2015 онд хамгийн олон жуулчдыг татсан хотууд

2015-10-02, 00:00
13,437
Аялал жуулчлал өндөр хөгжсөн өнөө үед гадны иргэдийн өөрсдийн орондоо аялуулах нь нэлээд ашигтай байдаг билээ. Тиймээс ч өндөр хөгжилтэй орнууд хүмүүсийн сонирхол татах маш олон үйл ажиллагаа, фэстивал болон хачирхалтай содон барилга байшинг хотдоо ихээр барих болсон. Ингээд бид та бүхэндээ энэ оны байдлаар хамгийн олон жуулчдыг татсан хотуудыг танилцуулж байна.
2015 онд хамгийн олон жуулчдыг татсан хотууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. Хонконг
Өнгөрсөн жил 10 дугаар байранд орсон Хонконг энэ жил ч бас аравт жагсчээ. Тус газрын соёл болон уламжлал нь гадаадын олон жуулчдыг татах гол шалтгаан нь болдог байна.



9. Сөүл
Өмнөд Солонгосын Сөүл хот нь өмнө жил мөн 9 дүгээрт жагссан байна. Тус хотод энэ жил 10.35 сая жуулчид ирсэн бөгөөд тэд ойролцоогоор нийт 15.24 тэрбум долларын ашигийг оруулсан байна.



8. Куала Лумпур
Малайзын Куала Лумпур хотод ихэнхдээ Австрали, Сингапур болон Индонезиос жуулчид ирдэг ажээ.



7. Сингапур
Өнгөрсөн жил 4 дүгээрт жагсаж байсан Сингапур нь 2015 оны байдлаар өмнөхөөсөө арай муудаж 7 дугаарт жагссан байна.



6. Нью-Йорк
Өмнө жилийнхтэй яг ижил 6 дугаарт жагссан Нью-Йорк хот 12 сая гаруй жуулчид хүлээн авчээ.



5. Истанбул
Турк улсын хувьд өнгөрсөн жилийнхээс 2 байр ахижээ. Энэ жил 13 сая гаруй жуулчид тус улсад аялсан нь өмнөх оныхоос 11.4 хувиар нэмэгдсэн юм байна.



4. Дубай
Арабын нэгдсэн эмират улсын Дубай хот 2014 онд 5 дугаар жагсчээ. Жуулчдын тоо тухайн улсын иргэдийнх нь тооноос 5-аас 7 дахин их байсан байна.



3. Парис
Хайр дурлалын хот гэгдэх Парис хотод 16 сая гаруй жуулчид 2015 оны байдлаар иржээ. Эйфелийн цамхаг, Нотре Дамын сүм гэх мэт маш олон жуулчдыг татах зүйлс Парист байдаг байна.



2. Банког
Тайландын Банког хот нь өмнө жил мөн 2 дугаарт бичигдэж байжээ. Тус улсад 18.24 сая жуулчид ирсэн бөгөөд тэд нийт 12.36 тэрбум долларын ашиг оруулсан байна.



1. Лондон
Өнгөрсөн жил мөн нэгт орж байсан Лондон хот нь 18.82 жуулчдыг татаж чаджээ. Тэд ойролцоогоор 20 тэрбум долларыг тус улсаар аялангаа зарцуулсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()