Орчин үеийн амьдрал биднийг хэрхэн хөнөөж байна вэ?

Орчин үед юм бүхэн илүү ухаалаг, амьдрахад улам бүр амар хялбар болсоор байна. Энэ нь нэг талаар бидний алтан цаг завыг хэмнэж, амьдралд тус дэм болж байгаа ч нөгөөтэйгүүр аливааг бэлэнчлэх, цаашлаад эрүүл мэндэд асар их хор нөлөөг учруулж байна. Ингээд бид та бүхэндээ орчин үеийн амьдрал бидэнд хэрхэн нөлөөлж байгааг танилцуулья.

Орчин үеийн амьдрал биднийг хэрхэн хөнөөж байна вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сэтгэл гутрал

Аливаа зүйлд хэт ач холбогдол өгөх, сэтгэлээ зовоож, чилээх нь биеийн дархлааны системийг гэмтээж, ханиад томуу, элдэв эмгэгээр өвчлүүлдэг байна. Тиймээс аливаа асуудлыг хүндрүүлэлгүй, аль болох бага дээр нь дарах, муу зуршлаа хаяж, эерэг бодолтой байхыг хичээгээрэй. Ингэснээр та санаснаасаа ч илүү жаргалтай амьдарч чадна.

Сэтгэл гутрал

2 Хэт их гэрэл

Бидний хөгжил дэвшил, амьдралын салшгүй хэсэг бол гэрэл билээ. Учир нь гэрэл, тогны ачаар өнөөдөр маш олон асуудлыг шийдэж, сайхан амьдарч байна. Гэвч оройн цагаар хэт их анивчих гэрэл, өрөөний тод гэрэл нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг ажээ. Хэт тод хурц гэрэл нь, чихрийн шижин, хэт таргалалт, сэтгэр гутрал, хөх болон түрүү булчирхайн хорт хавдраар өвчлүүлэх магадлалтай гэнэ. Гэвч гудамж талбай гэрэлтэй тунгалаг болсноор гэмт хэргийн гаралт эрс багассан байдаг. Тиймээс үгүйсгэх аргагүй юм. Гэвч өрөө, ахуй тасалгааны гэрлийг хэт тод, нүд эрээлжилсэн гэрэлтэй байлгахаас зайлсхийгээрэй.

Хэт их гэрэл

3 Хэт их сахарын хэрэглээ

Хүний биед үзүүлэх сахарын ашигтай тал гэж ер нь үгүй. Урьд нь бид элсэн чихрийг жимс, үр тариа зэргээс илүүтэй авдаг байсан бол өнөө цагт хэрэглэж байгаа чихрийг халуун оронд ургадаг чихрийн нишингэнээс гаргаж авдаг. Сүүлдээ бүр химийн бодистой холилдон, үйлдвэрийн аргаар гаргаж авдаг болжээ. Гэвч бидний өнөөгийн хэрэглэж байгаа сахар нь чихрийн шижин, таргалалт, арьсны өвчин, сэтгэцийн эмгэг, тэрчлэн хөгшрөлтийг дэмждэг байна. Тэр ч битгий хэл зарим эрдэмтэд элсэн чихрийг архи, тамхи, согтууруулах ундаанаас ч хортой хэмээн үзсэн байдаг. Тиймээс бага балчирууддаа элсэн чихрийг аль болох бага хэрэглүүлж, түүний оронд жимс, жимсгэнэ, цагаан идээг түлхүү өгч байгаарай. 

Хэт их сахарын хэрэглээ

4 Байгаль дэлхий

Техник технологи, үйлдвэрлэл хөгжихөөс өмнө, байгаль дэлхий тэр чигээрээ энерги, эм байсан. Харин сүүлийн үед хүмүүсийн зохисгүй хэрэглээ, агаарын бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис зэргээс үүдэн орсон бороо нь хүртэл өвчлөл үүсгэж байгаа нь харамсалтай. Мөн далайн усаар дамжин маш их өвчлөл, халдвар нэмэгдсээр байна. Энэ нь байгаль дэлхий эргээд өөрийгөө цэвэрлэж байгааг илтгэх биз ээ. 

