Нүднээс нулимс гарах нь ямар хор уршигтай вэ?

Хүн бүрийн л нүднээс нулимс гардаг, харин бид заримдаа яагаад жирийн үед нүднээс нулимс гараад байгаа талаар мэддэггүй шүү дээ. Зарим тохиолдолд нулимс гарах нь нүдний өвчинтэй ч холбоотой байж болох юм. Харин та нүднийхээ өвчинг тоохгүй яваад байвал маш олон сөрөг үр  дүнг бий болгох аюултай. Хэрвээ танд болон таны эргэн тойрны хүмүүсийн нүд нь өвдөж, нулимс нь гардаг бол бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулна уу.

Нүднээс нулимс гарах нь ямар хор уршигтай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нүднээс яагаад нулимс гардаг вэ?

Нүднээс байнга бага зэргийн нулимс гарч байдаг бөгөөд энэ нь нүдийг хамгаалах үүрэгтэй байдаг байна. Харин байнга нулимс гарах нь нүд өвдсөнтэй холбоотой байж болох юм.
Эрүүл хүний нүд өдөрт 1 мл нулимсыг ялгаруулдаг. Мэдээж, хэрвээ та уйлаагүй, эсвэл гадны биет нүдэнд тань ороогүй бол шүү дээ. Харин нүд өвчилсөн үед өдөрт ялгарах нулимсны хэмжээ 10 мл болон нэмэгддэг аж. Энэ нь дараах шалтгаантай:

  • Нүд улайх
  • Хараа бүрэлзэх
  • Өнгөний мэдрэмж буурах

Нүднээс яагаад нулимс гардаг вэ?

2 Шалтгаан:

  • Стресс (мэдрэлийн систем хэт ачаалласнаар нүднээс нулимс гарах нь бий)
  • Харшил (харшлын үед нүд улайх, загатнах, нулимс гоожих шинж тэмдэг илэрдэг)
  • Гадны биет орох (тоос шороо, шавьж)
  • Нүдний шил болон контакт линз нүдэнд тохироогүй бол
  • Хэт их айх
  • Толгой хүчтэй өвдөх
  • Хөгшрөлттэй холбоотой
  • А болон В2 витамины дутагдал
  • Ханиад хүрсэн үед нүднээс нулимс ихээр гарч болно.

Хэрвээ таны нүднээс байнга нулимс гараад байвал дараах шалтгаантай байж болох юм.

Шалтгаан:

3 Ядаргаанд орох

Хэрвээ та хэт их ядарч, түүнээсээ болоод нүднээс чинь нулимс гараад байгаа бол өдөрт унтах цагаа бага зэрэг ихэсгэж, мөн компьютер, зурагт, гар утас хэрэглэж байхдаа нүдээ 30 минут тутамд амрааж байх хэрэгтэй.

Ядаргаанд орох

4 Нүдэнд гадны биет орох

Хэрвээ нүдэнд тань гадны биет орсон бол хэзээ ч гараараа авч болохгүйг санаарай. Учир нь хүний гар таны төсөөлж байгаагаас ч илүү бохир аж. Түүнчлэн хурц юмаар авахыг оролдож болохгүй. Хэрвээ нүдэнд гадны биет орсон даруйд нулимсаар гадагшлахгүй бол шууд л эмчид хандах нь зүйтэй.

Нүдэнд гадны биет орох

5 Цохиулах, бэртээх

Хэрвээ та нүд рүүгээ цохиулж, эсвэл ямар нэгэн юманд нүдээ цохиж гэмтээсэн бол нулимс гарч болох юм. Нүд бол хүний хамгийн эмзэг эрхтэн тул та гэмтээсэн даруйдаа эмчид хандаарай.

Цохиулах, бэртээх

6 Харшил

Харшлын үед нүднээс нулимс гарах нь элбэг байдаг бөгөөд та эмнэлэгт үзүүлж, өөртөө тохирсон эм, нүдний дусаалгыг хэрэглэж байгаарай.

Харшил

7 Ханиад хүрэх

Амьсгалын замын өвчин, ханиад томууны үед нүднээс нулимс гарах нь бий.

Ханиад хүрэх

8 Амин дэмийн дутагдал:

Хэрвээ дээр дурдагдсан шалтгаанууд танд байхгүй бөгөөд нүднээс чинь нулимс гоожсон хэвээр бол таны биед амин дэм дутагдсан байж болох юм. Энэ үед та В2, А витаминаар баялаг хүнс буюу ногоон өнгөтэй хүнсний ногоо, элэг, улаан лооль, өндөг, загас, лууван, бяслагийг өргөнөөр хэрэглээрэй.

Амин дэмийн дутагдал:

Хэрвээ таны нүднээс удаан хугацаанд нулимс гарч, ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байвал заавал эмчид хандаарай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()