Хар шид гэж юу вэ?

Хүмүүсийн дунд орших нууцлагдмал зүйлсийн нэг бол яахын аргагүй хар шид гэх зүйл билээ. Орон оронд хар шидийг өөр өөр тайлбарладаг бөгөөд ихэнх нь чөтгөр, шулмасын хараал гэж үздэг байна. Тэгвэл бид та бүхэндээ хар шидний тухай таны өмнө нь сонсож байгаагүй сонирхолтой баримтуудыг хүргэе гэж бодлоо. 

Хар шид гэж юу вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Амьд амьтны өргөл

Хар шидийг хийдэг тусгай хүмүүс байх бөгөөд тэд ихэвчлэн амьд амьтан дээр хар шидээ хийдэг байна. Энэ нь тэдний хувьд уламжлал болсон зан үйл юм. Түүнээс гадна хар шидийн хүчийг хэний ч үл мэдэх газраас ирдэг гэсэн яриа байдаг аж. 

Амьд амьтны өргөл

2 Буг чөтгөрийг байдаг болохын илэрхийлэл

Буг чөтгөрүүд одоо ч гэсэн хүмүүсийн дунд оршин байдаг тухай яриа зуунаас зуунд дамжин яригдсаар байдаг нь нууц биш юм. Гэвч тэдний хүний нүдэн дээр ил гарч ирсэн бодит түүхүүд төдийлэн байдаггүй билээ. Харин энэ чиглэлээр судалгаа хийдэг хүмүүсийн хувьд буг чөтгөр нь ил бус харин хар шидээр дамжин өөрийнхөө хүслийг биелүүлж байдаг гэж үзжээ.

Буг чөтгөрийг байдаг болохын илэрхийлэл

3 Муу зүйлийн бэлгэдэл

Уран сайхны кинон дээр чөтгөр шулмасыг заримдаа сайн талаас нь харуулдаг. Сайн, муу талын чөтгөр, шулмууд хоорондоо тэмцэлдэж буй өрнөлтэй кинонууд мэр сэр байдаг бөгөөд энэ нь үнэхээр байж болох зүйл гэж үздэг байна. Сайн талын чөтгөрүүд хэзээ ч бусдад муу зүйл хийхийг хүсдэггүй бөгөөд хар шидийн хүчтэй ямар ч холбоогүй байдаг аж. Хар шидийг ихэнхдээ хүмүүс өөрийнх нь дургүй хүргэсэн хүнд хийлгэдэг байна. 

Муу зүйлийн бэлгэдэл

4 Муу ёрын сүнснүүд

Хар шид хийдэг хүмүүсийн үзэж буйгаар хар шид нь дан ганц буг чөтгөр бус, олон сүнснүүдийн тусламжтайгаар биеллээ олдог болохыг онцлосон байна. Түүгээр барахгүй хар шидэнд уг сүнснүүдийг "Jinn" буюу бирд хэмээн нэрлэдэг ажээ. Уг сүнснүүд хар шид нөлөөлөх ёстой хүнийг чөтгөр рүү зуучилж өгдөг гэсэн яриа хүртэл байдаг байна. 

Муу ёрын сүнснүүд

5 Болиулах боломжгүй хараал

Хүмүүсийн олонх нь хар шид гэх зүйлд итгэдэггүй бөгөөд "Үлгэрийн сэдэв" хэмээн үздэг байна. Хэдий итгэх эсэх нь тухайн хүний өөрөө мэдэх асуудал ч гэлээ, "Үлгэрийн сэдэв" нь үнэхээр бодит амьдрал дээр байдаг ажээ. Зарим хараал, элдэв янзын муу санасан өсийг ямар нэгэн байдлаар болиулж, эсвэл хариулга хийлгэж болдог бол хар шидийг тэгэх ямар ч боломж байдаггүй байна. Заавал ч үгүй үр дүнд хүрэх хүч чадалтай байдаг аж. Голдуу хүмүүсийг доройтуулж, үйл хэргийг нь бүтэлгүйтүүлэхээс эхэлж, цаашлаад амь нас болон ойр дотны хүмүүсийнх нь амь нас, эрүүл мэндэд аюул учруулдаг гэнэ.

Болиулах боломжгүй хараал

6 Хоолоор дамжин нөлөөлөх

Хар шидний нөлөөг хэн нэгэнд мэдрүүлэхийн тулд заавал ч үгүй тухайн хүнд өөрт нь бус, идэж, уудаг болон хэрэглэдэг зүйлсээр нь дамжуулан нөлөөлүүлэх боломжтой байдаг аж. 

Хоолоор дамжин нөлөөлөх

7 Санамсаргүй учруулах хор хөнөөл

Заримдаа хувь тавилан эзнээ буруу сонгон, та биш, өмнөөс тань хэн нэгэн амьдарч буй түүхүүд байдаг билээ. Түүний нэгэн адилаар хар шид ч гэсэн эзнээ бус өөр хэн нэгэнд нөлөөлдөг тал бас байдаг ажээ. Тэр тусмаа таныг биш юм аа гэхэд ойр дотнынхон болон гэр бүлийнхний чинь хорлох боломжтой байдаг байна. 

