Дэлхийн хамгийн шилдэг тусгайгийнхан

Сүүлийн үед дэлхий нийтээр гэмт хэргийн гаралт маш хурдацтай өсч, хүн бүрийн айдсыг төрүүлэх болоод байгаа билээ. Иймд улс орон бүр цагдаа, цэргийн хүчээ зузаатган, ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангахыг хичээж байна. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн шилдэг цагдаагийн хүчнийхнийг танилцуулъя.

Дэлхийн хамгийн шилдэг тусгайгийнхан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Канадын хааны морьт цагдаа нар

140 жилийн түүхт хааны морьт цагдаа нар маш сайн сургагдаж, бэлтгэгдсэн чавдарлаг эрс байдаг билээ. Цагдаа болохыг хүссэн залуус заавал коллежед хамрагдсан байх шаардлагатай бөгөөд тус коллежид тэднийг жинхэнэ эр хүн болгон хүмүүжүүлдэг гэнэ. Тус цагдаа нарын онцлог чанар нь морийг гаргууд унаж, эзэмшдэг төдийгүй үүгээрээ ч дэлхийд маш алдартай юм.

Канадын хааны морьт цагдаа нар

9 Голландын үндэсний цагдаагийн газар

Голландын коммисарын удирдлаган дор үүрэг, даалгавраа гүйцэтгэж яваа үндэсний цагдаагийн агентлаг нь дэлхийн хамгийн шилдэг, хүчирхэг цагдаагийн армиар шалгарсан байна. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүрэгтэй тэд ямар ч гэмт хэрэгтнийг барьж, хэргийн үнэн мөнийг илрүүлдэг гэдгээрээ зартай. Мөн цагдаа нарыг албан үүрэгт нь томилохоос өмнө маш олон цагийн бэлтгэл сургуулилалт хийлгэдэг бөгөөд тулааны болон бие хамгаалах урлагаар хичээллүүлж, цол олгодог гэнэ. 2002 оноос эхлэн тус улсын цагдаагийн агентлаг нь илүү хүчирхэгжин, ажилчдаа тэлсэн билээ. Мөн нийт цагдаа нарын 18% нь эмэгтэйчүүд байдаг.

Голландын үндэсний цагдаагийн газар

8 Хятадын ардын зэвсэгт цагдаа

Тэд төрөөс өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж, аюулгүй байдлын хамгаалалтын үүргийг хариуцан, нийгмийн дэг журмыг баталгаажуулдаг. Мэдээж өндөр түвшинд бэлтгэгдсэн. Тиймдээ ч хатуу чанга хуулийг баримталдаг тус улсад гэмт хэрэг харьцангуй бага гардаг байх юм. 1.5 сая гаруй цагдаагийн ажилтнуудтай бөгөөд үүгээрээ дэлхийн бүхий л улсыг ардаа орхидог байна.  

Хятадын ардын зэвсэгт цагдаа

7 Германы холбооны цагдаа

Нийт цагдаа нарын 40,000 орчим нь өндөр зэрэглэлээр бэлтгэгдсэн, тулааны урлагийг гаргууд эзэмшсэн байдаг. Засгийн газраас нь цагдаа нартаа ихээхэн анхаарал хандуулж, байж болох бүхий л талаар тус хүргэж, аюулгүй байдлыг үүсгэхийг зорьдог аж. Тиймдээ ч тэд үүргээ гайхалтай сайн биелүүлж, террорист бүлэглэлийн гишүүдийг баривчилж, тэднийг хүн төрөлхтөнд хор хөнөөл учруулахаас сэргийлж, байж болох бодит арга хэмжээг авч байгаа юм. Цагдаагийн сургуулийн сурагчдын бие бялдрыг хөгжүүлж, тулааны урлагт сургахаас илүүтэй урьдчилаад тархийг нь цэнэглэж, тактик сургалтанд хамруулдаг байна.

