Бидний үнэн гэж боддог худал зүйлс

Бид бусдаас сонссон зүйлсдээ итгэж, тухайн өнцгөөр бүхнийг харж, сэтгэх нь бий. Харин худал үгс, цуу яриа олон жил ам дамжин яригдсаар сүүлдээ яг үнэн мэт ойлгогддог сөрөг талтай аж. Иймд бид та бүхнийхээ мэдлэгт бага ч атугай хөрөнгө оруулалт хийх үүднээс үнэн гэж боддог буруу ойлголтуудын талаар танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Бидний үнэн гэж боддог худал зүйлс Хадгалах

Өөрийн имиж, дүр төрхийг бүрдүүлж чадсан гол дүрийн 10 эмэгтэй

Кино ертөнц  нэг талаараа том сургууль болдог төдийгүй хайртай баатрынхаа өмссөн зүүсэн, үйл хөдлөл бүрийг дуурайх нь хүүхэд залуусын хувьд гэм биш зан гэлтэй. Бидний дуртай киноны дүрүүд зөвхөн ааш зангаараа төдийгүй, өөрийн загварын хэв маягаараа олон бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг билээ.  Гоё сайхан харагдахын тулд заавал их мөнгө үрэх шаардлагагүй бөгөөд хамгийн гол нь мэргэжилтнүүдийн үнэтэй зөвлөгөөг дагах нь чухал. Ингээд танд загварлаг харагдахад туслах шилдэг зөвлөгөөг хүргэе.

Өөрийн имиж, дүр төрхийг бүрдүүлж чадсан гол дүрийн 10 эмэгтэй Хадгалах

Оддын cолиотой хувцаслалт

Холливудын одууд шуугиан тарьж, хүмүүсийг шоконд оруулах дуртай. Аль ч салбарын алдартнууд гэрэл гэгээтэй, тансаг хувцас гэхээсээ илүү сонин, содон, этгээд имиж бүрдүүлж байж анхаарлын төвд үлддэг болох нь батлагдсан үнэн. Томоохон арга хэмжээний улаан хивсний ёслолууд заримдаа хэн нь бусдыг хамгийн их гайхашруулж чадах вэ гэсэн өрсөлдөөн болж хувирдаг. Тиймээс бид тэдгээр эрээгүй алдартнуудын өмссөн хамгийн хачирхалтай даашинзуудын талаар түүвэрлэн хүргэж байна. 

Оддын  cолиотой хувцаслалт Хадгалах

Итгэмээргүй нөхөрлөл

Биеийн хэмжээ том жижгээс үл хамааран ямар ч төрлийн амьтад үнэнчээр нөхөрлөлийг үүсгэж чаддаг ажээ. Магадгүй энэ нь бие биенээ хайрлан энэрэх зөн совин амьтдад байгалиас заяасантай холбоотой байх. Бид үүний баталгаа болгож дараах зургуудыг танд сонирхуулж байна. 

Итгэмээргүй нөхөрлөл Хадгалах

Нөлөө бүхий компаниудын "Утсан хүүхэлдэй" болсон улс орны Засгийн газрууд

Асар их хэмжээний хөрөнгөтэй компани, хувь хүн, бизнес эрхлэгчид нийгэмд төдийгүй улс төр, сонгуульд хүртэл нөлөөлж байна гэх мэдээг бид цөөнгүй сонсдог. Гэхдээ зарим улс орны түүхэнд бизнесийн байгууллагууд өөрийн нэр нөлөөгөө ашиглан улс орныг удирддаг жишээ олон бий. Зарим тохиолдолд тэдний буруугаас болж улс орон дампуурч байсан түүх ч бий. Ингээд бид уншигчдадаа бизнесийнхэнд "толгойгоо мэдүүлсэн" буюу нөлөө бүхий компаниудын "Утсан хүүхэлдэй" болсон 10 улсын Засгийн газрыг танилцуулж байна.