Санамсаргүй учруулах хор хөнөөл

8 Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр

Хар шидний бусад энэ төрлийн дом, хараалаас ялгаатай нь хар шидийг хэдийгээр тусгай хийдэг хүнээр хийлгүүлж байгаа ч гэлээ, үр дүнг нь мэдрүүлж буй зүйл нь буг чөтгөр байдаг учраас хааяа тэд хар шид хийлгэхээр санал тавьсан хүнийг ч бас хорлох тохиолдол байдаг байна.

Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр

9 Оршин буй газарт бүхлээр нь нөлөөлөх

Хэрвээ хэн нэгэн танд хар шид ашиглан ямар нэгэн зүйл хийлгэсэн бол тэр нь ганц танд бус таны байгаа газар болгонд хүчтэй нөлөө үзүүлж байдаг байна. Үүнийг судлаачид тайлбарлахдаа "Physical Appearances" гэж нэрлэдэг аж. Ерөнхийдөө хохирогчийг хүрээлэн тойрог хэлбэртэй зүйл үүсдэг бөгөөд тэр тойрогт орж ирэх амьд амьтан бүрийг үгүй хийх аюултай байдаг юм байна.

Оршин буй газарт бүхлээр нь нөлөөлөх

10 Үхлийн дараах амьдрал

Хүн бүр л үхлийн дараах амьдрал гэж үнэхээр байдаг тухай бодож, ярьдаг нь нууц биш юм. Тэр ч байтугай эрдэмтэн, судлаачид хүртэл одоог хэр нь үхлийн дараа амьдрал байдаг эсэх тухай судалж байгаа бөгөөд бодитой олж мэдсэн зүйл одоогоор байхгүй л байна. Тэгвэл хар шид хийгчдийн үзэж буйгаар хар шидний тусламжтайгаар хүнийг үхлийн дараах амьдралд зуучлах боломжтой байдаг гэжээ. Гэвч тэдний очих газар нь диваажин ч биш, там ч биш, харин сүнс, буг, чөтгөрүүдээр хүрээлүүлсэн аймшгийн газар байх гэнэ.

Үхлийн дараах амьдрал

11 Сүнсний боолууд

Хар шид хийгчид нь эртний Европын улс орнуудын үед сүнсний боолууд байсан гэж ярьдаг байна. Тэд буг чөтгөрийн илгээсэн сүнснүүдийг угтан авагчид байсан ч гэж үздэг байна. Тэд сүнс дуудах өөрийн гэсэн уламжлалт аргатай байсан бөгөөд өнөөдөр үүнээс үүдэн хүмүүсийн дунд сүнс дуудаж тоглоё гэсэн яриа гарсан ажээ. Сүнс дуудаж тоглох нь магадгүй зугаатай мэт санагдах ч, үр дүн нь магадгүй таны төсөөлж байснаас дор байж ч мэдэх талтай юм.

Сүнсний боолууд

12 Үхлээс хэнийг ч буцаан авчрах боломжгүй

Бидний үзэж байсан олон кинонууд дээр хар шид ашиглан үхсэн хүнийг амилуулдаг хэсгүүд цөөнгүй олон удаа гарч байсан билээ. Гэсэн хэдий ч, энэ нь худлаа зүйл ажээ.Хар шидэнд үхсэн нэгнийг үхлийн дараах амьдрал хүлээж байгаа гэж үздэг болохоос хэн нэгнийг эргэн амьдруулах ямар ч боломжгүй байдаг аж. 

Үхлээс хэнийг ч буцаан авчрах боломжгүй

13 Хар шидээр хэзээ ч сайн зүйлийг хийдэггүй

Нэрнээс нь хүртэл харахад яав ч сайн зүйл авчирдаггүй болох нь мэдээжийн хэрэг юм. Хохирогч болон хар шид ашиглан хэн нэгнийг хорлохоор шийдсэн гээд хэнийх нь ч ирээдүйд сайн зүйл тохиодоггүй байна. 

Хар шидээр хэзээ ч сайн зүйлийг хийдэггүй

14 Донтуулах аюул

Хар шидээр оролдсон хэнд ч сайхан зүйл тохиолдоггүй болохыг дээр дурдсан билээ. Хар шид нь маш хүчтэй нөлөө үзүүлдэг учраас хүний оюун санаанд асар ихээр нөлөөлдөг байна. Нэг ёсондоо та ямар ч удирдлаггүй болох бөгөөд таныг та биш таны мэдэхгүй хэн нэгэн удирдана гэж ойлгож болох юм. 

Донтуулах аюул

15 Нөлөө

Хар шидэнд автсан бол ихэнхдээ уур амархан хүрэх, бусдыг шалтгаангүйгээр үзэн ядах, амархан гуниж гутрах, шалихгүй зүйлээс стресстэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Бүр хурц байдалтайгаар автахад хүрвэл юу хийж байгаагаа ч мэдэхгүй, хаана байгаа эсэхээ, хэрхэн амьдарч байгаагаа ч ялгаж салгах чадваргүй болдог байна. Тэр ч байтугай хий юм хүртэл харж эхэлдэг ажээ.

Нөлөө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()