Хиймэл оюуны тусламжтай бүдэг зургийг тодруулах боломжтой боллоо

Судлаачид хиймэл оюуны тусламжтай “resolution” буюу дүрслэл муутай эсвэл албаар царайг нь бүдгэрүүлсэн зураг, бичлэгийг энгийн мэт тодруулах аргыг олжээ. Уг аргыг Дьюкийн их сургуулийн судалгааны багийнхан бодож олсон бөгөөд тэд хиймэл оюуны зураглал таних чадварын тусламжтай бүдэг царай төрхийг хэд дахин тодруулах чадвартай болсон гэнэ.

Хиймэл оюуны тусламжтай бүдэг зургийг тодруулах боломжтой боллоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өмнө ямар ч төрлийн программ, төхөөрөмж сарнисан эсвэл бүдэг зургийг ийм хэмжээний нягтаршил сайтай төгс болгож чаддаггүй байсан гэдгийг төслийг удирдаж явуулсан Дьюкийн их сургуулийн судалгааны багийн ахлагч, компьютерын мэргэжилтэн Синтиа Рудин хэлсэн юм. Одоогийн байдлаар уг хиймэл оюун нь эх зургийг шууд нягтаршил сайтай болгохгүй хэдий ч өгөгдлийг ашиглаж тухайн хүний царайг бодит мэт болгох чадвартай гэнэ. Уг аргачлалыг хамгаалалтын камертай хамтруулан ашиглахыг зорьж байгаа бөгөөд ингэснээр гудамжны камер зэрэгт өртсөн гэмт хэрэгтнүүдийн бүдэг царайг тодруулахад ашиглаж болох гэнэ.

Уг төхөөрөмжийн “PULSE” гэж нэрлэж байгаа бөгөөд “Photo Upsampling via Latent Space Exploration” гэсэн үгийн товчлол аж. Төхөөрөмж бүдгэрсэн эх зургийг 64 дахин тодруулах боломжтой гэнэ.

Зургийг сайжруулах үйл явц дууссаны дараа бүдэг зургаас харах боломжгүй хөмсөг, сормуус, шүд болон үрчлээ зэрэг нарийн хэлбэрүүдийг харж болох аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()