Хоолны дэглэмтэй холбоотой хүмүүсийн дунд байдаг нийтлэг төөрөгдлүүд

Сүүлийн үед дэлхийн хүн ам эрүүл мэнддээ ихээр анхаарч эхэлсэн бөгөөд ялангуяа эрүүл зөв хооллолтыг эрхэмлэх болсон. Гэвч эрүүл зөв хооллох шийдвэрийг гаргаж буй хүмүүс эхэндээ багагүй асуудалтай тулгардаг. Жишээлбэл: Өдөрт хэдэн удаа хоол идэх? Ямар бүтээгдэхүүнээс татгалзах? Ямар бүтээгдэхүүнийг хүнсэндээ нэмэх? гэх мэт. Тэгвэл энэ бүх асуултад мэргэжлийн хоол зүйчийн өгсөн зөвлөгөөг бид танд хүргэе.

Хоолны дэглэмтэй холбоотой хүмүүсийн дунд байдаг нийтлэг төөрөгдлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Төөрөгдөл №1: Нүүрс ус эрүүл мэндэд сөрөг үр дагавартай

“Анагаах ухааны талаас авч үзвэл таны бие организмд нүүрс ус зайлшгүй хэрэгтэй. Учир нь нүүрс ус энергийн эх үүсвэр болохоос гадна бие махбодын зөв үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн тэжээллэг бодис юм”.

Тэжээллэг бодисын жагсаалтын нэгт нүүрс ус багтдаг бөгөөд түүний араас өөх тос, уураг орно. Бие организм энергийн эх үүсвэргүй бол цаашид эрүүл үйл ажиллагаагаа хангаж чадахгүй. Тиймээс нүүрс ус нь хор биш. Хамгийн гол нь чанар болон хэмжээнд анхаарах хэрэгтэй. 

Төөрөгдөл №1: Нүүрс ус эрүүл мэндэд сөрөг үр дагавартай

Төөрөгдөл №2: Жимсний шүүс уух нь эрүүл мэндэд тустай

“Үнэндээ жимсний шүүс хийжүүлсэн ундаатай ижил хэмжээний заримдаа бүр илүү их элсэн чихэр агуулах нь бий. Үүнээс гадна боловсруулалтын явцад цэвэр жимсэнд агуулагдах ашиг тустай эслэг нь устсан байдаг. Тиймээс жимсний шүүсний оронд ус ууж, өдөрт 2-3 төрлийн жимс идэх нь эрүүл мэндэд илүү ашигтай”.

Эрүүл мэндээ хамгаалах, дархлаагаа дэмжих зорилготойгоор хүмүүс цэвэр жимсний шүүс ууж эхэлдэг. Хэдийгээр энэ нь согтууруулах ундаа ууснаас дээр ч элсэн чихрийн агууламж ихтэй. Жимсний шүүсийг хийхэд ч хийжүүлсэн ундаа хийдгийн адилаар өтгөрүүлэгч ашигладаг юм.

Төөрөгдөл №2: Жимсний шүүс уух нь эрүүл мэндэд тустай

Төөрөгдөл №3: Суперфуд -хамгийн эрүүл бэлэн хоол

“Амжилттай маркетинг хийсний ачаар хүмүүс суперфуд гэж нэрлэгдэх бэлэн хоолыг эрүүл мэндэд ашиг тустай, төгс зүйл мэтээр ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бүтээгдэхүүний тэжээллэг чанар бусдаас бага зэрэг л илүү байдаг. Тиймээс суперфуд хэрэглэх нь таны буруу хооллолтыг зөв хооллолтод шилжүүлж буй хэрэг биш юм".  

