Амжилтын төлөө жинхэнэ нэрээ сольсон 7 алдартан

Зарим одод олны танил болоход нэр маш чухал нөлөөтэй гэж үздэг учир эцэг эхээс заяасан нэрээ сольж, алдартан болох замналаа эхлүүлсэн тохиолдол бий. Тэдгээр алдартнуудын дунд нэр нь гадаад төрхтэй дүйцэхүйц догь байгаагүй тул нэрээ сольсон байх ч өөр сонирхолтой шалтгаанаас болж өөрчилсөн хүмүүс ч бий. Тэд анх ямар нэртэй байсан бэ? 

Амжилтын төлөө жинхэнэ нэрээ сольсон 7 алдартан

1 Риз Витерспүүн (Reese Witherspoon)

Холливудын шаргал үст, дур булаам бүсгүйн жинхэнэ нэр Лаура Жин байсан боловч жүжигчний карьерынхаа эхэн үед нэрээ сольжээ. Оскарын шагнал хүртсэн чадварлаг жүжигчнийг дэлхий даяар Риз Витерспүүн гэх нэрээр мэддэг ч түүний ойр дотнын хүмүүс жинхэнэ нэрээр нь дууддаг байна.

Риз Витерспүүн (Reese Witherspoon)

2 Мила Кунис (Mila Kunis)

Украин бүсгүй Милена Марковна Кунис нэрээ нэг их өөрчлөлгүй зүгээр л товчилсон байна. Тэр ч байтугай тэр өөрийн овгийг хэвээр үлдээжээ. Гэсэн хэдий ч хүмүүс Холливудын од бүсгүйг Украин гаралтай гэдгийг тэр бүр мэддэггүй аж. Энэ нь Миленагийн англи хэлээр харь аялгагүй, чөлөөтэй ярихын тулд удаан хугацаанд сурсан хичээл зүтгэлтэй холбоотой юм.

Үүний зэрэгцээ тэрээр орос хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд ОХУ-д тогтмол очиж арга хэмжээнүүдэд оролцдог. Милена Кунис гарал үүслээ нууцалдаггүй. 

Мила Кунис (Mila Kunis)

3 Деми Мур (Dem Moore)

Деми Мур бол амжилттай жүжигчний хувьд Деметриа Жин Гвинес гэх нэрээс хамаагүй дээр нэр юм. Гэсэн ч Деми Мур өөрөө өөртөө нууц нэр сонгоогүй бөгөөд Деми бол түүний нэрний товчилсон хувилбар юм. Тэрбээр жүжигчин Фредди Муртай гэрлэсэн тул Мур гэх овгийг албан ёсоор авсан. Фреддигээс салсны дараагаар хүн бүр жүжигчин бүсгүйг Деми Мур гэдэг нэрээр нь тогтоосон тул тэр овгоо солилгүй үлдээжээ.

Деми Мур (Dem Moore)

4 Женнифер Анистон (Jennifer Aniston)

"Найзууд" цувралын Рэйчел огцом алдаршиж эхэлсэн тул төлөвлөгөөт бусаар нэрээ өөрчлөхөөс өөр аргагүй болжээ. Түүний жинхэнэ нэрийг Женнифер Анастассакис гэдэг бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний нэрийг хэлэхэд хүмүүст ихээхэн хүндрэл үүсэж байсан учир арай хялбаршуулж овгоо Анистон болгосон түүхтэй гэнэ.

Женнифер Анистон (Jennifer Aniston)

5 Вин Дизель (Vin Diesel)

"Галзуу хурд" киноны одыг харахад залуу насны эрч хүч, хөдөлгөөнтэй, дэггүй үе хүн бүрд мэдрэгддэг байх. Тиймээс ч түүний бага залуудаа олсон хоч нь хожим түүний тайзны нэр болсонд гайхах зүйлгүй юм.

Түүний жинхэнэ нэрийг Марк Синклер Винсент гэдэг бөгөөд түүнийг товчхондоо Вин гэдэг байв. Мөн найз нөхөд, эргэн тойрныхон нь түүнийг дундаршгүй эрч хүчтэй Дизель гэж дууддаг байжээ. Ийнхүү Вин Дизель гэх нэр үүсэн түүний оргилуун эрч хүч жүжигчний карьерт нь амжилт авчирсан юм.

Вин Дизель (Vin Diesel)

6 Фредди Меркури (Freddie Mercury)

Алдарт хөгжимчин, дуучны жинхэнэ нэр нь Фаррох Булсара юм. "Фредди" гэх нэр нь түүнийг жаахан байхаас үүдэлтэй. Чухамдаа бяцхан хүү том шүднээсээ болж өөрийн нэрийг хэлэх үед сонсогддог байсан үг гэнэ. Харин "Меркури" хожим гарч ирсэн бөгөөд түүнийг яагаад ингэж нэрлэж эхэлсэн талаар хэд хэдэн хувилбар байдаг.

Дуучин одон орон судлалд дуртай байсан бөгөөд охины ордонд төрсөн тул түүний ивээгч гараг Меркури буюу Буд ажээ. Магадгүй тэр амжилтыг ингэж цогцлоосон байж ч болох юм. Тэрээр Фаррох Булсара гэх нэрээ хууль ёсоор өөрчилж Фредди Меркури болгожээ.

Фредди Меркури (Freddie Mercury)

7 Жеки Чан (Jackie Chan)

Жүжигчний карьер хэцүү үйл явдлаар дүүрэн байсан бөгөөд түүний алдар нэрд хүрэх замнал тэсвэр хатуужлын үр дүнд бүтсэн юм. Тэрбээр олон хоч, нэртэй байсан боловч жинхэнэ нэр нь Чан Конг-Сан байжээ. Ийм нарийн төвөгтэй нэрээр тэр олон улсын хэмжээний алдартан болж чадахгүй нь мэдээж байв.

Жижиг биетэй тул түүнийг "Жеки" буюу жижиг гэсэн утгатай үгээр нэрлэдэг болсон байна. Түүний нэрийн эхний бүрэлдэхүүн хэсэг ийм байдлаар гарч ирсэн ажээ. 

Жеки Чан (Jackie Chan)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()