Гадныхан Чингис хааны талаар ингэж боддог

Их эзэн богд Чингис хаан 1206 онд зүүн хойд Азийн нүүдэлчин Монгол аймгуудыг нэгтгэж, Их Монгол буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан дэлхийд ховорхон удирдагч билээ. Хиад Боржигон овогт Тэмүүжин, Их Монгол Улсаа байгуулсны дараагаар Ази, Европын ихэнх улс гүрнүүдийг байлдан дагуулж, тухайн үеийн том гүрнүүдийн газар нутгийг бараг бүхэлд нь эзлэн улмаар Тангудыг эзэлснийхээ дараа 1227 онд нас барсан хэмээн түүхэн судруудад бичигдсэн байдаг. Ингээд гадны сайтууд дээр бичигдсэн Чингис хааны тухай 10 баримтыг ямар ч нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байгаа нь танд сонирхолтой байх болов уу... 
Гадныхан Чингис хааны талаар ингэж боддог
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. "Чингис" хэмээх нэр нь олон утгатай
Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар, хатан Өэлүн эхээс төрсөн. Түүхчид өнөөг хүртэл Чингис хааны нэрний утгыг олон янзаар тайлбарласаар байгаа. Түүний жишээг дурдвал, Тэмүүжин хэмээх нэр нь "төмөр", "төмрийн дархан" гэсэн утгатай. 1206 онд Онон голын эхнээ Тэмүжиний oрд өргөөнд хуралдсан Монголын язгууртан дээдсийн их чуулган "Их Хуралдай"-аар Тэмүүжинд "Чингис хаан" хэмээх цол нэрийг өгсөн. Энэхүү "Чингис" хэмээх нэр нь "Далай" гэсэн утгатай, эсвэл "Бүх ертөнцийн захирагч" гэсэн утгыг илэрхийлж болох гэнэ.



2. Хүнд хэцүү хүүхэд нас
Тэмүүжинг 9 настай байхад эцэг Есүхэй баатар, Татарчуудад хорлогдон зуурдаар нас барсан юм. Тэр цаг мөчөөс эхлэн Тэмүүжин, бэлэвсэрч хоцорсон эх болон 7 дүүгийн хамтаар хэцүү амьдралтай нүүр тулсан билээ. Ах дүүс эхийн хамт хоногийн хоолоо арай ядан аргацаан, загас жараахай барьж, голоо зогоодог байсан ч Тэмүүжиний эх өөр, эцэг нэгт дүү нар болох Бэгтэр, Бэлгүтэй нар ховдог, шунаг сэтгэл гарган, түүнийг гомдоож байв. Тэдний хувиа хичээсэн үйлдэл нь Тэмүүжинд тэвчишгүй зүйл байсан тул дүү Бэгтэрийгээ харван алжээ. Түүхчид энэхүү явдлыг хоёр талтай гэж үздэг. Нэгдүгээрт: Тэмүжин хор шарандаа дийлдэн Бэгтэрийг харваж алсан, хоёрдугаарт: хожим Бэгтэр түүнтэй хаан ширээг булаалдах вий гэхээс эмээхдээ тийнхүү хөнөөсөн гэж үздэг байна. 



3. Түүнийг яг ямар төрхтэй байсан нь тодорхойгүй
Чингис хааны хөшөө, түүхэн зураг дээрх төрх нь үнэндээ хааны төрхийг тодорхойлсон үнэн төрх биш юм. Учир нь түүний жинхэнэ төрхийг харсан, түүхэн судруудад тэмдэглэж үлдээсэн хүн байдаггүй. Түүхчид Чингис хааныг урт бутлаг сахалтай, нуруулаг өндөр биетэй, ширүүн харцтай гэхчилэн янз бүрээр тайлбарладаг. Хамгийн хачирхалтай нь 14-р зууны үеийн Персийн түүхч Рашид ад-Дин, Чингис хааныг улаан үстэй, ногоон нүдтэй байсан хэмээн тодорхойлсон байдаг.



4. Түүний зарим итгэлт жанжнууд нэгэн үе дайсны талд хүчин зүтгэдэг байсан
Их эзэн Чингис хаан доод албат, жанжин түшмэлүүдээ сонгохдоо удам судраас илүүтэй үнэнч шударга занг нь хардаг байжээ. Тэрээр зөвхөн өөрийн харъяаны албатууд бус дайн тулааны үеэр таарсан, дайсны үнэнч баатруудыг ч хүртэл  өөртөө хүчин зүтгүүлдэг байсан юм. Үүний нэг жишээ нь, Чингис хаан Тайчуудтай дайтах үеэр, дайсны цэргийн харвасан суманд хүзүүндээ шарх авчээ. Улмаар олзны цэргүүдээсээ өөрийнх нь унаж явсан морины хүзүүг хэн харвасан (өөрийнхөө хүзүүг морины хүзүү хэмээн хэлсэн болно) болохыг асуухад нэгэн мэргэн харваач цэрэг үнэнээ хэлж, өөрийгөө барьж өгчээ. Тэрхүү цэргийг "Зургаадай" гэдэг байсан бөгөөд хожим Зэв хэмээх нэрийг хаанаас авч, үнэнч шударга зангаараа хааны хайр ивээлд багтаж, Чингис хааны итгэлт жанждын нэг болсон түүхтэй.



