Бүх цаг үеийн хамгийн хүчирхэг хүмүүс

2018-08-13, 12:18
7,525

Олон зуун жил өнгөрөх тусам “хүчирхэг” гэдэг үгний утга өөрчлөгдөх болсон. Учир нь хойч үе нь өмнөх үеийнхээ рекордыг эвдэж, илүү өндөр босго тогтоосоор ирсэн билээ. XX зуунд хүмүүс "Хэн хамгийн хүчтэй вэ" гэдэг тэмцээн уралдаан хүртэл зохион байгуулж, машин тэрэг, хад чулуу зэргийг өргөж бяр чадлаараа өрсөлддөг байв. Ингээд бид танд бүх цаг үеийн хамгийн хүчирхэг хүмүүсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Бүх цаг үеийн хамгийн хүчирхэг хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 XVIII зууны хүчтэн Томас Топхам

Лондонд төрсөн Томас Топхам (Thomas Topham) хэмээх залуу тухайн цаг үеийнхээ хамгийн бяртай хүнд тооцогдож байжээ. Тэрбээр хатуу ган төмрийг улаан гараараа нугалж чаддагаараа ихээхэн алдартай байсан юм. Мөн тэр 101 кг хүнд жинтэй зүйлийг хуруугаараа л  дээш өргөдөг байв.

1741 оны тавдугаар сарын 28-ны өдөр Томас өөрийн хамгийн хэцүү үзүүлбэрийг олон нийтэд толилуулсан юм. Тэрээр нийт 628 кг жин татах, дүүрэн устай гурван торхыг биеэсээ дүүжилжээ. Түүний үзүүлбэр хэрхэн харагдаж байсныг доорх зургаас харж болно.

XVIII зууны хүчтэн Томас Топхам

2 Зааны тугал өргөдөг Цише Брайтбарт

Цише Брайбарт (Zishe Breitbart) хэмээх циркчин өөрийн авьяас чадвараараа олны дундаас эрхгүй ялгарч чадсан юм. Тэрээр Польшид төрсөн бөгөөд тухайн цаг үеийнхээ хамгийн хүчтэй эр байв. Төмөр нугалж, шүдээрээ гинж тасалж бүр аварга бух, зааны тугал ч өргөж чаддаг асар бяртай байжээ.

Зааны тугал өргөдөг Цише Брайтбарт

Үүнээс гадна давхиж буй хоёр морийг жолооноос нь ганц угзраад л зогсоож чаддаг, дүүрэн хүнтэй чиргүүлийг гинжнээс нь шүдээрээ чирдэг санаанд багтамгүй хүчтэй эр байв. Доорх зураг дээр энэ олон хүнийг хэрхэн өргөж байгааг нь та харж байна. 

3 Булчинлаг Евгений Сандов

Орчин үеийн бодибилдингийн спортын эцэг гэгддэг Евгений Сандов (Eugen Sandow) 1867 онд тухайн үеийн Прусст төржээ. Тэрээр бие ороосон гинжийг тасалдаг үзүүлбэрээрээ хамгийн анх олонд алдаршсан бөгөөд үзэгчид түүний булчинлаг биеийг гайхан биширдэг байв. Үзэгчдийнхээ хүсэлтээр хожим Евгений булчингаа харуулж, олон янзын байрлалаар зогсолт хийж үзүүлдэг болсон юм. Харин түүний “зохиосон” зогсолтуудыг өдгөө бодибилдингийн тамирчид тэмцээнд орохдоо өргөн ашигладаг.

Түүний зогсолтууд эртний Грек, Ромын бурхдын хөшөөтэй адилхан харагддаг байна. Энэ нь ч үнэн бөгөөд Евгений багадаа Итали руу аялахдаа бурхдын хөшөөг харж, тэдэн шиг булчинлаг биетэй болохын тулд өөрийнхөө амьдралыг зориулсан байна.

Булчинлаг Евгений Сандов

4 Дэлхийн рекордын эзэн Леонид Тараненко

1956 онд ЗХУ-д улсын харьяанд байсан Беларусь улсад төрсөн Леонид Тараненко 32 насандаа хүндийн өргөлтийн спортын дэлхийн рекордыг эзэмшжээ. Хамгийн анх Леонид 1980 оны зуны олимпоос хүндийн өргөлтөөр алтан медаль хүртсэн юм. Хожим 1988 онд Австралид зохиогдсон тэмцээний үеэр тэрээр 266 кг жинтэй төмөр өргөж дэлхийн рекордын эзэн болсон байна.

5 Хүчтэнгүүдээс дөрөвдүгээрт жагсдаг Энди Болтон

1970 онд Англид төрсөн Энди Болтон (Andy Bolton) 452 кг  жинтэй зүйлийг нэг биш, хоёр ч удаа өргөсөн анхны хүн юм. Гэхдээ энэ амжилтын эзэн болохоосоо өмнө буюу 21 настайдаа өсвөр үеийн хүндийн өргөлтийн тэмцээнд тэргүүн байр эзэлж байсан аж. Одоогийн байдлаар Энди 551 кг жинтэй зүйл өргөж, бүх цаг үеийн хүчтэнгүүдийн дөрөвдүгээрт жагсаж буй. Харин гурван өргөлтийнхөө нийлбэрээр буюу 1271 кг-ыг өргөсөн амжилтаараа дэлхийд гуравдугаарт ордог юм.