Хүн төрөлхтөн эрүүл зөв хооллолтыг дэмжиж эхэлсэн цагаач эхэлж энэ төрлийн хооллолт ихээхэн өндөр үнэ хүрэх болсон учир үйлдвэрлэгч байгууллагууд хүн амын хэрэгцээ шаардлагыг судалсны үр дүнд ашиг олох гайхалтай арга замыг олсон бөгөөд энэ нь "суперфуд" юм. Суперфуд нь энгийн хоолноос тэжээллэг чанар өндөртэй ч эрүүл бус хооллолтой хослуулж хэрэглэвэл ямар ч эерэг үр дагаврыг авчрахгүй гэдгийг санах нь зүйтэй. 

Төөрөгдөл №3: Суперфуд -хамгийн эрүүл бэлэн хоол

Төөрөгдөл №4: Өөх тос эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг

Ихэнх хүмүүс тослоггүй бүтээгдэхүүнийг эрүүл мэндэд тустай гэж боддог”.

Эрүүл, чанартай өөх тос бидний бие организмд маш их хэрэгтэй ч хүн төрөлхтөн өөх тосыг эрүүл мэндэд хортой гэдэгт бат итгэлтэй болсон учир ихэнх тохиолдолд хэрэглэхээс татгалздаг.  Тиймээс ч худалдаж авах гэж буй бүтээгдэхүүнийхээ орцыг харж, өөх тос агуулсан байвал худалдаж авахаас зайлсхийдэг.  Мөн тослоггүй гэсэн шошго бүхий бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үздэг.

Гэтэл үнэндээ өөх, тос нь А, D, Е, К амин дэмийг биед шингэхэд туслахаас гадна дааврын үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг. Хамгийн гол нь чанартай өөх тос хэрэглэх нь зүйтэй.

Кальцийн бие организмд бүрэн шингээхийн тулд өөх, тос заавал шаардагдах бөгөөд тослоггүй сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэсэн тохиолдолд кальци биед огт шингэхгүй гэдгийг санаарай.

Төөрөгдөл №4: Өөх тос эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг

Төөрөгдөл №5: Тамирчид зөвхөн тахианы цээж мах болон ногоо иддэг

“Нэг төрлийн хоол идэхгүйгээр эрүүл хооллох маш олон арга зам байдаг учир эдгээр аргуудаас сонгож хэрэглэх нь эрүүл мэндэд тустай”.

Тахианы цээж мах болон ногоо нь ямар нэгэн ид шидтэй хоол биш ч уураг, өөх тос, нүүрс ус болон бусад төрлийн микро элементүүдийн тэнцвэртэй байдлыг хангасан байдаг. Гэвч нэг төрлийн хоолыг тогтмол идэх нь спортод дургүй болоход нөлөөлөхөөс гадна таны жин хасах хүслийг ч үгүй хийнэ. Тиймээс жин хасах эсвэл спортоор хичээллэж байгаа бол хоол хүнсээ зөв сонгох хэрэгтэй. Эхний ээлжид өөрийн идэх дуртай эрүүл хүнсний жагсаалтыг гаргаж, дараа нь тэднийг хооронд зөв хоршуулж бэлдсэнээр амтат эрүүл хоол идэх боломжтой болох юм. Та идэж байгаа хоолондоо бус харин чанар болон хэмжээнд анхаарал хандуулах шаардлагатай.  Хоол хүнснээсээ өөрт шаардлагатай амин дэм, тэжээлээ авах нь чухал учир зөвхөн тахианы цээж мах, байцаа идэх хэрэггүй.

Төөрөгдөл №5: Тамирчид зөвхөн тахианы цээж мах болон ногоо иддэг

Төөрөгдөл №6: Мах орлуулагч эрүүл мэндэд тустай

“Хэрвээ та цагаан хоолтон бол мах орлуулагч хэрэглэж болно. Гэвч мах орлуулагч бүтээгдэхүүний зарим нь хэт их натри, элсэн чихэр, тосны агууламжтай байх магадлалтай".

