Хамгийн утгагүй шалтгаанаар шоронд орсон хүмүүс

Хэн ч шоронд орохыг хүсдэггүй. Гэхдээ ямар нэг байдлаар хууль зөрчиж, ухаангүй алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Мэдээж хийсэн хэргийнхээ хариуд шийтгэл хүлээх ёстой байлгүй яах вэ. Гэвч хууль цоорхойтой тул санаандгүй байдлаар шоронд сууж орхисон хүмүүс олон байдаг аж. Ингээд бид та бүхэндээ эдгээр хүмүүсээс хамгийн хачирхалтай гэсэн 10 тохиолдлыг түүвэрлэн хүргэе. Уншигч таны толгойд манай улс хууль дүрмээ ингэтэл нь чандлан барьдаг болоосой гэж бодогдож ч мэднэ, эсвэл шударга бус санагдаж ч магадгүй. Юу ч гэсэн уншаад л үз. 

Хамгийн утгагүй шалтгаанаар шоронд орсон хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Борооны усыг тоссоноосоо болж:

Орегоны хөдөө нутгийн нэгэн эр Гэри Харрингтон (Gary Harrington) гэгч борооны ус тосч авсаныхаа төлөө 30 хоногийн шийтгэл хүлээжээ. Тэрбээр гал түймэр их гардаг нутагт амьдардаг байсан тул гэнэтийн тохиолдолд бэлдэн, өөрийн эзэмшдэг 3 ш торхонд ус тосч авсан байна. Гэвч Орегон мужийн хуулиар тэрхүү торхнуудыг хууль бус өмч гэж үзээд зогсохгүй, борооны усыг "Medford Water Commission"-ы эзэмшил гэж үзжээ. 

Борооны усыг тоссоноосоо болж:

9 Фэйсбүүк хаягаа устгаагүйгээсээ болж:

Паула Ашер (Paula Asher) фэйсбүүк дээрээ "Миний найз залуу намайг араар тавьчихлаа. Харин би машин мөргөчихлөө" гэж бичжээ. Мэдээж согтуугаар жолоо барьснаасаа болж Паула саатуулагдсан боловч хамгийн гол нь шүүгч түүнийг фэйсбүүк хаягаа устга гэсэнд зөрүүд бүсгүй тушаалыг нь биелүүлэгүй тул 2 хоног шоронд хоригдсон байна. 

Фэйсбүүк хаягаа устгаагүйгээсээ болж:

8 Цэрэг эр буу авч явсанаасаа болж:

Дэни Найтингэйл (Danny Nightingale) гэгч Британийн агаарын хүчний шилдэг цэрэг 2007 онд Афганистанд алба хааж байхдаа Ирак цэргүүдийн бэлтгэл сургуулилтанд дэм болсныхоо хариуд Иракийн засгийн газрын зүгээс "Glock 9MM" гар буугаар шагнуулжээ. Тэр буугаа салаандаа үлдээнэ гэж бодож байсан ч, дайн тулааны үед авсан толгойн олон бэртлээсээ болоод мартамхай болсон тул бууныхаа талаар ор тас мартаж орхисон байна. Ингээд 2012 онд Британийн хуулиар цэрэг хүн гэртээ буу байлгаж болдоггүйн улмаас 18 сарын ял авсан ч, азаар 3 долоо хоног шоронд хоригдоод 1 жилийн тэнсэн харгалзах ялтайгаар батлан даалтаар суллагдсан гэнэ.

Цэрэг эр буу авч явсанаасаа болж:

7 Фэйсбүүк найз болсноосоо болж:

АНУ-ын Флорида мужийн иргэдийн төлөөлөгчдийн шүүхэд сууж байсан Жэйкоб Жок (Jacob Jock) шүүгдэгч рүү фэйсбүүк найзын хүсэлт явуулсныг нь шүүгдэгч бүсгүй шүүгчид ховлож орхижээ. Жэйкоб энэ үйлдлээсээ болж иргэдийн шүүхээс хөөгдсөн ба 3 хоног шоронд хоригдсон юм. 

Фэйсбүүк найз болсноосоо болж:

6 Цагаач шиг харагддагаасаа болж:

Аризона мужийн Брисера Торрес (Briseira Torres) гэгчийн бичиг баримт гар дор нь бэлэн байгаагүйгээс болж, хууль бус цагаач гэж сэжиглэгдэн 4 сарын турш хоригджээ. Брисера бичиг баримтаа зохих газарт нь авчирсан хэдий ч, түүнийг хуурамчаар үйлдсэн гэж үзээд шоронгоос нь гаргаагүй аж. Тэрбээр шоронд хоригдож байх хугацаандаа машин, байшингаа алдсан ба хамаатнууд нь өсвөр насны охиныг нь түр хугацаагаар халамжилж байжээ.