5. Чингис хаан урвамтгай занг тэсвэрлэдэггүй
Их эзэн Чингис хаан, аливаа улстай дайтахаасаа өмнө, тэднийг өөртэй нь эвсэж нэгдэхийг хүсдэг байжээ. Гэсэн хэдий ч түүнийг итгэлийг эвдэж, урмыг хугалсан хүмүүсийг өршөөдөггүй байсан юм. Үүний нэг жишээ бол, тэрээр 1219 онд, Хорезм улсын Шахтай "Торгоны зам"-аар дамжуулан худалдаа арилжаа хийхээр тохирсон байна. Гэтэл  Шах тэрхүү амлалтаа зөрчиж, Чингис хааны илгээсэн элч төлөөлөгчдийг хөнөөсөн тул, ихэд уурсаж, Хорезмын хэдэн сая иргэдийг өршөөлгүй хүйс тэмтэрсэн юм. Чингис хааны тэрхүү тулааныг далимдуулж, Тангуд улс Алтан улстай хамтран Монголын эсрэг дайтахад, Чингис хаан баатруудынхаа хамтаар Тангуд улсыг ч мөн бут ниргэсэн ажээ.



6. Түүний энэ амжилт, олон сая хүний цусаар бүтсэн
Судлаачид Чингис хааныг Их Монгол улсыг нэгтгэх дайн тулааны үеэр ойролцоогоор 40 орчим сая хүнийг хөнөөсөн гэх судалгааг дэвшүүлсэн байна. Түүнчлэн Монголчууд дэлхийн нийт хүн амын 11 орчим хувийг устгасан гэж үздэг.



7. Чингис хаан тэнгэр шүтлэгтэй байсан
Их эзэн Чингис хаан ард иргэддээ шашин шүтэх эрхийг нь нээлттэй хүлээн зөвшөөрдөг байсан. Энэ нь ард иргэдээ шашин шүтлэгээс болж хоорондоо зөрчилдөн тэмцэлдэхээс сэргийлсэн бодлого байв. Түүний ард иргэд Христ, Будда, бөө мөргөл зэрэг шашнуудыг шүтдэг байсан бөгөөд тэрээр харин бөө мөргөл, тэнгэр, уул усаа шүтдэг байсан юм. Түүнчлэн Их эзэн хаан ямарваа дайн тулаанд явахаасаа өмнө, өөрийгөө, баатруудаа тэнгэртээ даатган мөргөдөг байсан хэмээн түүх шаштирт тэмдэглэгдсэн байдаг.



8. Тэрээр хамгийн анхны шуудангийн системийг санаачилсан
Чингис хаан өндөр зохион байгуулалт бүхий морин өртөөг бий болгосон нь дайн тулааны үеэр хурдан шуурхай мэдээ дамжуулах, тэрчлэн гадны худалдаачин, элч төлөөлөгчдыг газар нутагтаа аюулгүй нэвтрүүлэхэд тусладаг байсан юм. Түүний явуулсан цэргүүд 320 гаруй км замыг туулдаг байжээ. Чингис хаан энэхүү өртөөний эхлэлийг тавьсан бөгөөд түүний хүү Өгөөдэй хаан, үргэлжлүүлэн хөгжүүлсэн гэдэг.



9. Хэн ч түүнийг хэрхэн нас барсан, хаана хөдөөлүүлснийг мэддэггүй.
Түүхийн ихэнх сурвалжуудад Чингис хааныг 1227 онд Тангудыг ялсны дараа мориноос унан нас барсан хэмээн тэмдэглэгдсэн байдаг бол Украйн сударт түүнийг Тангуудтай дайтаж байхдаа алагдсан хэмээн бичжээ. Түүний хэрхэн, хаана нас нөгчсөн нь өнөөг хүртэл тодорхойгүй бөгөөд ямар нэгэн баримт ч үлдээгүй юм. 



10. Оросууд Чингис хааны түүхийг устгах гэж оролдож байсан
Чингис хаан бол хэзээ ч үл арилах түүхийг бүтээсэн Монголын түүхэн удирдагч, баатар юм. Гэвч Монголчууд ЗХУ-ын нөлөөнд байх үед, Чингис хааны нэрийг дурсахыг хориглодог байв. Мөн түүнчлэн сургуулийн сурах бичгүүдээс түүний тухай мэдээллийг үндсээр нь устгаж байсан гэдэг. Харин 1990 онд Монголд Ардчилсан хувьсгал гарсны дараагаар Их эзэн хааны түүхийг сэргээн бичсэн байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()