Дэлхийн хамгийн нууцлаг газар хаана байдаг вэ?

2015-12-03, 01:50
16,849

Мачу-Пикчу хот нь гайхалтай түүх, тайлагдашгүй нууцыг өөртөө агуулсан "Дэлхийн шинэ долоон гайхамшиг"-ийн нэг билээ. Ингээд энэ хот чухам юуны учир дээрх жагсаалтанд багтах болсон талаар дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

Дэлхийн хамгийн нууцлаг газар хаана байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Орхигдсон хотын сүүлчийн иргэд чухам хэзээ, хэрхэн амиа алдсан нь одоо болтол тодорхойгүй. Перугийн уулсын оргил дахь энэ нууцлаг суурингийн талаар гурван зуу гаруй жил хэн ч таамаглаагүй юм.



Мачу-Пикчу гэдэг нь махчилбал “хөгшин оргил” гэсэн үг ажээ. Суурин Перугийн олон уул нуруудын нэг, эргэн тойрноо бодвол илүү үзэсгэлэнтэй, бараг тэгш гэж хэлж болохоор талбайд баригдсан байжээ.



XVI  зуунд Перуг эзэлсэн Испанийн эзлэн түрэмгийлэгчид ч, тэднээс хойно энд ирсэн хүмүүс ч, Мачу-Пикчуд амьдарч байсан Инкүүд ч өөрсдөө энэ хотын талаар ямар нэгэн бичгийн эх сурвалж үлдээгээгүй юм.



Магадгүй Испаничууд эндэхийн нэгэн уулын орой дээр инкүүдийн суурин байх юм чинээ зүүдлээ ч үгүй байх. Эртний орхигдсон энэ хот ХХ зууны эхээр л дөнгөж илэрсэн байдаг.


 
Олон улсын археологичдын дунд Перу дахь инкүүдийн нууцлаг хотын тухай домог яриа тархсан байв. Гэвч америк эр Хайрам Бингем домог, хууч ярианд сэтгэл нь ханасангүй, тэрээр Мачу-Пикчуг 1911 оны долдугаар сарын 24-нд олтлоо нэлээн хэдэн жилийг зарцуулжээ.


 
Түүхэнд өгүүлсэнчлэн, ачаа барааг нь үүрсэн хэдэн перу иргэдийн хамт уул руу аялал хийсэн Бингем профессор “мартагдсан хотыг” хамгаалж буй хоёр индиан гэр бүлтэй таарчээ. Гэтэл индиан жаалхүү профессороос нэг солийн зоос /30 цент/ авч, түүнд өвс ногоо битүү ургаж, тэр гэх тэмдэггүй болтлоо балрах шахсан нэгэн жимийг зааж өгсөн нь уулын орой дээрх эртний хотын балгас руу хөтлөх зам байлаа. 


 
Ийнхүү профессор нэг долларын гуравны нэг ч хүрэхгүй үнээр инкүүдийн хөгжил цэцэглэлт, доройтол мөхлийн гэрч болсон эртний хот руу хүрэх замыг олж мэджээ. Хачирхалтай нь энэхүү нээлтийн дараа Мачу-Пикчуд 30 жилийн турш хэн ч хөл тавиагүй юм. 
 

 
Уг хот маш сайн бодож боловсруулж, нэг нэгнийг нь дэрлүүлэн нягт өрсөн чулуун хавтангаар барьсан хоёр зуу орчим байгууламжаас бүрдэж байжээ. 
  
Дашрамд өгүүлэхэд, Мачу-Пикчу нь инкүүдийн суурингийн жинхэнэ нэр нь биш, харин нутгийн иргэдийн өгсөн нэр бөгөөд жинхэнэ нэршлийг бид хэзээ ч мэдэж чадахгүй байх. Түүнчлэн энэ хотод амьдарч байсан инк иргэдийн тоо баримт хэд байсан тухай, тэд яагаад ийм алс хол газар, бүр уулын хяр дээр хот барих болов гэдэг энэхүү асуудлууд ч мөн үүрд нууц хэвээрээ үлдэх биз ээ.


 
Дотоод зохион байгуулалт болон бусад нарийн ширийн зүйлсийн талаар архиеологичид энэ байгууламжийн ихэнхи хэсэгт агуулах, орд харш, сүмүүд оршиж байсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн бөгөөд хот болон түүний эргэн тойронд 1000 гаруй инк амьдардаг байсан гэж тооцоолж байгаа юм.
 
Инкүүд нарны бурхан Интид мөргөн залбирч, тусгайлан зассан уулын тагт дээр үр тариа тариалдаг байжээ. Орд харшууд жирийн байшингуудаас илт ялгардаг бөгөөд тэдгээрийг барихдаа сайтар боловсруулж, зассан чулуун хавтан ашигласан байв.



Борооны ус цуглуулах эсвэл угаалга хийхэд зориулагдсан байж мэдэх эртний арга хэрэгсэл


 
Орхигдсон хотын талаар өнөөдрийг хүртэл цуглуулсан бага сага мэдээллээр бол Мачу-Пикчуд зөвхөн сонгогдсон хүмүүс буюу өндөр дээд язгууртнууд, тахилчид болон тэдний туслахууд, шилдэг гар  урчууд, тариаланчид орох боломжтой байсан бололтой. Учир нь ядруу амьдралтай хүн 2000 гаруй метрийн өндөрт арвин ургац хураагаад байж чадахгүй шүү дээ. Мөн дээрх хүмүүсээс гадна энд мамакунасчууд буюу Инти бурханд бүхий л насаараа үйлчлэхээр сонгогдсон онгон охидыг нэвтрүүлдэг байв.