Мах орлуулагчийг махны амттай болгохын тулд үйлдвэрлэгчид ихээхэн хөдөлмөр гаргадаг ч энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байна гэвэл худал ойлголт болно. 2019 онд австралийн эрдэмтэд  "George Institute for Global Health"-ийн сайт дээр мах орлуулагч бүтээгдэхүүнүүд их хэмжээний давс, элсэн чихэр, тос агуулдаг талаар нийтэлсэн байна.  “Нэг порц ургамлын гаралтай гахайн мах, зайдсанд өдөрт хэрэглэх шаардлагатай давсны хэрэглээний тал хувь агуулагддаг” хэмээн эрдэмтэд бичжээ.

Төөрөгдөл №6: Мах орлуулагч эрүүл мэндэд тустай

Төөрөгдөл №7: Тахианы махыг хэрэглэхийн өмнө угаах хэрэгтэй

“Хэрвээ түүхий тахиаг угаалтуурт угаах юм бол бүх нян бактери угаалтуурын дээр болон эргэн тойронд нь үлдэх болно”.

Түүхий тахианы махыг угаах нь бохирдсон эмнэлгийн багаж, хэрэгслийг угаалтуурт угаахтай ижил зүйл болох бөгөөд угаалтуур болон ойр орчимд нян бактери тарах болно. Тиймээс ч эмнэлгийн багаж хэрэгслийг эхний ээлжид химийн бодисоор ариутгадаг ч тахианы махыг ариутгаж болохгүй шүү дээ. Түүхий тахиа нь хоолны хордлогод хүргэх магадлалтай нян агуулдаг учир угааж нянг хаа сайгүй тараахын оронд шууд шарах нь хамгийн тохиромжтой. Шарах шүүгээнд энэхүү нян бактери халууны нөлөөгөөр устах болно.

Төөрөгдөл №7: Тахианы махыг хэрэглэхийн өмнө угаах хэрэгтэй

Төөрөгдөл №8: Бохийг залгисан тохиолдолд гэдэснээс хэзээ ч гарахгүй

“Таны хүүхэд байхдаа залгисан бохь одоо аль хэдийн гэдсэнд  чинь үгүй болсон. Учир нь бохь бусад боловсордоггүй бүтээгдэхүүний адилаар бүдүүн гэдсээр дамжиж гадагшилна”.

Хэдийгээр ходоод бохийг боловсруулж чадахгүй ч бусад боловсордоггүй бүтээгдэхүүний адилаар гэдэснээс гаргах чадвартай. Бохь гэдсэнд ойролцоогоор 40 цаг болсны дараа гадагшилдаг. Тиймээс хүүхэд тань бохь залгичихсан бол хэт яаран санаа зовох хэрэггүй.

Төөрөгдөл №8: Бохийг залгисан тохиолдолд гэдэснээс хэзээ ч гарахгүй

Төөрөгдөл №9: Жин хасах, булчингийн масс нэмэх тохиолдолд заавал фитнес хоол идэх хэрэгтэй

"Жин хасах, булчингийн масс нэмэгдүүлэхийн тулд уураглаг бүтээгдэхүүн хэрэглэж, фитнесээр хичээллэх ёстой. Харин бусад нь зүгээр л маркетинг бөгөөд үйлдвэрлэгчид өөрийн бараа бүтээгдэхүүнийг зарж, борлуулахын тулд фитнес хоол гэх зүйлийг гаргасан юм”.

Спорт хооллолт гэдэг нь эрүүл мэндэд тустай макро болон микро элементүүдийг нэмэлтээр авах явдал учир дан спорт хооллолтоор хооллох нь эрүүл мэндэд сөрөг үр дагавартай. Тиймээс төгс төгөлдөр бие галбир, эрүүл чийрэг биетэй байхыг хүсвэл бүх зүйлийн тунг тааруулах хэрэгтэй.