Цагаач шиг харагддагаасаа болж:

5 Хүчирхийлэгч аавтай нь уулзуулаагүйгээс болж:

Бруклины оршин суугч Сүквант Херб (Sukhwant Herb) өсвөр насандаа жирэмсэн болж хүүхэд гаргасан юм. Гэвч хүүхдийнх нь эцэг 3 эмэгтэй хүчиндсэнээсээ болж шоронд орсон ба шүүгч 9 настай хүүг нь эцэгтэй нь уулзуулах шийдвэр гаргасан ч, Сүквант шоронд хүүхдээ аваачихгүй, хүүд минь муу нөлөөтэй гэсэнд шүүгч түүнд 50 хоногийн ял ногдуулан, шоронд хийж орхижээ. Гэвч 19 хоногийн дараа мөнөөх шүүгч шийдвэрээ өөрчлөн, бүсгүйг сулласан байна. 

Хүчирхийлэгч аавтай нь уулзуулаагүйгээс болж:

4 Газар хөдлөлтөөс болж:

Италийн 6 эрдэмтэн "L'Aquila"-н газар хөдлөлтийг урьдчилан таамаглаж чадаагүйгээсээ болж 6 жилийн ял авчээ. "Бид хамаг чадлаараа хичээсэн. Бас шинжлэх ухааны үүднээс газар хөдлөлтийг яг таг таамаглах боломжгүй" гэж тэд учирласан ч нэмэр болоогүй бөгөөд тус газар хөдлөлтөөр 300 хүн нас барсан тул Италийн засгийн газар заавал хэн нэгэнд шийтгэл хүлээлгэнэ гэж шийдсэн бололтой аяглаж байжээ. Тэд одоохондоо ялаа эдлээгүй байгаа бөгөөд давж заалдахаар бэлдээд байгаа юм. 

Газар хөдлөлтөөс болж:

3 Номын сангаас ном авснаасаа болж:

Нью Мехикогийн Лори Тийл гэгч бүсгүй номын сангаас "Бүрэнхий" цуврал болон киног нь авчихаад мартаж орхижээ. Тэдгээр нь нийлээд 36 ам долларын өртөгтэй ба номын сангийн хугацаа хэтрүүлснээсээ болж Лори Тийл 1-10 настай 5 хүүхдийнхээ нүдэн дээр гав зүүн баригдаж, шоронд шөнийг өнгөрөөсөн байна. 

Номын сангаас ном авснаасаа болж:

2 Хүүхдээ буруу сургуульд өгснөөс болж:

Охаёо мужийн Келлэй Уиллиамс-Болар (Kelley Williams-Bolar) гэгч эмэгтэйн амьдардаг дүүргийн дунд сургуулиуд тун сургалт муутай, чанаргүй байж л дээ. Азаар тэр аавтайгаа хамт "Copley-Fairland School District" гэгч хажуу дүүрэгтээ цагийн ажил хийдэг байсан тул охидоо тэдний сургуульд өгч орхисон байна. Гэтэл түүнийг оршин суудаг газраа худал хэлсэн гээд толгой руу нь ном нүүлгэж, 10 хоног шоронд хорьсон бөгөөд шүүгч "Хүүхдээ тойргийн бус сургуульд явуулах гэж санаархаж буй хэнд ч бай сургамж болог" гэж хэлсэн гэнэ.

Хүүхдээ буруу сургуульд өгснөөс болж:

1 Жиргэснээс болж:

21 настай Лиам Стэйси (Liam Stacey) гэгч залууг өөдгүй амьтан, арьс өнгөөр ялгаварлагч гэдгийг эргэн тойрныхон нь мэддэг ажээ. Гэтэл нэгэн тогтлолтын үеэр хар арьст хөл бөмбөгч Фабриц Муамба (Fabrice Muamba) зүрхний шигдээс болсон бөгөөд Лиам өөрийн твиттертээ түүнийг бүдүүлгээр шоолж бичсэн байна. Лиам дараа нь энэ үйлдлээ миний хаягийг хакердсан, би шал согтуу байсан, эсвэл зүгээр л тэнэгтсэн юм гэх зэргээр олон янзаар тайлбарлахын оролдсон ч тэр сургуулиасаа хөөгдсөн ба 56 хоног шоронд хоригдох ял авсан юм. 

Жиргэснээс болж:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()