6 Хамгийн том биетэй хүн Брайан Шоу

Брайан Шоу (Brian Shaw) хэмээх америк эр энэ жагсаалт дунд орсон хамгийн том биетэй хүн бөгөөд одоогийн байдлаар дэлхийн хамгийн хүчтэй хүн гэх тодотголтой. Одоогийн байдлаар 440 кг, 508 кг-ыг өргөснөөр түүний амжилт гаргах замнал нь жигд үргэлжилсээр байна.

7 1967 кг жинтэй тавцанг биеэрээ өргөсөн Луи Сир

Боксчин, цагдаагийн албан хаагч, дэлхийн хүчирхэг хүн болох Луи Сир (Louis Cyr) Канадад төржээ. Түүнийг бага байхад Майло хэмээх хүчтэй эр Канадад нэрд гарч байжээ. Майло хүүхэд байхдаа тугал үүрээд гүйдэг байсан гэнэ. Харин Луи түүнийг дуурайн шуудай будаа үүрч өдөр бүр ферм тойрон гүйж, сургуулилалт хийж эхэлсэн ажээ.

Хожим 17 насандаа фермийн эзнийхээ шаварт суусан чиргүүлийг өргөж гаргаж чадсан нь түүнийг тун алдартай болгожээ. Энэ явдлын дараа өнөөх хүчит эр Майло дуулж түүнтэй хүчээ сорих санал тавьсан байна. Ийнхүү тэрээр хүсэн хүлээсэн Майлотойгоо  өрсөлдөх болж 217 кг хүнд чулуу өргөж, ялсан байна.

Луи Сирийн хүндийн өргөлтийн карьерийн хамгийн онцлох үйл явдал бол 18 хүн зогссон 1967 кг жинтэй тавцанг биеэрээ өргөсөн нь юм. Түүнчлэн 242 кг зүйлийг нэг хуруугаараа өргөж чадсан явдал ажээ.

1967 кг жинтэй тавцанг биеэрээ өргөсөн  Луи Сир

8 Хүчирхэг Аполлон хочит Луи Уни

Дэлхий дахинд хүчирхэг Аполлон нэрээр алдаршсан Францын иргэн Луи Уни (Louis Uni) бага байхдаа гэрээсээ зугтаж, 14 настайдаа циркийн урлагт хөл тавьсан ажээ. Тэр цагаас хойш хүндийн өргөлтөөр хичээллэж, хүчирхэг нэгэн болохыг зорьсон байна.

Тасралтгүй хичээл сургуулилалтын дараа нэг удаа 102 кг хүнд зүйлийг толгой дээрээ өргөж чаджээ. Тухайн үед ердөө гуравхан хүн л ийм зүйл хийж чаддаг байсан гэнэ. Хүндийн өргөлтийн олон тамирчин түүнтэй хүч бяраа үзэхийг хүсэн тэмцээн, уралдаанд урьж эхэлсэн юм.  

Хүчирхэг Аполлон хочит Луи Уни

Тэмцээн бүрт амжилтаа ахиулан, “Дэлхийн хүчирхэг хүн” тодотголоо тэр авч үлдэж байсан бөгөөд 154 кг, 166 кг хүнд зүйл өргөж байсан удаатай. Гэхдээ тэрээр зөвхөн хүнд зүйл өргөөд зогсохгүй нүцгэн гараараа төмөр нугалж чаддаг байжээ.

9 Дэлхий дээрх хамгийн том биетэй хүн Ангус МакАскилл

Шотланд гаралтай Ангус МакАскилл (Angus MacAskill)-ийг "Гиннесийн ном"-нд дэлхий дээрх хамгийн том биетэй хүн гэж бичсэн байдаг. Тэрээр ойролцоогоор 304 см өндөр, 264 кг жинтэй байсан гэнэ. Ийм том биеэ тэрээр хүнд зүйл өргөхөд ашигладаг байсан бөгөөд нэг гартаа  усан онгоцны 1260 кг жинтэй хөвөгч зангуу, нөгөө гартаа 136 кг жинтэй торх өргөсөн юм. Хожим тэр циркт үзүүлбэр үзүүлэх болжээ. Тухайн үед түүний хүч бярыг бахдан шагшсан Английн хатан хаан Виктория Ангусыг ордондоо үзүүлбэр толилуулаач хэмээн урьсан байна. Түүнийг үзүүлбэрээ үзүүлсний дараа хатан хаан хоёр алтан бөгж бэлэглэсэн аж.

Дэлхий дээрх хамгийн том биетэй хүн Ангус МакАскилл

10 XX зуунд амьдарч байсан Томас Инч

1881 онд Англи улсад төрсөн Томас Инч (Thomas Inch) хэмээх эр Их Британийн хамгийн залуу хүчтэн мөн хамгийн хүчтэй хүн хэмээх цолыг хүртэж байжээ. Гэхдээ тэрээр энэ алдрыг өөрийн булчин, шөрмөс, аварга биеэрээ бус, хүнд зүйл өргөх зөв техникийн тусламжтайгаар олж авсан юм.  

XX зуунд амьдарч байсан Томас Инч

Түүний бичсэн “Thomas Inch Dumbbell” ном нь хүндийн өргөлтийн тамирчдын гарын авлага болсон гэдэг. Хэдийгээр Томас дэлхийн ямар нэгэн рекорд эзэмшдэггүй ч түүний бичсэн ном нь олон тамирчныг амжилтад хүрэхэд нь тусалсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()