Нөлөө бүхий компаниудын "Утсан хүүхэлдэй" болсон улс орны Засгийн газрууд Хадгалах
2018-08-13, 18:12

Мадагаскарын арлын тухай бидний мэдэхгүй баримтууд

Мадагаскарын арлыг Лемурын өлгий нутаг гэж нэрлэдэг. Энэхүү арал дээр ирсэн хүмүүс нүд нь гэрэлтдэг өвөрмөц амьтныг хараад ихээхэн цочирддог гэнэ. Анх эрдэмтэн Карл Лини энэ амьтны шөнийн амьдралыг судалсан бөгөөд эртний ромчуудын амар амгалангаа олоогүй сүнснүүдийн талаарх домгийг санаж, Лемур гэх нэрийг тэдэнд өгчээ. Ингээд Мадагаскарын арлын талаарх сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

Мадагаскарын арлын тухай бидний мэдэхгүй баримтууд Хадгалах

Зөвхөн Бразилд л харж болох зүйлс

Бразил орон жил бүр 6.5 сая жуулчин хүлээж авдаг. Үзэсгэлэнт наран шарлагын газрууд, гайхалтай байгалийн тогтоц, өвөрмөц архитектурын барилга бүхий энэ орныг үнэхээр зорихгүй байхын аргагүй. Улсынхаа үзэсгэлэнт дүр төрхийг ашиглаж жуулчдыг хэрхэн татахыг чухам эндээс л сурч болно. Ингээд бид танд зөвхөн Бразилд л харж болох зүйлсийг сонирхуулж байна. Эдгээрийг хараад та ч бас Бразил руу аялахыг хүсэх байх. 

Зөвхөн Бразилд л харж болох зүйлс Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн хүчирхэг хүмүүс

Олон зуун жил өнгөрөх тусам “хүчирхэг” гэдэг үгний утга өөрчлөгдөх болсон. Учир нь хойч үе нь өмнөх үеийнхээ рекордыг эвдэж, илүү өндөр босго тогтоосоор ирсэн билээ. XX зуунд хүмүүс "Хэн хамгийн хүчтэй вэ" гэдэг тэмцээн уралдаан хүртэл зохион байгуулж, машин тэрэг, хад чулуу зэргийг өргөж бяр чадлаараа өрсөлддөг байв. Ингээд бид танд бүх цаг үеийн хамгийн хүчирхэг хүмүүсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Бүх цаг үеийн хамгийн хүчирхэг хүмүүс Хадгалах
2018-08-13, 12:18

Хүүхэд дээр хийсэн эрдэмтдийн харгис туршилтууд

Ухаан, мэдлэг ур чадварыг хүн төрсөн цагаасаа шууд эзэмшчихдэггүй, тодорхой хугацааны явцад олж авдаг. Өөрөөр хэлбэл алдаа дутагдал гаргасныхаа дараа л туршлага, мэдлэг суудаг. Туршилт хийхээс айдаггүй эрдэмтдийнхээ ачаар хүн төрөлхтөн цахилгаан чийдэн, рентген, вакциныг гаргаж авч чадсан билээ. Гэхдээ туршилт судалгаа хийнэ гэдэг тийм ч хялбар зүйл биш гэдгийг бид мэднэ. Ялангуяа хүний бие дээр судалгаа хийхэд ихэнхдээ хүүхдүүдийг ашигладаг байсан жишээ олон. Ингээд танд хүүхдүүд дээр хийсэн эрдэмтдийн туршилтуудын талаар сонирхуулъя.

Хүүхэд дээр хийсэн эрдэмтдийн харгис туршилтууд Хадгалах

Өөх хайлуулж, бодисын солилцоог сайжруулах "шидтэй" 20 хүнс

100 хувь төгс харагдахын тулд нэн түрүүнд илүүдэл жингээ хаях хэрэгтэй гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз.  Олон төрлийн хоолны дэглэм байдаг ч тэдгээрийг барихын тулд танаас асар их тэвчээр, санхүү мөнгө шаарддаг билээ. Тэгвэл та хямд зардлаар  илүүдэл жингээ хасахыг хүсэж байна уу? Эрдэмтэд жин хасах маш олон аргыг олж илрүүлж байгаа бөгөөд эдгээрийн нэг нь өөх хайлуулах, бодисын солилцоог сайжруулах хүнсийг өдөр тутам хоолондоо хэрэглэх явдал юм. Ингээд танд тэдгээр 20 хүнсийг танилцуулъя.

Өөх хайлуулж, бодисын солилцоог сайжруулах "шидтэй" 20 хүнс Хадгалах