сахарны пудр
  • 2 өндөгний цагаан
  • 65 гр элсэн чихэр
  • ягаан хүнсний будаг

Крем хийхэд:

  • 110 гр цөцгийн тос
  • 180 гр сахрын пудр
  • ванилин- хутганы үзүүр дээр
  • ½ корица
  • 1 хоолны халбага сливки

Хийх арга:

Бүйлсэн гурил болон сахрын пудрыг блендерт хийж хутгана. Өндөгний цагаан дээрээ бага багаар элсэн чихэр хийж миксердэх хэрэгтэй. Зуурмагтаа гурил болон сахрын пудр болон хүнсний будаг нэмнэ.

Ингээд 20 ширхэг жижиг зүрх хийж нэг цаг орчим болгоно. Дараа нь 150 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 15 минут шарна.

Цөцгийн тосыг зөөхий мэт болтол нь миксердэнэ. Сахрын пудр нэмээд дахин миксердэх хэрэгтэй. Хөрчихсөн кексэн дээрээ крем түрхээд амттан бэлэн болно.

Зүрхэн макарон

10 Трюфелтэй торт

Орц:

Зуурмаг хийхэд:

  • 120 гр цөцгийн тос
  • 100 гр элсэн чихэр
  • 3 өндөг
  • ванилин- хутгын үзүүр дээр
  • 110 гр шоколад
  • 90 гр гурил
  • ⅓ цайны халбага давс
  • 80 гр өтгөрүүлсэн чанамал

Крем хийхэд:

  • 240 гр сливки
  • 220 гр хар шоколад

Трюфел хийхэд:

  • 120 гр сливки
  • 220 гр шоколад
  • 1 хоолны халбага ликёр
  • 100 гр какао

Хийх арга:

Цөцгийн тос болон элсэн чихрээ миксердэнэ. Өндөгний шар, ванилинийг хайлуулсан шоколадан дээрээ нэмж хийгээд дээрээс нь гурил хийж хутгана. Өндөгний цагаан болон давсыг сайн хутгаж, зуурмагынхаа талыг нэмнэ. Үлдсэнийг нь элсэн чихэртэй хутгах хэрэгтэй.

Зүрхэн хэлбэртэй хэвэнд зуурмагаа хийгээд 150 градус хүртэл халаасан 16-17 минут шарна. Тоорын өтгөрүүлсэн чанамалаа халааж, тортны доод хэсэгт түрхэнэ.

Сливкигээ дунд зэргийн гал дээр буцалгаад дээр нь нунтагласан шоколад нэмж хайлуулна. Хөргөгчинд хийж хөргөх хэрэгтэй бөгөөд 10 минут тутам хутгана. Дараа нь кремээ тортон дээрээ жигд тараагаад 30 минут тавина.

Дээрх аргаар трюфельд зориулсан сливки болон шоколадаа хутгана. Хүссэн хэмжээгээрээ ликёр хийгээрэй. Хүнсний скочоор ороогоод 20 минут болгох хэрэгтэй. Хөргөгчинд хагас цаг болгоно. Цайны халбагын хэмжээгээр бөмбөлөг хийгээд хөргөгчинд дахин 10 минут болгоно. Бөмбөлөгөө какаонд өнхрүүлээд тортоо чимэглэх хэрэгтэй.

Трюфелтэй торт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()