Эдгээр эрхтнүүд таны бодож байгаагаас ч залуухан

Төрсөн өдрийн баярын бялуун дээрх тоо бидний бие махбодийн жинхэнэ насыг тодорхойлдог хэдий ч хэлний амт мэдрэгч хөхөнцөрөөс авахуулаад яс, сормуус гэх мэт хүний биеийн ихэнх хэсгүүд бидний бодож байгаагаас ч залуу байдгийг мэдэх үү? 

Эдгээр эрхтнүүд таны бодож байгаагаас ч залуухан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ходоодны хана - 5 хоног

Бидний идсэн хоол хүнсийг шингээхэд голлох үүрэгтэй байдаг ходоодны хана буюу салс бүрхүүл нь ходоодны хүчил шүлтийг бага хэмжээнд байлгадаг хүчил болон энзимийг үйлдвэрлэдэг онцгой эсүүдээс бүтэж байдаг юм. Тус эсүүд нь  ходоодны ханыг хүчилд түлэгдэж, урагдаж гэмтэхээс сэргийлэх зорилгоор хамгаалалтын салсыг өөрөөсөө ялгаруулж байдаг ажээ. Ходоодны хана энэ бүхнийг ердөө 5 хоногийн дотор л хийж гүйцэтгэж чадна. 

Ходоодны хана - 5 хоног

2 Хэлний амт мэдрэгч хөхөнцөр - 10 хоног

Жижигхэн ч тун ажилсаг хэл нь 10 мянган амт мэдрэгч хөхөнцрөөс бүрдэж байдаг бөгөөд аманд орсон зүйлсийн амтыг тэр даруй тархинд дамжуулна. Бидний хэлний хөхөнцөрүүд тогтмол шинэчлэгдэж байдаг ч хөгшрөхийн хэрээр уг үйл явц удааширдаг байна. Настай хүмүүс хоол, ундаа амтгүй байна гэж заримдаа гомдоллож байхыг та харсан байх аа. Биднийг хөгшрөх үед амт мэдрэгч хөхөнцрийн тэн тал нь алга болж ердөө 5 мянган хөхөнцөр л хэвийн ажилладаг болдог. 

Хэлний амт мэдрэгч хөхөнцөр - 10 хоног

3 Арьс -14 хоног

Бидний арьсны хамгийн гадна талын давхарга  бие махбодийг гадаад орчны сөрөг нөлөөнөөс хамгаалах үүрэгтэй байдаг. 

Арьс -14 хоног

4 Таны сормуус - 2 сар

Гоо сайхан харагдахад чухал нөлөөтэйгээс гадна гадны биетүүд болох тоос, шороог бидний нүд рүү орж, нүдийг аргахаас хамгаалах үүргийг гүйцэтгэдэг сормуус маань 2 сар тутамд шинэчлэгдэж байдаг ажээ. Бидний дээд талын сормуус нийт 150-200 орчим үснээс бүтэж байдаг бол доод талын сормуус ойролцоогоор 75-100 ширхэг үстэй байдаг юм. 

Таны сормуус - 2 сар

5 Цусны улаан эс - 4 сар

Хүчилтөрөгчийг зөөвөрлөж, бусад эсүүдээс хэрэгцээгүй хог хаягдлыг зайлуулж байдаг цусны улаан эс нь нэг дусал цусанд хэдэн сая ширхэгээр агуулагдаж байдаг. Цусны улаан эс биднийг амьд байхад тун чухал үүргийг гүйцэтгэж байдаг билээ. Таны хоол хүнснээсээ авч буй төмөр нь цусны улаан эсийн хэвийн үйл ажиллагааг хялбаршуулж байдаг бөгөөд хүн аль болох их хэмжээний эрдэс бодисыг хоолоороо дамжуулан авч байх ёстой юм. 

Цусны улаан эс - 4 сар

6 Элэгний эсүүд - Дундажаар 1 жил

Бидний биеийн хамгийн үндсэн цэвэрлэгч эрхтэн болох элэг нь хоол боловсруулах замаас бидний цусыг шүүж цэвэрлэдэг. Өөрөөр хэлбэл эм болон бусад химийн бодисыг хоргүйжүүлж,  цусыг бүх биеэр гүйх боломжийг олгодог гэсэн үг л дээ. Ийм их ажлыг хийж гүйцэтгэж байдаг элэг нь ходоодны дээд хэсэгт оршдог бөгөөд нийт 1,3 кг жинтэй юм. 

Элэгний эсүүд - Дундажаар 1 жил

7 Яс - 10 жил

Бат бөх ясыг бүрдүүлдэг эсүүд нь байнга үхэж үрэгдэж байдаг бөгөөд 10 жил тутамд нэг удаа шинэчлэгдэнэ. Хориод настай байхад хүний биеийн ясны нягтшил дээд цэгтээ хүрдэг бөгөөд үүнээс хойш нягтшилын хэмжээ нь аажмаар буурсаар байдаг. Ясны эсүүд шинэчлэгдэхээсээ илүүтэйгээр алдагддаг болоход үүсдэг ясны массын хэмжээ багасах үзэгдлийг ясны сийрэгжилт хэмээн нэрлэдэг юм. 

Яс - 10 жил

8 Хавирганы булчингийн эс - 15 жил

Нийт 12 яснаас бүрддэг, судас болон шөрмөсөөр баглагдсан цээжний хэнхэрцэг нь бидний амин чухал эрхтэнүүдийг хамгаалж байдаг. Хавиргануудын хооронд байдаг эдгээр булчингууд нь биднийг амьсгаагаа авч, гаргах тоолонд тэлж, буцаж хэвэндээ орж байдаг учраас нэг ч секунд амралгүйгээр ажилладаг юм. 

Хавирганы булчингийн эс - 15 жил

9 Бага тархи - Таниас 3 насаар залуухан

Төв мэдрэлийн тогтолцооны нэг чухал хэсэг бөгөөд булчингийн агшилтын ээлж дарааллыг зохицуулах ба тэнцвэрийг удирдана. Хэдийгээр бага тархи нь хүний тархины нийт жингийн ердөө 10%-ийг эзэлдэг ч тархины нийт эсийн 50 гаруй хувийг нь  өөртөө агуулж байдаг ажээ. Бага насны хүүхдийн бага тархи хамгийн түрүүнд хөгжинө. Дашрамд дурьдахад бага тархи нь хөдөлгөөн, тэнцвэр болон хэлний үйл ажиллагааг хариуцдаг юм байна. 

Бага тархи - Таниас 3 насаар залуухан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()