Байгаль дэлхий

5 Нойргүйдэл

Нойргүйдэл өвчин нь үхлийн аюултай биш ч гэлээ, удаан хугацаанд энэ мэт нойргүй явбал бүхий л өвчний эх үүсвэр, өвчлөлийн голомт болж байдаг. Хэдийгээр шөнийн нойрыг өдөр нь авч болох ч, энэ хэзээ ч шөнийн нойрыг нөхөж чадахгүй. Тиймээс эрүүл саруул, урт удаан, залуу явахыг хүсвэл аль болох эрт унтаж, шөнө тайван амгалан унтахыг хичээгээрэй.

Нойргүйдэл

6 Гар утас болон таблет

Сүүлийн үед хүмүүс хаа ч явсан гар утаснаасаа салахаа байсан билээ. Өдрийн цагаар ажил, сургууль дээрээ үргэлж л хэт цэнхэр туяатай гар утсаа оролддог нь биднийг нойргүйдэл, мэдрэлийн ядаргаа, сэтгэцийн эмгэг, тэрчлэн дархлааны тогтолцоог эвдэж байдаг. Мөн ухаалаг гар утас, таблетнаас ялгарах соронзон туяаны нөлөөлөл нь хорт хавдраар өвчлүүлэх нь бий.  Тиймээс түүнийг аль болох балчир хүүхдүүдээс хол байлгах хэрэгтэй юм.

Гар утас болон таблет

7 Уур бухимдал

Замын түгжрэл, уур уцаар бүхэн биднийг бага багаар хөнөөж байдаг. Мөн цусны даралт ихсэх, дархлааны системийг гэмтээх, цус харвалт, хорт хавдар, зүрхний өвчин, хоол боловсруулах эрхтний ажиллагаа зэрэгт муугаар нөлөөлж байдаг юм. Тиймээс аль болох тайван байж, уур уцаараа дарж байх хэрэгтэй. 

Уур бухимдал

8 Антибиотик, хэрэгтэй бактерийг устгаж байна

Хамгийн анх 20-р зуунд анх антибиотикийг хүн төрөлхтөнд нэвтрүүлсэн байдаг. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр, үүнд сөрөг талууд ч маш олон байсан юм. Антибиотик эм нь саар бактерийг устгаж, өвчнийг эдгээдэг ч, бидний биед ашигтай бактерийг хүртэл ялгалгүй бүгдийг устгадаг байна. Энэ нь биднийг таргалалт, чихрийн шижин, зэрэг өвчлөлд илүүтэй өртөмтгий болгож байгаа бөгөөд аливаа өвчин, вируст тэсвэртэй болгосоор байгаа юм. Тиймээс ч магадгүй хэдэн жилийн дараа антибиотик нь ямар ч өвчин, вирусыг хөнөөж чадахгүй болох юм.

Антибиотик, хэрэгтэй бактерийг устгаж байна

9 Хэт их дуу чимээ

Хэт чанга нүргээнтэй дуу чимээ нь биднийг маш ихээр стресстүүлж, сонсголын системийг ихээр гэмтээж байна. Түүгээр ч зогсохгүй сэтгэл гутрал, ганцаардал, өөртөө итгэлгүй болох зэрэгт дам нөлөөлсөөр байна. Аль болох нам гүм, тайван орчинд ажиллаж амьдрах нь бидний анхаарлыг төвлөрүүлж, илүү тайван болгодог. Түүнээс шалтгаалан уур уцаар, бухимдал зэргээс үүдэх бүхий л өвчин шаналал алга болно гэсэн үг юм. 

Хэт их дуу чимээ

10 Тэтгэвэр

Маш олон хүмүүс залуу насандаа сайтар ажиллаж, өтөл насандаа өндөр тэтгэмж тогтоолгоод тайван амьдрахыг хүсдэг. Гэвч энэ нь хүмүүсийг маш залхуу, амьдралын идэвхигүй болгож байгаа хэрэг юм. Тэд аль болох тэтгэврийн наснаас эрт амрахыг хүсэж, өөрийгөө гаргуунд гаргаж байна. Нэг талаар ажиллах үедээ ажиллаж, амрах үедээ ач зээгээ тойруулан сайхан амрах хэрэгтэй ч, хэрвээ ажиллаж чадаж л байгаа бол бага гэлтгүй биед амар ажлаа хийж хөдөлмөрлөх нь эрүүл мэндэд тустай. 

Тэтгэвэр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()