Германы холбооны цагдаа

6 Австралийн холбооны цагдаа

Тус улсад сүүлийн жилүүдэд хууль бусаар хар тамхи наймаалах хэрэг ихээр гарч байгаа билээ. Тиймдээ ч түргэн шуурхай арга хэмжээ авч, хар тамхи худалдаалагчдыг үй олноор нь баривчилж, саатуулсан хүндэт цагдаа нарыг алдаршуулахгүй байхын аргагүй. Өдгөө 6,600 гаруй ажилтантай бөгөөд бүгд л чадвар чансааны тухайд яриад байхааргүй гайхалтай гэнэ. Улаан өнгийн тэргээр өөрсдийгөө илтгэж, уралдан давхилдаж хэрэгтнүүдийг баривчлах цагдаа нарын чамгүй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг бөгөөд ирэх хэдэн жилд улам нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Австралийн холбооны цагдаа

5 Францын үндэсний цагдаа

Өнгөрөгч жил Францын нийслэл Парис хотноо 6 өөр газар террорист халдлага болж 150 гаруй хүний амийг авч одсон аймшигт хэрэг гарч дэлхий нийтийг цочроосон билээ. Үүнээс үүдэн 1500 гаруй цагдаа нар хамгаалалтанд гарч, ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлыг амь биеэрээ хамгаалж байсан юм. Мөн ажиллагааны үеэр 4 цагдаа амиа алдсан байдаг. Эл аймшигт явдлаас хойш Францын засгийн газар цэрэг, цагдаагийн хүчээ зузаатган, чанар чансааг нь дээшлүүлсэн бөгөөд өдгөө ийнхүү шилдэг цагдаагийн хүчинд багтаж чадсан юм.

Францын үндэсний цагдаа

4 Шинэ Зеландын цагдаа

Цагдаа болох хүсэлтэй сурагчдыг Цагдаагийн Коллежид хамруулж, хатуу дэглэмээр хүмүүжүүлж хат суулгадаг байна. Хууль дүрмийн мэдлэгийг тархинаас нь хэзээ ч гарахгүйгээр суулгаж, жинхэнэ төгс цагдааг бэлтгэдэг аж. Мөн тэднээс зөвхөн хамгийн шилдгийг нь шалгаруулж, албан ёсоор цагдаа болгож авдаг нь тус улсын цагдаагийн хүчинг илүүтэй чанартай болгож байдаг юм. Шинэ Зеландын цагдаагийн арми нь 11,000 гаруй ажилтантай.

Шинэ Зеландын цагдаа

3 Итали

Засгийн газраас нь хангамж сайтайн дээр өгсөн үүрэг даалгавар нь маш өндөр байдаг гэнэ. Ард иргэдийнхээ төлөө амиа ч өгөхөөс ч буцахгүй Италийн цагдаа нар улсдаа бүгж, элдэв гэмт хэрэг ихээр үйлдэх мафийн бүлэглэлийг баривчлах, үйл ажиллагааг нь зогсоох туйлын зорилготой. Цагдаа нар өөрсдийн үүргээ давуулан биелүүлж, мафийн гишүүдийг үй олноор нь баривчлаад байгаа билээ. Ухаан сийрэг, хүч чадал гаргууд хүдэр чийрэг цагдаа нарын унах унаа нь хамгаас хурдан Lamborghini Huracan аж.

Итали

2 Нью-Йоркийн цагдаагийн газар

1845 онд байгуулагдсан Нью-Йорк хотын цагдаагийн газар нь ур чадвар, чадал чансаагаараа улсынхаа бүх хот төдийгүй улс орнуудыг тэргүүлэн 2-р байрыг эзэлжээ. Цагдаагийн сургуульд тактик сургалт, машин жолоодох ур чадвар, хими, физикийн мэдлэг, комьпютерийн чадвар, иргэний, эрүүгийн мөрдөн байцаах зэрэг чиглэлийн сургалтуудыг явуулж байдаг юм. Мөн мэдээж тулааны урлагт сургаж авдаг.

Нью-Йоркийн цагдаагийн газар

1 Японы үндэсний цагдаагийн агентлаг

Ингээд дэлхийн нийт 300 гаруй орноос тодрон шалгарч, хамгийн чадварлаг болон шилдэг цагдаагийн хүчтэй улсаар Япон шалгарчээ. Хяналт, шалгалт маш чангатай тул тус улсад гэмт хэргийн гаралт харьцангуй бага байдаг. Өнгөрсөн жил л гэхэд 127 сая гаруй хүн амтай тус улсад ердөө 6 зэвсэгт аллагын хэрэг гарсан юм. Мөн Японы гэмт хэргийн хамгийн том бүлэглэл буюу Якуза нартай тууштай тэмцэж, гэмт хэрэг гарч, олныг цочроохоос сэргийлж, тэднийг барих их үйлсээ шантралгүй гүйцэтгэсээр байгаа билээ.  

Японы үндэсний цагдаагийн агентлаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()