Бидний үнэн гэж боддог худал зүйлс

Бид бусдаас сонссон зүйлсдээ итгэж, тухайн өнцгөөр бүхнийг харж, сэтгэх нь бий. Харин худал үгс, цуу яриа олон жил ам дамжин яригдсаар сүүлдээ яг үнэн мэт ойлгогддог сөрөг талтай аж. Иймд бид та бүхнийхээ мэдлэгт бага ч атугай хөрөнгө оруулалт хийх үүднээс үнэн гэж боддог буруу ойлголтуудын талаар танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Бидний үнэн гэж боддог худал зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бид бодохдоо: Толгой дээр нь унасан алимны ачаар Ньютон Таталцлын хуулийг олсон

Гэвч: Эрдэмтний толгой дээр унасан алимны талаар түүх зүгээр нэг домог яриа төдий боловч бага ч атугай үнэний хувь бий. Алим Ньютоны толгой дээр биш, харин газар унасан юм. Энэ нь Ньютоныг дараах зүйлийг бодоход нөлөөлжээ. Эрдэмтэн найзынхаа хамт салхилж байх зуураа алим яагаад доош унадаг юм бол хэмээн ярилцсан байна. Ингээд хожим нь тэрээр Таталцлын хуулийг зохиожээ.

Бид бодохдоо: Толгой дээр нь унасан алимны ачаар Ньютон Таталцлын хуулийг олсон

2 Бид бодохдоо: Альберт Эйнштейн тоондоо муу байсан

Гэвч: Энэ түүхийг эцэг эх, багш нар хүүхдэдээ дэмжлэг өгөх зорилгоор ярих дуртай байдаг. Жишээ нь, "Хэдийгээр Эйнштейн муу сурдаг байсан ч эрдэмтэн болж чадсан" гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ Эйнштейн тийм ч муу сурагч байгаагүй юм.

Эйнштейн "Цюрихын холбооны политехникийн сургууль"-д орох элсэлтийн шалгалтанд унаснаар муу сурлагатан гэх нэрийг анх зүүсэн байна. Гэхдээ тэрээр ахлах сургуулиа төгсөхөөс хоёр жилийн өмнө энэхүү шалгалтыг франц хэл дээр өгч байсан юм. Түүний тооны шалгалт хангалттай дүнтэй байсан боловч Эйнштейн гадаад хэл, амьтан судлал, байгаль судлалынхаа хичээл дээр муу дүн авчээ.

Эйнштейн үеийнхээ хүүхдүүдийн дэргэд маш эрт уншиж сурсан гэдэг.

Бид бодохдоо: Альберт Эйнштейн тоондоо муу байсан

3 Бид бодохдоо: Дэлхийн ван гаригийг гариг гэж тооцохоо больсон

Гэвч: Ертөнц дээр хэдэн гариг байдаг вэ гэдэг нь нэлээд маргаантай сэдэв юм. Олон улсын одон орон судлалын мэргэжилтнүүд Дэлхийн ван гаригийг Нарыг тойрон эргэдэг ес дэх гариг хэмээх дүгнэлт гаргасан юм. Бусад гаригийг бодоход жижиг хэмжээтэй учир Дэлхийн ванг “одой гариг” гэж нэрлэх нь ч бий. 2005 онд одон орон судлаачид нарыг тойрон эргэдэг Эрида хэмээх жижиг гаригийг олж илрүүлсэн байна.

Бид бодохдоо: Дэлхийн ван гаригийг гариг гэж тооцохоо больсон

4 Бид бодохдоо: Кристофер Колумб Америкийг нээсэн

Гэвч: 2005 онд Мичиганы их сургуулийнхан нэгэн судалгаа явуулсан бөгөөд тэд "Америкийг хэн нээсэн бэ?" гэсэн асуулт тавихад судалгаанд оролцогчдын 85 хувь нь Кристофер Колумб гэж буруу хариулсан бол ердөө хоёр хувь нь л зөв хариулт өгчээ. Кристофер Колумб Америкийг нээх боломжгүй байсан. Учир нь Колумбыг Америкт ирэх үед уугуул америкчууд аль хэдийнэ амьдарч байсан билээ.

Түүхчдийн үзэж байгаагаар Америкт хамгийн анх хөл тавьсан европ хүн бол Лайф Эрикссон бөгөөд тэрээр Скандинавын далайчин байжээ.

Колумбыг Америкийг нээсэн гэж үзэх болсон шалтгаан нь 1492 онд тэрээр Америкт ирээд олон хүний амийг авч одсон өвчин тараасан аж. Тиймээс энэ төрлийн үйл явдал ажиглагдахгүй өнгөрнө гэдэг нь утгагүй зүйл байсан юм.

Бид бодохдоо: Кристофер Колумб Америкийг нээсэн

5 Бид бодохдоо: Хятадын Цагаан хэрэм сансраас харах боломжтой цорын ганц бүтээн байгуулалт

Гэвч: Нэгдүгээрт, сансраас харагддаг гэх ойлголт нь утгагүй. Жишээлбэл, дэлхий дээр харагдаж буй зүйлийг сарнаас харах боломжгүй. "Apollo"-гийн одон орон судлаач Алан Бин "Сарнаас зөвхөн цэнхэр, шар, ногоон өнгө орсон цагаан зүйл л харагддаг. Ямар ч бүтээн байгуулалт, хүний гараар бүтээсэн зүйл энэ холоос харагдахгүй" гэсэн байна.

