Их ажлыг хурдан амжуулах аргууд

2017-01-11, 18:30
14,567

Таны ажил амжихгүй, нааш цааш сандран гүйж явна уу? Ялангуяа ийм үед цаг цагаар, хотын түгжрэл гэх мэт зүйлээс шалтгаалаад ажил бүтээнэ гэдэг амаргүй хэрэг тул магадгүй зарим үед бухимддаг. Тэгвэл та наашаа суугаад бидний бэлтгэсэн ажил хөнгөвчлөх аргуудыг уншаад үзээрэй. Таны үнэт цагаас тань нэг их хороохгүйн зэрэгцээ хамгийн гол нь үнэ цэнэтэй, хэрэгтэй зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

Их ажлыг хурдан амжуулах аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ажлаа ангилах

Энгийн сонсогдож мэдэх ч, бид чухал ажлаа хойш тавьсаар цагийг нь тулгаж орхих нь элбэг байдаг билээ. Тэгвэл ийм байдалд орохгүйн тулд хичнээн их хугацаа зарцуулж дуусгахаасаа үл хамааран ажлуудаа чухлаас нь эхлэн дарааллуулаад, хамгийн гол ажлаа түрүүлж хийгээрэй. 

Ажлаа ангилах

2 Сайн унтах

Хүн нойр авах зайлшгүй шаардлагатай. Хоногт 7-8 цаг унтсанаар хүн эрч хүчээ нөхөж, анхаарлаа илүүтэй төвлөрүүлэн, бүтээлч болдог. Гэвч олон хүн өмнөх ажлаа дуусгахын тулд шөнөжин ажиллаж, унтах цагаасаа хомсолдог билээ. Харин үүнээс болоод маргааш өдрийнх нь ажил тэр чигтээ үр бүтээлгүй болдог учраас цагаа сайн барьж, унтах цагтаа амарч байх нь зүйтэй. 

Сайн унтах

3 Эрт босох

Амжилтанд хүрэх нэг түлхүүр эрт босох юм. Эрт боссоноор ажиллаж, бүтээх илүү олон цаг олдоно гэсэн үг. Анхандаа хэцүү байж болох ч, өдрийнхөө ажлыг төлөвлөж, эрт орондоо ордог болж заншвал удахгүй таны бие махбод дасаж, өглөөд төвөггүй босдог болох юм. 

Эрт босох

4 Ажилдаа бүрэн анхаарах

Анхаарал сарних нь ажил гүйцэтгэхэд ихээхэн саад учруулдаг билээ. Үүнийг уншиж байхдаа хүртэл та нүднийхээ булангаар зурагт руугаа хялам хийн, компьютер дээрээ хэд хэдэн хуудас нээчихсэн сууж байж мэднэ. Таны анхаарал олон зүйлд хуваагдсанаар төвлөрч чадахаа больдог аж. Тиймээс анхаарлаа сарниулалгүйгээр ногдсон ажлаа хийж заншаарай. 

Ажилдаа бүрэн анхаарах

5 Төгс байх хэрэггүй

Ажлынхаа гүйцэтгэлд тэгтлээ их анхаарал хандуулах хэрэггүй. Ялангуяа чимхлүүр, цаг шаардсан ажилд. Хийсэн ажлаа байн байн дахин шалгаад байвал цаг хугацаа хий дэмий үрэгдэхээс гадна таны оюун ухаанд байнгын эргэлзээ сууж орхидог ажээ. Тиймээс ажлаа хийсэн шиг хийгээд дуусгаж орхи. Дахин шалгаж, эргүүлж тойруулаад байх хэрэггүй. 

Төгс байх хэрэггүй

6 Цагийн хязгаар тогтоох

Өдөр, долоо хоног бүрээр хийх ажлаа төлөвлөх нь зөв гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ эл зуршлыг хэвшсэн хүн ховор байдаг нь нууц биш. Тэгвэл эхний ээлжинд та гар утасны аппликэйшн эсвэл цахим хуудас ашиглан даалгавар бүр дээрээ төлөвлөгөө гаргаж, хугацаа зааж өгөөрэй. Харин дараа нь ажил бүрийг гүйцэтгэхдээ хичнээн хугацаа зарцуулснаа, ямар ажил дээр хамгийн их хугацаа зарцуулснаа харж, дүн шинжилгээ хийж болох юм. 

Цагийн хязгаар тогтоох

7 Завсарлах

Урам зоригтой ажиллана гэдэг нь эргэн тойрон болж байгаа бүхнийг үл тооно гэсэнтэй утга нэг. Эрүүл мэнддээ зөвхөн та л санаа тавина. Тиймээс цагийг ашиглан эрч хүчээ цэнэглэж сураарай. Оюун ухаан болон бие махбодоо жаахан амраагаад авсан хойно таны нүд нээгдэх шиг л болж, хамаагүй бүтээлч, эрч хүчтэй болох билээ.

Завсарлах

Таны хэрэглэдэг арга энэ дунд байна уу? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()