Наран цамхаг
Инкүүд өөрсдийн оршин байсан газартаа байгуулсан хот бүрээ ямар нэгэн амьтны хэлбэр, дүрстэйгээр барьдаг уламжлалтай байсан гэхэд болно. Хэрэв энэ үнэн бол Мачу-Пикчуг асар өндрөөс харахад аварга тас шувууны дүрстэй харагдах аж. Энэ бүхнээс дүгнэхэд инкүүд өөрсдийн бурхандаа ямар нэгэн зүйл харуулах эсвэл батлахыг хүсдэг байсан гэлтэй.


 
Археологичид Мачу-Пикчуд малтлага хийж байхдаа олон асуултанд хариулт авна хэмээн найдаж байв. Гэвч бүр илүү их асуулт урган гарч ирсэн ажээ. Хотоос 173 хүний араг яс гарсан бөгөөд тэдгээрийн ихэнхи нь эмэгтэй хүнийх байв. Хачирхалтай нь тэдний булшнаас нэг ч үнэт зүйл олдсонгүй. Түүнээс гадна бусдаасаа ялгаатай нэгэн оршуулга байсныг Бингем гол тахилчийн бунхан гэж үзсэн байдаг. Эндээс тэмбүүгээр өвчилж байсан эмэгтэйн болон бяцхан нохойн цогцосны үлдэгдэл, хэд хэдэн шавар эдлэл, ангийн үсэн хувцас, шорлогны хоёр төмөр олджээ.


 
Мачу-Пикчугийн газар тариалан эрхлэгчид уулын хяр дээр тусгайлан зассан талбайн 5000 гаруй мянган га газрыг хагалан боловсруулж, тариа будаагаа тарьдаг байсан аж. Энд хүрэхийн тулд чулуун жим тавьсан нь өнөөг хүртэл хадгалагдан үлджээ.



Мачу-Пикчугийн террас
Хот бүхэлдээ сүмийн район, орон сууцны бүс, агуулах, оршуулгын газар гэсэн хэсгүүдэд хуваагдаж байв. Түүнчлэн инкүүдийн ёслол үйлддэг гол барилга болох "Гурван цонхны сүм" ч бидний үед хадгалагдан иржээ. Сүмийн цонхоор тусдаг нарны гэрэл инкүүдийн эзэнт гүрнийг байгуулсан гурван үндэслэгчийг билэгддэг бөгөөд тэд эдгээр цонхоор хүний ертөнцөд мэндэлсэн хэмээн домогт нь өгүүлдэг байна. 


 
Интиватанчуудыг “Нарны хяналтын цэг" хэмээн өөрөөр ч бас нэрлэдэг байна. Мачу-Пикчугийн зарим барилга хоёр давхар, сүрлэн дээвэртэй байжээ. 


 
Мачу-Пикчугийн гол онцлог нь инкүүд бүхэл бүтэн хотыг цементний төрлийн бэхжүүлэгч ямар нэгэн бэлдмэл ашиглалгүйгээр барьсан гэдэгт оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл бүх барилгыг өөрийнх нь жингийн тооцоон дээр үндэслэн босгосон байдаг. Инкүүд барилга барих үедээ өрлөгт тусгайлан хагарал үлдээж, ханыг нь өнцөгдүүлж босгосон нь газар хөдлөсөн тохиолдолд /энд ийм зүйл байнга тохиолдоно/ бүтэн үлдэх арга нь байв. Чухам энэ аргын ачаар олон зууны турш эвдэгдэх нь бүү хэл өчүүхэн төдий ч эмтрээгүй бүхэл бүтэн уулын бэхлэлт босгож чадсан байна.


 
Археологчдын нэг нь байшингийн эзэн хэр баян чинээлэг нэгэн байсныг өрлөг хийсэн чулууных нь нягтралаас мэдэж болно гэсэн онол дэвшүүлсэн байдаг. Энэ нь судлаачдад Мачу-Пикчуд оршин сууж байгаагүй тухай таамаглал  дэвшүүлэх хүчин зүйл болсон юм.


 
Сүүлийн үед инкүүдийн эртний хотод өдөрт 2000 хүртэл жуулчин очиж байгаа тул “ЮНЕСКО”-гоос энэ тоог 800 болгож бууруулахыг шаардаж байгаа юм байна. Хүрч очиход бэхршээлтэй түүхэн дурсгалт газар амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхийг дэмжихэд хөрш Агуас-Калинетес хотод төмөр зам тавьсан нь өдгөө хоногт 10 галт тэрэг хүлээж авдаг болжээ.



Харин төмөр замын станцаас Мачу-Пикчу хүртэл автобус үйлчилдэг юм байна. Эхэндээ олсон зам татахаар төлөвлөсөн ч ЮНЕСКО-гоос эрс эсэргүүцээгүй бол жуулчдын хөл хөдөлгөөн тасрахгүй байлаа.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()