Стив Жобсын тухай бидний мэддэгvй баримтууд

Энэ хvний тухай дэлхий даяараа мэддэг болсон. Тvvний бvтээсэн Apple брэндийг олон сая хvн хэрэглэдэг болжээ. Гэхдээ тvvний амьдралын талаар тэр болгон сонирхож байсангvй. АНУ-ын Ерєнхийлєгч Барак Обама тvvний цаг бусаар таалал тєгссєнд эмгэнэж, мэдэгдэл хийхдээ: "Стив америкийн агуу их шинийг санаачлагчдын нэг байсан. Тэрбээр ертєнцийг єєрчлєх тухай єєрийн авьяас чадвартаа итгэж, vvнийгээ гvйцэлдvvлэхийн тулд авьяас тєгєлдєр байж бусдаас дэндvv єєрєєр сэтгэж чаддаг байсан" -гэжээ. Ингээд та бvхэнд Стивийн амьдралын тухай сонирхолтой баримтуудыг толилуулъя.

Стив Жобсын тухай бидний мэддэгvй баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Стив Жобс Сир vндэстэй. Тvvний жинхэнэ аавын нэрийг Стив Абдулфаттах Жандали (Abdulfattah Jandali) гэдэг.

2

Зохиолч эмэгтэй Мона Симпсон (Mona Simpson) бол Жобсын тєрсєн дvv юм. Мона гэсэн эгчтэй гэдгээ Стив бvр насанд хvрсэн хойноо мэдсэн гэдэг. Монагийн анхны “Энд л биш бол єєр хаана байсан ч яахав“ (Anywhere But Here) хэмээх романдаа єєрийнхєє эцэг эхийн талаар, мєн хувь заяаны эрхээр Стив Жобстой хvртэл хамаатан гэдгээ єгvvлжээ. Стив болон Мона нар 1990 оныг хvртэл єєрсдийгєє тєрєл тєрєгсєд гэдгээ мэддэггvй байжээ.  

3

Жобсын жинхэнэ эцэг эх нь магистрантурын оюутнууд байхдаа хvvхэд єсгєж хvмvvжvvлж чадахгvй байх хэмээн эргэлзэж хvvхдээ (Cтив-г) vрчилжээ. Хэдэн жилийн дараа дахин нэг хvvхэдтэй болжээ. Тэр бол Мона Симпсон юм. Стивийг єргєж авсан залуу хосд Стивийн жинхэнэ эцэг эх тvvнийг заавал дээд боловсролтой хvн болгоорой хэмээн цорын ганц болзол тавьжээ. Гэтэл vрчилж авах гэж байсан эх нь коллеж ч тєгсєєгvй байсан тул Стивийг vрчлvvлэхээ больдогийн даваан дээр, залуу хос Стивийг заавал коллежд сургана гэж амлаад єргєж авсан гэдэг.

4

Стив Atari-д ажиллаж байхдаа Breakout (арканоид) тоглоомд зориулж их хавтан бvтээх даалгавар авчээ. Atari-ийг vндэслэгч Нолан Бушнелл хэлэхдээ: Breakout (арканоид) тоглоомын машинаас олон чипийг зайлуулах хэрэгтэй байсан тул Стивийн зайлуулсан 1 чип тутамд 100 доллар єгнє хэмээн дээрх ажлыг санал болгожээ. Жобс уг машины талаар нэг их сайн мэдэхгvй байсан тул Вознякийг ажилдаа татан оруулж олсон орлогоо яг талаар нь хувааж авна хэмээн тvvнтэй тохиролцжээ. Возняк чипийн тоог 50 хvртэл багасгасанд Atari-гийнхан их гайхсан гэдэг. Вознякийн бvтээсэн их хавтангийн хийц маш шигvv зохион байгууллалттай байсан тул vйлдвэрлэлийн шугаман дээр хийхэд хэцvv байв. Atari компани Жобс, Возняк нарт 5000 долларын оронд 700 доллар єгсєн тул тэд арга буюу 350, 350-иар нь хуваан авчээ. 

5

Стив анхны хvvхдээ хvлээн зєвшєєрєєгvй аж. Учир нь тэр єєрийгєє vргvй хэмээн тооцдог байв. 

6

Стив пескатрианч хоолтон (халуун цуст амьтны мах иддэггvй. Загас жараахайхан зэргээр хооллодог) байв. 

7

Жобс алсдаа сvмд очиж хуврага болох хvсэлтэй байв. Тvvний хурмын хєтєч нь буддийн хуврага байсан гэдэг. 

8

Стив LSD (мансууруулах бодис) залуудаа ганц хоёр удаа хэрэглэж  байжээ. Энэ нь тvvний залуу насанд хийсэн “хоёр гуравхан хэцvv юмны нэг байсан“ хэмээн тэр ярьж байжээ. 

9

Стив єєртєє их итгэлтэй байв. 12 настай байхдаа радио угсрах эд ангиуд нь дуусахад Уильям Хьюлетт руу утасдаж (HP-г vндэслэгч шvv дээ): “Намайг Стив Жобс гэдэг. Би давтамжийн тоолуур угсарч байгаа юм. Танд надад зарим нэг эд ангиар туслах арга байна уу“ гэжээ. Уильям хvvтэй харилцаж байгаад хэрэгтэй гэсэн эд ангиудыг нь олж єгч зуныхаа амралтаар компанидаа ирж ажиллана уу хэмээн урьжээ.  

10

Apple-ийн vvсгэн байгуулагч Стив Жобс нь дэлхийн хамгийн бага цалин авдаг захиралаар Гиннесийн номонд бичигджээ. Тэрээр жилд 1$-ын цалинтай байжээ.

11

1983 онд Стив нь Жон Скаллиг "Pepsi Cola"-гаас Apple-д шилжин ажиллаачээ хэмээн ятгаж чаджээ. 

12

Стив нь "Beatles"-ийн улаан фэн нь байсан тєдийгvй Бахын хєгжмийг таашааж, Барбра Стрейзандын бvтээлийг шимтэн харж, тvvний оролцсон концерт бvрийг нь алгасахгvй vздэг байв. 

13

Стив дугааргvй Mersedes SL55 AMG-г унаж хєгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоолыг ашигладаг байв.

14

Apple-ийн ажилчдын 90% нь Стивтэй ерєєсєє нvvр тулж vзээгvй байсан гэдэг. 

15

Стив "Pixar" студиэ 10 сая доллараар худалдан авч Disney компанид 7,5 тэрбум доллараар зарсан гэдэг. 

16

Стив 48 размерын гутал ємсдєг байв.

17

Стив тухайн vедээ байгаагvй хvчтэй GUI-тэй Apple II (анх 1977 онд гаргасан)-оо бvтээхдээ дєнгєж 25 настай хамгийн залуу саятан байв.  

18

Стив нэлээд хэдэн удаа хэвлэлийнхэнд халтай захиралуудын нэгэнд тооцогдож байв.

19

2008 оны 8 дугаар сарын 29-нд Bloomberg-ийн мэдээллийн алба Стив Жобс-ын таалал тєгссєнд зориулж 17 хуудас бvхий эмгэнэлийг нийтэлжээ. Аз болоход энэ мэдээлэл алдаа байсныг хурдан засаж чадсан байна. 

20

Стив Жобс 2011 оны 10 дугаар сарын 5-нд тэнгэрт халин одов.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()