Хоёрдугаарт, орон зай, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж бүх зүйл харагддаггүй аж. 2003 онд Хятадын одон орон судлаач цаг агаарын таагүй нөхцөлөөс болоод Цагаан хэрмийг харж чадаагүй хэмээн ярьжээ. Харин цаг агаарын таатай нөхцөл байдлын үеэр сансраас том хотуудын гэрэл, Гизагийн пирамид гэх мэт том баримлуудыг харах боломжтой хэмээн одон орон судлаачид хэлсэн байна.

Бид бодохдоо: Хятадын Цагаан хэрэм сансраас харах боломжтой цорын ганц бүтээн байгуулалт

6 Бид бодохдоо: Хамелеон нуугдахын тулд өнгөө өөрчилдөг

Гэвч: Хамелеон өөрийн байгаа орчноосоо хамаарч өнгөө өөрчилдөг гэх ойлголт байдаг. Хүмүүсийн дунд “Хамелеон шиг байх” гэсэн яриа хүртэл гарсан бөгөөд энэ нь нөхцөл байдалд тохируулж өөрийн бодлыг өөрчлөх, орчин тойрныхоо хүмүүсийн арга эвийг олох гэсэн хүмүүсийн оролдлогыг хэлдэг байна. Харин судлаачдын хэлж байгаагаар энэ амьтан биеийнхээ дулааны хэмжээг зохицуулахын тулд өнгөө өөрчилдөг гэнэ. Үүнээс гадна бусад хамелеонтойгоо харьцах бас нэг арга аж.

Бид бодохдоо: Хамелеон нуугдахын тулд өнгөө өөрчилдөг

7 Бид бодохдоо: Венийн судас цэнхэр өнгөтэй байдаг

Гэвч: Хүчилтөрөгчөөр хангагдсан цус улаан өнгөтэй, харин хүчилтөрөгчийн дутагдалтай цус цэнхэр өнгөтэй байдаг гэх ойлголт бий. Үүний баталгаа болгож венийн судсыг харуулдаг. Үнэн хэрэгтээ вен, артерийн судас хоёулаа улаан өнгөтэй. Зүрх рүү улаан хүрэн судас орж, харин зүрхнээс хүчилтөрөгчөөр хангагдсан тод улаан өнгийн цус гардаг гэнэ. Харин венийн судас цэнхэр өнгөтэй харагдаж байгаа нь тухайн хүний нүд өнгийг хэрхэн хүлээж авч байгаагаас хамаарна.

Бид бодохдоо: Венийн судас цэнхэр өнгөтэй байдаг

8 Бид бодохдоо: Хүн тархиныхаа 10 хувийг л ашигладаг

Гэвч: Бид тархиныхаа ердөө 10 хувийг л ашигладаг гэж багш нар хэлдэг. Хэрвээ тархиа 100 хувь ашиглаж чадвал ямар их амжилтанд хүрэх бол? Гэхдээ энэ бол худал ойлголт юм. Тархины мэдрэлийн бүх эс нэгэн зэрэг ажиллах боломжгүй байдаг ч бидний тархи идэвхгүй гэсэн үг биш.

Жонс Хопкинсийн анагаах ухааны сургуулийн мэдрэлийн эмч Барри Гордон "Бид тархиныхаа ихэнх хувийг ашигладаг төдийгүй тархи үргэлж идэвхтэй байдаг. Тархи хүний биеийн ердөө гурван хувийг эзлэх боловч 20 хувийн энерги зарцуулдаг” гэжээ.

Бид бодохдоо: Хүн тархиныхаа 10 хувийг л ашигладаг

9 Бид бодохдоо: Хүн өдөрт найман аяга ус уух хэрэгтэй

Гэвч: Энэ ойлголт хэзээ үүссэн болохыг тогтооход хэцүү. 1945 онд АНУ-ын хүнсний аюулгүй байдлын газрынхан энэ төрлийн зааварчилгааг өгснөөс үүдэлтэй байж болох юм. Орчин үед ч гэсэн эмч, багш нар өдөрт найман аяга ус уух хэрэгтэй гэж зөвлөдөг. 

Үнэн хэрэгтээ өдөрт заавал найман аяга ус уух шаардлагагүй. Та бага хэмжээний ус уусан ч усны хэрэгцээгээ хоол болон бусад төрлийн шингэн зүйлээс авч чадна. Хамгийн гол нь хийжүүлсэн, элсэн чихэр ихээр агуулсан зүйл уух хэрэггүй.  Өдөрт уух усны хэмжээ нь амьдарч буй газар, эрүүл мэндийн байдал, биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг байдал, нас зэргээс хамаарч өөр өөр байна.

Бид бодохдоо: Хүн өдөрт найман аяга ус уух хэрэгтэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()