Анхны хувилбараасаа илүү сайн болсон кинонууд

Өмнө нь онцгой амжилт байгуулсан кинонуудын шинэ хувилбарыг хийх нь сүүлийн үед газар аваад байгаа. Гэхдээ тэдгээр бүтээлүүд нь өмнөхөө дэндүү их хуулбарласан эсвэл зүгээр л тааруухан бүтээл болж дуусдаг учраас үзэгчдийн татаж бараг л чаддаггүй. Тэгвэл өнөөдөр та бүхэнд өмнөх хувилбараасаа илүү амжилт олсон кинонуудын талаар хүргэхээр бэлтгэлээ.

Анхны хувилбараасаа илүү сайн болсон кинонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Sabrina" - 1954 ба 1995

Мөрөөдөлдөө хүрсэн ч гэсэн аз жаргал өөр зүйлд байдаг гэдгийг ухаарч буй бүсгүйн тухай өгүүлэх "Sabrina" кино анх 1954 онд үзэгчдийн хүртээл болсон бөгөөд тухайн үедээ дэлхий даяар алдартай болж байв. Нийтдээ 2 сая ам.долларын ашиг олсон нь тухайн үед маш өндөр орлогод тооцогдож байсан юм.

"Sabrina" - 1954 ба 1995

40 жилийн дараа Paramount Pictures тус киног дахин бүтээхээр шийджээ. Шинэ хувилбар дээр гол дүрийн бүсгүй Сабринаг өмнөхөөс нь илүү биеэ даасан болгож харуулсан байна. Шинэ Сабрина нээлтээ хийсэн даруйдаа өмнөх хувилбараасаа хэд дахин илүү үзэгч цуглуулж чадсан аж. Гэхдээ хуучин хувилбарын шүтэн бишрэгч нар шинийг ч өмнөхөөсөө муу бүтээл болсон гэж үзсэн байдаг. 

2 "Sweet November" - 1968 ба 2001

1968 онд нээлтээ нийсэн энэхүү кинон дээр эдгэршгүй өвчин туссан бүсгүй сайн үйл хийж бусдад сайнаар дурсагдаж үлдэхийг хичээж байгаа талаар өгүүлдэг. Эхний хувилбар нь тийм ч олон үзэгчийг татаагүй бөгөөд 2001 онд нээлтээ хийсэн шинэ хувилбар нь үзэгчдийн сэтгэлд нийцсэн байна. 

"Sweet November" - 1968 ба 2001

Зохиолын багахан шинэчлэл болоод гол дүрийн жүжигчдийн сонголт нь олон сая үзэгчдэд таалагдсан учраас шинэ хувилбар их хэмжээний ашиг олсон аж. 

3 "Scent of a woman" - 1974 ба 1992

1969 онд хэвлэгдсэн зохиолоос сэдэвлэж 1974 онд бүтээсэн энэхүү Итали киног чамлахааргүй олон хүн үзсэний дээр олон шагнал, тэр дундаа Оскарт хүртэл нэр дэвшсэн учраас үүнийг бүх талаараа амжилт олсон бүтээл гэж нэрлэж болно. 

"Scent of a woman" - 1974 ба 1992

Гэхдээ 1992 онд нээлтээ хийсэн Холливудын хувилбар нь ашиг орлогоороо тухайн үед хамгийн том амжилтыг тогтоосон байдаг. Үүний дээр киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Аль Пачино (Al Pacino) уг дүрээрээ кино карьерынхаа хугацаанд авсан цорын ганц оскарын шагналаа хүртсэн юм. 

4 "Anthony Zimmer" ба "Tourist"

2005 онд нээлтээ хийсэн Франц кино "Anthony Zimmer" нь энэ үедээ тийм ч их ашиг олоогүй. Гэхдээ шүүмжлэгчдийн зүгээс найруулагч болон жүжигчдийг нь сайшаасан бөгөөд хэд хэдэн шагналд нэр дэвшсэн байна.

"Anthony Zimmer" ба "Tourist"

Энэ киноны зохиол нь Холливудын продюсеруудад таалагдсан учраас 2010 онд "Tourist" нэртэйгээр шинэ хувилбар гаргажээ. Мэдээж хэрэг кино их хэмжээний мөнгө олсон боловч шүүмжлэгчдийн зүгээс маш муу үнэлгээ авч, хамгийн муу кинонуудад өгдөг Алтан бөөрөлзгөнө шагналд хүртэл нэр дэвшжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()