Мод тарьж хүлэмжийн хийг бууруулах боломжтой ч дэлхийн газар нутаг хүрэлцэхгүй болжээ

2021-11-21, 12:06
2,088

Хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаа жил бүр ойролцоогоор 30-40 тэрбум тонн хүлэмжийн хий болон нүүрстөрөгчийн давхар исэл агаар мандалд ялгарах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Хэрэв ийм байдлаараа цаашид үргэлжилбэл дэлхийн дулаарал эрчимжиж хүмүүсийн амьдралын хэв маяг эрс өөрчлөгдөх аюул нүүрлээд байгаа юм.

Мод тарьж хүлэмжийн хийг бууруулах боломжтой ч дэлхийн газар нутаг хүрэлцэхгүй болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэ эрсдэлээс сэргийлэхийн тулд ихэнх эрдэмтэд нүүрстөрөгчийн давхар ислийг дэлхийн агаар мандалд барьж тогтоох үр дүнтэй аргыг олох хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг. Үүнээс хамгийн боломжтой бөгөөд хямд төсөр арга нь мод олноор тарих юм. Учир нь мод агаар дахь CO2-ыг шингээж, хүчилтөрөгчийг ялгаруулдгийг бид мэдэх билээ. 

Хэдий тийм боловч саяхны судалгаагаар Парисын гэрээгээр тогтоосон агаар мандал дахь CO2-ыг шүүх зорилтот хэмжээнд хүрэхэд хангалттай модыг бид ургуулж яагаад ч чадахгүй нь тодорхой болжээ. Тодруулбал АНУ-ын нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний газрыг ойжуулж байж жилд ялгаруулдаг нийт CO2-ын дөнгөж 10 хувийг шүүх боломжтой ажээ. Дэлхийн хүнсний хэрэгцээг хангах газар тариалангийн бүс дээр нэмээд томоохон хэмжээний ойн сан бүхий газрыг үүсгэх орон зай гарахгүй гэж судлаачид үзсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()