Төөрөгдөл №9: Жин хасах, булчингийн масс нэмэх тохиолдолд заавал фитнес хоол идэх хэрэгтэй

Төөрөгдөл №10: Эрүүл хоол амтгүй

Амтлагч, бүтээгдэхүүнийг боловсруулах арга, орцноос хамаарч хоолны амт шим өөрчлөгдөнө. Өөрт таалагдахгүй байгаа хоолыг хүчээр идэх хэрэггүй. Харин үүний оронд эрүүл хүнсийг өөрийн хүссэн амтлагч, орцоороо амталж, аз жаргалтайгаар эрүүл хооллоорой.”

Чанасан тахианы цээж мах идэх нь тийм ч сайхан амттай байдаггүй. Тэгвэл махан дээрээ амтлагч цацаж, илчлэггүй соусаар амталж шарах шүүгээнд шарж идэх нь сайхан амтыг мэдрүүлэх болно. Хүнсний ногоог ч энэ аргаар амтлах боломжтой. Үүнээс гадна хэрчих, махны машинаар татах, үрэгч дээр үрэх гэх мэт олон төрлийн аргаар боловсруулах нь хоолны амт чанарт нөлөөлдөг гэдгийг санах нь зүйтэй. Өөрт хамгийн таатай аргаар бүтээгдэхүүнээ боловсруулаарай.

Төөрөгдөл №10: Эрүүл хоол амтгүй

Төөрөгдөл №11: Турах хамгийн шилдэг арга бол өлсөх

“Мэдээж өлсгөлөн байх үед та богино хугацаанд их жин хасаж чадах ч энгийн хооллолтдоо шилжиж эхэлмэгц хассан жингээ буцааж хялбархан нэмнэ.  Тиймээс зөв хооллож, өөрийгөө зовоохгүй турах нь хамгийн шилдэг арга байх болно”.

Өдөрт авдаг хэмжээнээсээ бага илчлэг авах нь бие организмыг стресст хүргэдэг бөгөөд ялангуяа өлсөх нь тийм ч таатай мэдрэмжийг төрүүлэхгүй. Удаан хугацаанд өлсгөлөн байх үед жин дээрх тоо буурдаг ч энэ нь таны илүүдэл өөх хасагдсан бус харин булчингийн масс хасагдаж буй хэрэг болно. Булчингийн үйл ажиллагааг  хангахад их хэмжээний энерги зарцуулагддаг бөгөөд өлсгөлөн байх үед энэ энерги ялгарч чадахгүй байгаа учраас бие организм өөрийн зохицуулж чадахгүй байгаа зүйлээсээ ангижирч эхэлдэг. Хэт удаан өлсгөлөн явах нь сэтгэцийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй.

Төөрөгдөл №11: Турах хамгийн шилдэг арга бол өлсөх

Төөрөгдөл №12: 18:00 цагаас хойш хоол идвэл жин нэмнэ

“Хэрвээ таны өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээнээс даваагүй л бол орой хоол идлээ гээд жин нэмэхгүй”.

Турах арга барил ерөнхийдөө маш амархан. Өөрийн хэрэглэж буй илчлэгээс илүү хэмжээний илчлэгийг шатаах явдал юм. Тиймээс таны хэзээ хоол идсэн чинь бус харин ямар хэмжээний илчлэгтэй хоол идсэн бэ гэдэг нь чухал.

Төөрөгдөл №12: 18:00 цагаас хойш хоол идвэл жин нэмнэ

Төөрөгдөл №13: Зөгийнд хатгуулсан бол зөгийн балнаас зайлшгүй харшилтай байна

“Зарим хүмүүсийн хувьд зөгийнд хатгуулсны дараа харшил гардаг учир өөрийгөө зөгийн баланд ч 100% харшилтай гэж боддог”.

Зөгийнд хатгуулах үед харшил хөдлөх нь зөгийний хоронд өгч буй хариу урвал юм. Харин зөгийн бал нь зөгийн хор биш учир заавал харшил хөдөлгөх ёсгүй.

Төөрөгдөл №13: Зөгийнд хатгуулсан бол зөгийн балнаас зайлшгүй харшилтай байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()